Бусад орны үлгэр

Блендербор

Жек тэр торгон бүсийг бүсэлж, сэлмээ хурцлан зүүгээд алс аялахаар явлаа. Жек хүү улс амьтныг хэлмэгдүүлсэн бусад аварга биет мангасын ч дарах юм сан гэж ихэд хүсэж байжээ. Хүн иддэг тэр мангасын дотроос хамгийн аюултай нь аварга Блендербор байжээ. Тэр хүмүүсийг гудамжнаас барин авч газар доорх зоориндоо аваачиж хийгээд том цоожоороо цоожлоод цувруулан иддэг байжээ. Түүнд олзлогдсон амьтныг амьдаар нь залгиулахаас өмнө яаралтай гаргаж чөлөөлөөд өөрийг нь дарж устгах хэрэгтэй байлаа. Тэгээд  хавар, зун болоод өчнөөн удахад Блендербор Жектэй дайралдсангүй. Жек тэрнийг ой, уул, хяр, нуга талаар, ой талгүй газар эрээд ч олж чадсангүй. Ингэтэл нэгэн халуун өдөр аян замдаа алжааж ядарсан Жек модны ёроолд сүүдэрт хэвтэж байгаад унтчихжээ. Гэтэл яг тэр үеээр Блендерборын явдал таарч дэргэдүүр нь өнгөрөхдөө унтаж байгаа Жекийг харж дэргэд нь очоод тонгойж ажиглатал тэр хүүгийн бүсэн дээр  <<Бүхнээс хүчит хамгаас зоригт Жек хэмээгч энэ болно. Энэ хүн аварга биет Кормораныг дарсан болно>> гэсэн үг бичээстэй байгааг үзэв.

  • Энэ жаал миний ач хүүг алсан байна. Үүнээс өшөөгөө авах хэрэгтэй гэж бодлоо.Блендербор гэгч бол жирийн нэг аварга биетэн хүн байсангүй. Том жижиг хоёр толгойтой бөгөөд том нэг нь залуу, нөгөө нь хөгшин толгой юм санжээ. Тэр хоёр толгой нь хоорондоо үргэлж маргаж хэрэлддэг байжээ. Унтаж байгаа Жекийг хараад нэг толгой нь үүнийг чанаж иднэ гэж хашхирахад нөгөө нь үгүй хуурч иднэ гэж бархирав. Хоёр толгой нь уурандаа бүр хоорондоо мөргөлдөж улам чанга хуурна, чанана гэж маргалдан хашхиралдав. Жекийг сэрэхийг үзээд тэд эелдэг царай гаргаж,
    Эвий бяцхан чамайгаа хайрлаж
    Эрхлүүлнэ дээ бид
    Энхрийлнэ дээ бид
    Аятай зөөлөн манцуйд боогоод
    Аялан бүүвэйлж өөжинд суулгаад
    Амтат сайхан боовоор дайлна хэмээн дуулцгаав.
    Тэгснээ сэмхэн жуумалзаж хоорондоо
    – Тэгээд дараа нь чамайг иднэ дээ гэж шивнэлдэв.
    Тэд Жекийг дуулаагүй гэж бодсон боловч Жек хүү сайн сонсжээ. Жек хүү, хоёр толгойт ховдог Блендербор намайг ордондоо аваачиж идэх гэж байна гэж ойлгожээ. Хүү зугтаах гэж оролдсон боловч Блендербор хөлөөс нь шүүрэн барьж аваад халаасандаа хийж ордондоо аваачаад орон дээр тавьжээ.
    Нэг толгой нь
    – Сайхан нойрсоорой! гэхэд
    Нөгөө толгой нь,
    – Сайхан зүүдлээрэй! гэж хэлээд хүүг энхрийлж хайрласан янзтай бөхөлзөв.
    Гэвч хаалганы цаана нэг толгой нь нөгөөдөө,
    Энэ жаалыг унтмагц бороохойгоор дэлсэж алаад хувинд хийж чанаж иднэ гэхэд нөгөө толгой нь,
    – Үгүй, хуурна.
    – Үгүй, чанана гэлцэн маргахыг нь Жек сонслоо.
    Жек босож өрөөн дундуур гүйв. Оргож амь гарахыг хүсэвч хаалга нь цоожтой, цонх нь төмөр тортой ажээ.
    Тэгээд арга мэх сэдэж зуухны дэргэд хэвтсэн яртай бүдүүн тайрдас модноос нэгийг авч орон дээр өөрийнхөө байсан газар тавиад хөнжлөөр хучиж битүүлэв. Аварга биет эндүүрч тайрдас модыг мунаар дэлсэнэ. Жек амьд үлдэнэ! гэж боджээ. Жек зуухны цаана нуугдаж хүлээв. Удсан ч үгүй өнөөх Аварга биетний хөлийн алхаа чимээ шатан дээгүүр сонстов. Нүсэр хүнд алхаа гишгээнд хь байшин бүхэлдээ доргино.
    Хаалга нээгдэж Аварга биетэн Жекийн нуугдсан өрөөнд муна барин орж ирээд ор уруу нь очиж модны тайрдсыг байдаг хүчээрээ цохив.
    Жек ямар ч аюулгүй зуухны ард сууж үлдэв.
    – Ингээд энэ муу жаалыг нэг тонилголоодоо хэмээн Аварга биет тавлангуй хэлээд хаалгаа хаалгүй гарч одов.
    Жек баярлахдаа инээж түүний хойноос сэмхэн гүйв. Аварга биетэн өрөөндөө орж орон дээрээ унтав. Жек түүнийг сэрэх нь үү гэж нэлээд хүлээв. Гэвч тэр сэрсэнгүй удалгүй хоёр толгой нь хурхирч эхлэв. Тэгэхэд нь Жек. аварга биетний ор уруу сэмхэн дөхөж очоод дэрэн доороос нь <<Хонгилын түлхүүр>> гэсэн бичигтэй том түлхүүр сугалж авлаа. Энэ бол эрх мэдлээ хасуулж зовсон олзлогдогсдыг хорьсон зоорины түлхүүр билээ. Жек цаг мөч алдалгүй шамдан гүйж зоорины хүнд төмөр дээврийг онгойлгож бух олзлогдогсдыг суллаж гаргав. Тэд баяр хөөр болцгоож баярын нулимсаа унаган байж аврагч ачтандаа талархав.
    Суллагдсан хүмүүсийг тарж гэр гэртээ явахад Жек эргэн харьж өрөөндөө дөнгөж оруут бөх нойрсов. Өглөө сэрээд Аварга биетэн тийш очиход тэрээр хүүг харчхаад ихэд хилэгнэн чичирч байна гэнэ.
    – Чи чинь үхээгүй юм гэж үү хэмээн нэг толгой нь асуув.
    – Чи үнэхээр ий ингэж амьд үлдлээ гэж үү хэмээн нөгөө толгой нь асуув.
    – Би яагаад үхэх байсан юм бэ? гэж Жекийг хэлэхэд,
    – Чамайг шөнө мунаар цохисон,
    Нөгөө толгой нь
    – Тэгээд алчихсан
  • Шалиагүй! Тиймхэн цохилт миний хувьд юу ч биш. Надад хулгана л жижигхэн сүүлээрээ ширвэх шиг санагдсан гэв.
    – Уухайс, хүчтэй эд байх нь!

<<Энэ хүү Кормораныг дийлсэн гэдэг нэг л учиртай. Энүүнд миний муна тэртэй тэргүй хулганы сүүл л гэсэн үг болох нээ. Би амьд байгаа дээр нь зугтаж холдох минь. Би амьд байгаа дээр нь зугтаж холдох минь. Харин хаашаа зугтах билээ? Хаана нуугдах билээ?>> гэж Аварга биетэн бодов.

Нэг толгой нь,

  • Дээд хонгилд

Нөгөө нь

  • Үгүй доод хонгилд
  • Дээд хонгилд!
  • Үгүй доод хонгилд гэж маргалдав.

Аварга биетэн байсан газраасаа хөдөлсөнгүй. Тэр аль толгойгоо юу гэж хэлж байгааг мэрдэхээ болилоо.

Жек түргэн зуур сандал дээрээсээ босон харайж ганцхан далайлтаар аварга биетний хоёр толгойг тастаж хаяв. Хоёр толгой нь шатан дээгүүр өнхрөлдөн унах зуураа

  • Дээд хонгилд!
  • Үгүй, доод хонгилд гэж маргалдан хашхиралдсаар байжээ.

Аварга биетнийг устгаад Жек тосгон уруу яаран явлаа.

Түүний байгуулсан шинэ ялалтыг тосгоноороо аль хэдийн мэдчихсэн байлаа.

Тэд:

  • Эрэлхэг Жек мандтугай! гэж хөөрч баяртай хашхиралдан угтацгаав.

Тэд Жекэд хурдан хүлэг бэлэглэв. Жек ард олныг зовоогч Аварга биетэн хортон бүхэнтэй тэмцэлдэхээр тэр дорхноо мориндоо мордон холын орныг зорин хурдалж гэнэ ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *