Бусад орны үлгэр

Зальт муса – Албани үлгэр

Ах дүү гурав эгчийнхээ хамт амьдардаг байв. Эгч нь том болж нөхөрт очих нас нь болжээ. Тэдний амьдардаг тосгоноос гурван хоногийн газраас нэг баян хүн ирж, эгчийг нь эхнэр болгон авахыг гуйсанд ах дүү гурав зөвлөлдөж зөвшөөрчээ. Тэгээд эгч нь гурван дүүгээ орхиод явжээ.

Хэдэн хоног өнгөрөхөд дүү нар нь эгчийгээ санаад түр айлчлан ирэхийг урихаар шийдэж их ахыгаа хүргэн ахын руугаа явуулжээ. Хүргэн ах нь хадам дүүгээ угтан авч тэвэрч үнсээд эхнэртээ:

  • Бушуу гараач, чиний дүү чинь айлчлан ирлээ гэж хашгирав. Хүргэн ах нь амтат бин бүхий тослог сайхан хоол бэлдэхийг зөвлөхөд эгч нь бин жигнэж дүү, нөхөр хоёроо хоолонд урив. Хүргэн нь бингээс хоёр гуравхан хугалж идээд гар, уруулаа арчин:
  • Би ч яахав, бурхан минь зочин л лав цадах шиг боллоо гээд босчээ. Тэгэхэд дүү нь хэдийгээр замдаа их өлссөн боловч яаж ч чадалгүй аргагүй л хүргэн ахыгаа дуурайж хоол ч идэлгүй өлссөн чигээрээ унтав. Хүргэн ах нь шөнө босож эхнэрээ сэрээн:
  • Өлсөж үхлээ үлдсэн бингээ авчраач, өглөөг хүлээлгүй үхэж мэдэх нь гэж бинг авчруулаад цөмийг идээд унтжээ. Өглөө босоцгоож цай ууж, суухдаа дүү нь эчийгээ түр аваачихаар ирсэн тухайгаа ярихад хүргэн ах нь маш их дургүйцэж хоол унд бэлдэх, үнээ саах хүнгүй гэдэг нэрийдлээр эхнэрээ явуулсангүйд хүү ганцаараа буцжээ. Үүний дараа дунд ах нь эгчийгээ заавал авахаар амлан явсан боловч хүргэн ах нь бас л түүнийг хоосон хонуулж арга заль хэрэглэн эгчийг нь явуулсангүй. Эцсийн эцэст хамгийн бага Муса:
  • Хэрэв би эгчтэйгээ хамт ирэхгүй бол Муса биш болно гэж хэлээд эгчийгээ авчрахаар явжэ. Хүргэн ах нь Мусаг баяртай хүлээн авч тэвэрч үнсээд амтлаг сайхан хоол бэлдэхийг эхнэртээ хэлэв. Эхнэр нь бин хайрч нөхөр дүү хоёроо урихад хүргэн ах нь мөн л хоёр гуравхан хугалж идээд гар уруулаа арчин:

Би ч яахав, бурхан минь, зочин л лав цадах шиг боллоо гээд ширээний араас босоход:

Та саяхан хоол идсэн юм шиг байна. харин би өглөөнөөс хойш юу ч идээгүй маш их өлсөж байна гэж Муса хариулаад бингийн дэргэд тавтай сууж цадталаа идээд үлдсэн хэсэг бинг эгчдээ өгөхөд эгч нь:

Би цатгалан байна гээд идсэнгүй. Тэгэхэд муса үлдсэн бүх бинг үүдэнд юм горьдон хэвтэж байсан нохойг дуудаж хаяж өгчээ. Энэ бүгдийг харж суусан харамч эзэн биндээ харамсан гашуудавч юу ч хэлж чадсангүй. Унтах болж Мусад гал тогооны өрөөнд ор засчээ. Муса хэвтмэгцээ үхсэн хүн мэт унтсан дүр үзүүлэн хурхирлаа. Гэтэл гэрийн эзэн өлссөнөөс болж нойр нь хүрэхгүй тийчиж хэвтсэнээ тэсэлгүй эхнэрээ дуудаж хэлсэн нь:

  • Ямар нэг идэх юм бэлдээч өглөөг хүлээлгүй үхэх ньь байна гэхэд.
  • Ямар хоол бэлдэх вэ гэв.
  • Юу ч хамаагүй, зөвхөн түргэхэн, тэсэж чадахгүй боллоо гэжээ. Эхнэр нь босож, гурил зууран дугараг талх барьж цогонд булахад энэ бүгдийг харж сэрүүн хэвтэж байсан Муса босож шууд эгч дээрээ ирээд асуусан нь:
  • Ийм орой болсон хойно та чинь юу хийж байгаа юм бэ гэхэд
  • Ноцож байгаа модыг унтраах гэж үнсээр булсан юм гэжээ. Тэгэхэд Муса
  • Бид хоёулхнаа байгаа маань их сайн байна. би нэг зүүд зүүдэллээ, түүнийгээ таньд ярья. Бид нар тарианы талбай,малаа хувааж авч байна гэж зүүдэллээ. Их ахад модтой, голтой энэ хэсгийг, дунд ахад тэр модноос тэр хүртэлх хэсэг, надад эндээс энэ хүртэл гэж ярих зуураа галынх нь хайчаар нурманд жигнэсэн талхыг нь үнстэй нь хутгаж орхижээ. Тэгэхэд нь эгч нь сандран.
  • Чи яаж байгаа юм бэ? Би нөхөртөө гэж нурманд талх жигнэж байсан юм гэхэд Муса:
  • Юу гэнээ би мэдээгүй шүү дээ гэж хэлээд унтахаар явжээ. Эгч нь юу болсон тухайгаа нөхөртөө ярихад
  • Битгий залхуураач, би өлсөж үхлээ. Шөл хийж өгөөч гэж нөхөр нь гуйхад эхнэр нь бас л босож гал асаагаад тогоо тавьж ус хийгээд шөл хийхээр бэлтгэв. Муса бас л унтсан мэт дүр үзүүлж эжчийгээ юу хийж байгааг сэм харж хэвтсэнээ дөнгөж тогоон дахь, ус буцалж эхлэхэд орноосоо босож эгч дээрээ ирээд.
  • Ийм орой та чинь юу хийж байгаа юм бэ? Гэхэд
  • Өдөр угааж амжаагүй юмаа угаах гэж ус хийж тавьсан юм гэж эгч нь хариулжээ.
  • Эгчээ , тэгвэл дүүгийнхээ малгайг угааж өгөөч гэж хэлээд Муса өөрийнхөө малгайг тогоотой шөл рүү нь шидчихжээ.
  • Тэгэхэд эгч нь шөл хийж байснаа сандран нөхөртөө очиж бас л юу болсон тухайгаа ярихад нөхөр нь үнээ сааж сүү авчирч өгөхийг гуйв. Эхнэр нь үнээ саахаар гарахад Муса босож, шатан дээр эгчийгээ хүлээж зогсов. Эгч нь үнээгээ сааж дуусаад харанхуйд шатаар авиртал Муса дуугаа өөрчлөн:
  • Сүүгээ аль энд ууя. Тэгэхгүй бол дүү чинь бас л уулгахгүй арга хэрэглэх байх гэхэд эгч нь нөхрөө гэж бодоод сүүгээ өгөхөд Муса бүгдийг уучихаад унтахаар явжээ.
  • Хүргэн ах нь Мусаг залилж чадахгүйгээ мэдээд ногооны газар очиж, ядахдаа түүхий байцаа олж идэхээр явжээ. Муса үүнийг бас л мэдэж сэм босож саваа аваад хүргэн ахынхаа хойноос явжээ. Тэгээд харанхуйд ногоон дунд хүргэн ахаа саваагаар балбан:
  • Эгчээ, ногооны чинь газар илжиг ороод сүйтгэж байна. бушуухан ирээрэй гэж хашгирахад хүргэн ах нь гэртээ зугтан ирж хоосон унтахаар хэвтжээ. Өглөө нь Муса эгчийгээ түр аваачихаар ирсэн тухайгаа ярихад хүргэн ах нь хэдийгээр эхнэрээ явуулах дургүй байсан боловч шөнийн бүх явдлыг хүнд хэлэх магадгүй гэж Мусагаас айсандаа явахыг нь зөвшөөрчээ. Ингэж Муса хэлсэн үгэндээ эзэн болж эгчийнхээ хамт төрсөн тосгондоо буцжээ.