Зан заншил

Сөнгийн ерөөл

Зээ,
Эрт дээрээс эхтэй
Эцэг өвгөдөөс журамтай
Эрхэм ёсыг сахисан
Энэ найрын зоог болгон
Бат цагаан өргөөнийх нь дунд
Баярын манлайг цогцлуулсан
Бадамлянхуа тавцан дээр
Байрлуулж талбисан сөн болбоос
Зундаа ургасан цэцгийн үр
Журамтай талбисан сархдын дээж
Намартаа ургасан навчны үр
Найрт талбисан сархдын дээж
Ард олон түмэндээ найр болсон
Айлчин олондоо зоог болсон
Адуу малын маань хишиг
Амт шим төгөлдөр
Айраг сархад идээгээ
Алтан амсарт мөнгөн доторт
Агар завьяа саванд нь бялхалзуулсан
Амтат идээний их сөнг чинь
Ариун цагаан хадгаар
Амсар юуг нь алдруулан нээж
Ax дүү айлчин олондоо
Алдар гэрэлтэй найрыг чинь
Анхлан үүсгэхийн учрыг
Айлтган сонордуулъя.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: https://www.maxpixel.net/Cocktail-Glasses-Margarita-Martini-Salted-Rim-304328