Бусад орны үлгэр

Хэрэм туулай хоёр

Нэгэн дэлгэр сайхан зун, хэрэм туулай хоёр найзалжээ. Өвөл болж, эргэн тойрон нүд гялбам цагаан цасаар хучигдахад хэрэм өндөр модны хонгилд үүрээ засаж, туулай модны нөмөрт хэвтшээ малтжээ.

Хэрэм нэг өглөө үүрнээсээ гараад харсан чинь бор саарал зүстэй байдаг найз нь харин яг л цас шиг цагаан болчихсон байж гэнэ. Тэгэхэд нь хэрэм «энэ миний найз туулай биш байна» гэж боджээ. Туулай ч найз хэрмээ хараад хараад таньсангүй. Тэр бас «манай найз хэрэм чинь хүрэн бор зүстэй юм сан. Яагаад хөх саарал болчихдог билээ. Энэ лав өөр л хэрэм байх» гэж боджээ.

Тэгтэл дахин зун болж амьтдын өвлийн үс зүс нь гуужин унахад туулай, хэрэм хоёр бие биеэ сая л таньж хөгжилдөн золгож гэнэ ээ.

Эх сурвалж: Газар газрын үлгэр, 1973

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *