Бусад орны үлгэр

Эмгэн, торой хоёрын үлгэр

Эмгэн нэг өдөр хог шүүрдэж яваад бяцхан зоос олжээ.

<<Би энэ зоосоороо юу хийе дээ! гэж бодсоноо зах руу очиж торой худалдаж авъя байз >> гэж шийдэв. Эмгэн буцаж ирэхдээ хайсан хашаан дээгүүр давах гэтэл торой нь гарч өгсөнгүй.

Эмгэн жаахан цаашаа яваад нохойтой дайралдлаа. << Нохой,нохой чи торойг зуугаад өгөөч >> гэхэд нохой зуусангүй ээ.

Тэгээд эмгэн цаашаа яваад бороохойтой учирчээ. <<Бороохой, бороохой нохойг зодоод өгөөч >> гэсэнд бороохой зодож өгсөнгүй ээ.

Эмгэн жаахан цаашаа яваад галд очоод << галаа галаа бороохойг шатаагаад өгөөч >> гэсэнд гал бороохойг шатааж огсонгүй.

Эмгэн жаахан цаашаа явж усанд очоод << усаа, усаа галыг унтраагаад өгөөч >> гэв. Ус галыг унтрааж өгсөнгүй.

Эмгэн жаахан цаашаа яваад << үхэртэй дайралдаж үхэр ээ үхэр ээ усыг уугаад өгөөч >> гэв. Үхэр усыг ууж өгсөнгүй.

Эмгэн жаахан цаашаа яваад яргачинтай уулзаж << хүн гуай хүн гуай үхрийг алаад өгөөч >> гэв. Яргачин үхрийг алж өгсөнгүй.

Эмгэн жаахан цаашаа яваад олстой дайралдаж << олс оо олс оо яргачинг дүүжлээд өгөөч >> гэв. Олс дүүжилж өгсөнгүй.

Эмгэн жаахан цаашаа яваад харх хулгантай уулзлаа. << Харх аа харх аа олсыг тас мэрээд өгөөч >> гэв. Харх олсыг мэрж өгсөнгүй.

Тэгээд эмгэн мууртай дайралдаж гэнээ. Муур аа муур аа хулганыг бариад өгөөч гэв.

Муур-<< Хэрэв та тээр тэнд байгаа үнээнд очиж аяга сүү олж авчирвал би хулганы алж өгье>> гэжээ.

Эмгэн үнээнд очиж << үнээ үнээ над аяга сүү өгөөч >> гэв.

Тэгхээр нь үнээ:<< Хэрэв чи тээр тэнд байгаа хадланчид очиж атга өвс авчирч өгвөл бий чамд аяга сүү өгнө >> гэжээ.

Эмгэн хадланчид очиж << Хадланчаа хадланчаа надад атга өвс өгөөч >> гэв.

Тэгхээр хадланч түүнд

<< Хэрэв чи тээр тэнд байгаа гол руу очиж хувин ус авчирч өгвөл бид танд атга өвс өгнө >> гэжээ.

Эмгэн гол руу яваад гол дээр очсон хойноо шүүр болсон цоорхой хувинтай яваагаа мэджээ. Эмгэн хувингийнхаа цоорхой хайргаар бөглөж ус дүүргэж авав.

Эмгэн усаа хадланчид авчирч өгсөнд хадланчид атга өвс өгөв. Эмгэн хадланчдад үнэн голоосоо баярласнаа илэрхийлээд атга өвсөө үнээнд авчирж тавьж өглөө.

Үнээ өвсийг идмэгцээ эмгэнд сүү өгч, эмгэн аяга сүүгээ мууранд авчирч өгөв.

Муур сүүг долоомогцоо…..

Муур хулганыг барихаар болж, хулгана олсыг мэрэхээр болж, олс яргачныг дүүжилхээр болж,

Яргачин үхрийг алахаар болж, үхэр усыг уухаар болж, ус галыг унтраахаар, гал модыг шатаахаар, мод нохойг цохихоор болж гэнээ.

Нохой торойг ухасхийн хазахад торой хайсан дээгүүр харайж оров.

Тийнхүү шөнө орой болсон хойно эмгэн гэртээ буцаж ирсэн гэнээ.

Эх сурвалж: Англи ардын хоёр үлгэр.-УБ.,1963