Орос үлгэр

Залхуугийн туйл

Эрт цагт залхуу, хэт залхуу гэж байж гэнэ. Залхууг хүн бүгд танина. Зарим нь түүний тухай дуулсан, зарим нь өөрсдөө дайралдаж байсан, зарим нь түүнтэй найзалдаг ч байж мэднэ. Залхуу, хүнд их амархан наалддаг. Залхуу, хүний гарыг уяж, хөлийг хэрнэ. Хэрвээ хүний толгойд хүрвэл унтахад хүргэдэг шүү дээ.

Хэт залхуу бол залхуугаасаа долоон дор гэнэ. Нэг өдөр залхуу, хэт залхуу хоёр алимын модон дээр хэвтэж байж гэнэ. Дээр нь алим бөнжгөнөж байжээ.

— Хэрэв энэ алим миний аманд унавал би идчихнэ гэж залхууг хэлэхэд хэт залхуу

— Залхуу минь, чи ингэж ярихдаа залхуурахгүй байна гэж үү? гэжээ. Тэгээд ангайж хэвтсэн тэр хоёрын аманд азаар нэг нэг алим унаж гэнэ. Залхуу арай ядан зажилсаар нэг юм идэх болоход

— Чи яагаад зажлахдаа залхуурахгүй байна вэ? гэж хэт залхуу хачирхан асуужээ. Тэгтэл тэнгэр харанхуйлан үүл гарч, дээдэх модыг нь аянга бут ниргэчхэв. Мод шатахад залхуу

— Хэт залхуу минь галаас жаахан зайлж хэвтэлгүй болохгүй, түлэгдэж мэднэ гээд биеэ займчуулж гарав. Ухарсаар дөхсөөр жаахан зайлж хэвтэж гэнэ. Харин хэт залхуу

— Залхуу чи ингэж биеэ займчуулахдаа яаж залхуурдаггүй юм бэ? гэж гайхан хэвтсээр байгаад галд шатчихаж гэнэ. Хүмүүс эднээс сургамж авч «залхуу хүн завагтаа байгаа хоолондоо хүрэх тэнхэлгүй» гэдэг үг гаргажээ.

Эх сурвалж: Газар газрын үлгэр //e-nom.mn

One thought on “Залхуугийн туйл

  • Howdy, i read your blog from time to time and i own a similar one and i was just curious if you get a lot of spam
    responses? If so how do you prevent it, any plugin or anything you can recommend?

    I get so much lately it’s driving me mad
    so any help is very much appreciated.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *