Домог, Тууль

Сангийн далайн давс

Халхын Цэцэн хан аймгийн хэцүү To ван (Тогтохтөр 1821 онд ван зэрэг залгамжилсан) гэгч хүн Өвөр монголын ноёдод 100 бяруу өгч 1000 тэрэг давс авахаар хэлэлцэж тохирчээ. Гэтэл Өвөрмонголын ноёд To вантай хэлэлцсэн жилдээ уг давсыг ирүүлсэнгүй тул To ван хэлэлцээт ноёддоо хэл хүргүүлэхдээ «Та нар манай хошууг 100 бяруу өгч чадахгүй гэж бод оо юу? 1000 бяруу өгсөн ч чадна гэж мэдээрэй» гэсэн гэнэ. Олон бярууны тоо сонсож олзуурхсан ноёд хойтон жил нь хошуу хотлоосоо олон хөсөг гаргаж тээвэрлүүлсэн гэдэг.

Давс тээсэн жингийн урт цуваа явсаар To вангийн нутагт хүрэлцэн ирж ачааг хаана буулгахыг асуувал, To вангийн хэлсэн нь: «Энэ давс чинь манай хошуунд ноднин жил хэрэгтэй байсан болохоос биш, энэ жил огт хэрэггүй болсон» гэжээ. Алс замыг туулж хөсөг хөтөл нь ядарсан жинчид тээж ирсэн давсаа буцаах аргагүй учир орхих болж хаана асгаж болох зөвшөөрлийг вангаас гуйжээ. Одоогийн Сангийн далайн хонхорт давсаа асгахыг зөвшөөрчээ. Тэр цагаас хойш энэ нуурт их давс бий болсон гэлцдэг.

Эх сурвалж: Монгол ардын аман зохиолын дээж бичиг

Зургийг: http://www.touristinfocenter.mn/cate1_more.aspx?ItemID=457

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *