Бусад орны үлгэр

Корморан

Тосгоныхныг жирийн сайхан аж төрж байтал аймшигт аварга том биетэн Корморан гэгч мангас гэнэт нэгэн өдөр хүрч ирээд замын хажуугийн агуйд ойрхон суурьших болов. Тэрээр ховдог хомхой, догшин харгис ажээ. Өглөө бүр зам тосон гарч хүн амьтан, хонь мал, шувуу,нохой, муур гээд л аль дайралдсан бүхнээ шүүрэн авч залгина. Нэгэн хүн морин тэргэндээ мөөг ачаад зах дээр очиж бүрлуулахаар явж байхад нь аварга биетэн түүнийг морьтой нь хамт шүүрэн аваад ташуурыг нь хүртэл үлдээлгүй идэж орхив. Корморан тийм л өлөн ховдог юм санж. Гэтэл энэ тосгоны орчин суугчид аймхай хулчгар улс байжээ. Тэд тахиа, гахайгаа өөрсдөө аваачиж өгөхдөө,

– Корморан ноёнтон зооглогтун!
– Корморан та идэж болгоо! Гэж хүндэлнэ.
– Та өөрөө юуг хүсэх сэн бол? Хэмээн түүний өмнө хичээнгүйлэн гуйж, газар шүргэх шахан мэхийн ёсолно. Ингэсэнээр язартлаа таргалж улам таахалзан агуй дотроо хэвтэх болов. Корморан тааралдсан бүгдийг залгихаа болиод агуйдаа дуудан аваачиж залгидаг болж гэнэ.
– Хөөе, тэр өвгөн нааш ир! Чамайг амьдаар чинь залгина гэхэд нь:
– Очлоо очлоо. Таны тааллаар больё! Хэмээн дуулгавартай нь аргагүй хариулаад би бэлэн байна! Зооглож хайрлагтун! Гээд л түүний зууш болдог байжээ.
Хэрэв Жек хэмээх бяцхан хүү байгаагүй бол Корморан өдийг хүртэл мянган жил ч амьд явж намайг ч, чамайг ч ер нь бид бүгдийг ч цөлмөн залгиж дуусгах байсан биз.
Жек хүү юунаас ч айдаггүй, эрэлхэг зоригтой баатар хүү байжээ. Тэгээд аймшигт аварга биетэнтэй тэмцэлдэж даран сөнөөхөөр шийдэж гэнэ.
Хүүг нэгэн өглөө эртлэн босоход цөмөөрөө л унтаж байжээ. Тэгээд эцгийнхээ хүрзийг авч, аварга биетний орогносон агуй уруу сэмхэн очиж яг үүдэн дээр нь нүх ухаж гарчээ.
Аварга биетэн тэр чимээнээр сэрээд:
– Энд хэн ирээ вэ? Гэж хашхирахад Жек дуугүй л байв. Аварга амьтныг дахин унтахыг хүлээж бутны цаана нуугдан суув. Корморан сүрлэн дэвсгэр дээрээ удтал эргэж хөрвөсөөр нэг мэдэхнээ хурхирч эхлэв. Жек нөгөө агуйдаа эргэж очин, өдөржингөө ухсаар арай гэж бүр үдэш болсон хойно л гүн нүх иухаж дуусаж гэнэ. Ухсан нүхээ нарсны мөчир гишүүгээр таглаж дээрээс нь цас тараан асгав. Холхноос харахад нүх байгаа ньер мэдэгдэхгүй, газар нь янзандаа л юм шиг харагдана.
Жек ажлаа дуусгаад тэндээс хэдэн алхмын зайтай холдоод
– Хөөе! Корморан босооч хэмээн хашхирав. Хүү чулуу шидсэн чинь аварга биетний яг духан дээр нь онож гэнэ. Аварга биетэн уурлан агуйнаас үсэрч гарав. Тэрээр Жекийг барьж аваад хэдэн хэсэг болгон тастаж идэхээр хөөх гэтэл нүхэнл унаж бүр ёроолд нь орох нь тэр. Тэр нүхний гүнийг яана! Аварга биетэн гарах гээд дийлсэнгүй, авирах тоолондоо л эргэж унана. Корморан эхлээд харааж зүхэн уйлж унжин Жекийг аргадаж гаргаж өгөөч гэж учирлан гуйж гэнэ.
– Би сайхан сэтгэлтэй болъё! Хэнийг ч гэсэн энэрч хайрлаж явна аа! Хэнд ч гэм хор хүргэхгүй! гэж аварга биетнийг хашхирахад
– Чи хорон муу санаатай шунахай ховдог махчин. Тэгэхээр чамд итгэх арга алга! Чиний хэрцгий муухай загнасны чинь шан энэ дээ гээд аварга биетний толгойг тас цавчжээ. Тосгоныхон энэ тухай сонсож мэдээд бөөн баяр хөөр болцгоож гэнэ.
– Айхтар харгис амьтнаас ангижруулж өгсөнд чинь гялайлаа хэмээн Жекэд баяр талархал хүргэцгээж хөгшин залуугүй хүүг тэвэрч үнэсэцгээв. Хүүхнүүд Жекэд торгон бүс бэлэглэв. Тэр бүсэн дээр: <<Бүхнээс хүчит хамгаас зоригт Жек хэмээгч энэ болно. Энэ хүн аварга биет Кормораныг дарсан болно>> гэж шаглан оёсон байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *