Зан заншил

Монгол гэрийн хөгжил

1. Холтсон бүрээс бүхий Хамниган айл: Хамниган гэдэг үг нь камни-гакан, эвенк (солон барга) хэлээр “уулынхан” гэсэн утгатай гэдэг боловч энэ үг одоо ч гэсэн өөрийн тайлал шаардсаар байна. Хамниганчууд Байгал нуур орчмын Тунгус, Дагуур Буриад нар хамтран нэгэн дор хэсэг байснаа хожим нь салж сарнисан бөгөөд Зүүн тийш гарсан (Хар мөрний) Хамниганы нэлээд хэсэг нь Монголд Ерөө голын орчим хожим нь очиж суурьшсан хэмээн үздэг байна. “Юу байна түүгээрээ дайл” гэдэг шиг мод элбэгтэй газар гэрийн бүрээсний асуудлаа ийн шийдэж байв.

 

2. Модон туурга бүхий Монгол айл: Монголчууд эртнээс “Дээвэр бэлдэхээр туурга бэлд, дээл бэлдэхээр өмд бэлд” хэмээн сургасаар ирсэн ард түмэн. Зураг дээр дан туурган хэсгээ модоор хамгаалжээ. Энэ нь нэг талаар гэрийг дулаан байлгах арга бөгөөд нөгөө талаар малаас гэрийн бүрээсээ хамгаалж буй нэг хэлбэр юм.

 

3. Модон гэрэн дацан: Сүм хийд бүхий сууриан газруудад гэрт зориулсан модон саравч, бүрээс хийж байсан бөгөөд алсдаа гэрийн хэлбэртэй модон барилгыг ч бий болгож байв.
 
http://www.dlibrary.mn