Танин мэдэхүй

Нойр юунаас үндэслэж хүрэх вэ?

Эрт дээр цагаас эхлээд эрдэмтэд нь нойр юунаас болж хүрэх тухай тайлбарлахыг оролдож, ядралаас үүснэ гэдэг утгаар бодож байв. Гэтэл өөрийн бие дээр ажиглан үзвэл ямагт ядарснаас болно гэж болохгүй, харин нойр муутай болох нь олон өөр жишээ нь хөхүүл хүүхэд ядрах ажилгүй байтал ихээр унтдаг. Түүнчлэн багаар ажиллаж ихээр унтдаг хүн ч бидэнд үзэгдэнэ. Үүгээр үзвэл нойр нь зөвхөн ядралаас болно гэж тайлбарлах нь мөчид ойлголт юм унтаж боссоны дараа сэргэлэн цовоо амаржих. Үүгээр насны ядралаас хүний бие махбодыг хамгаална гэдэг үг гарчээ. Уураг тархийн эсүүд нь нойроор дүүрч унтсанаас өөрийгөө ядралаас салгана гэжээ. Нойрын бүх механизмыг ганц үүгээр тайлбарлаж болохгүй. Нойр хүрэх явдалд өөр үзэгдлүүд холбогдоно. Нойрмог хүнийг судлахаар эрдэмтэд нь түүний цуснаас уураг тархийг хордуулах хөнөөлтэй бодисыг олж түүний «дошгин» гэж нэрлэж өөр нэгэн амьтны цусанд тарьж үзэхэд тэр доороо нойрт дарагдан унтсан байна. Ийм туршлагыг зонхи нохой ба туулай зэргийн амьтад дээр хийжээ. Энэ хорт бодис томуун нь ганцхан унтаж амрахаар хүний махбодоос чөлөөлөгдөнө. Гэвч догшин нь нойрыг хүргэх явдалд их үүргийг гүйцэтгэх боловч гол шалтгаан нь бас бус өөр явдал байна. Оросын эрдэмтэн Павлов амьтад дээр туршлага явуулахад уураг тархины ажиллагаа нь саагдаг болохыг мэджээ. Павлов нь анх нохойд, дараа нь сармагчин дээр туршив. Нэг жигд цацрал, аялгуу хөдөлгөөнүүд нь уураг тархины хальсны эсийг саатуулах явдалд нөлөөлөн гэдгийг мэдэв. Хэрэв унтаж сэрсэн хүүхдийг жигд аялгуугаар бүүвэлээх буюу жигд түргэнтэйгээр өлгийдөх юм бол дахин нойрт хамрагдана. Үүнийг хүн эрт дээр үеэс мэдсэн учир өлгийн дуу ба хүүхдийг саатуулах элдэв аялгуу хөдлөлийг бий болгожээ. Нойр нь тарах үзэгдэл уураг тархийн хальсыг бараг хамрах үед нойр хүрнэ. Саатах нь эсээс эст хүрэлцэнэ. Хичээн олон эс ссаатвал нойр нь төдий чинээн гүнзгий байна.

Хүн бол тун бөх унтдаг. Гэвч зарим нэгэн зүйлд санаа тавих аюул бэрхшээл тохиолдохоос сэрэмжлэх, нэгэн юм сэтгэж бодсон бол нойр нь нам тавиун биш байх ба хялбар сэрдэг байна. Үүгээр үзвэл ямар нэгэн харуулын салбар бас байна. Бид нарын өдрийн ажиллагаа нь нэг янзаар давтан чичрүүлэх үүсвэр мөн. Энэ нь өдрийн эцэст уураг тархины хальсыг саатуулж нойрыг хүргэнэ. Гэтэл нойр хүрэх явдлыг зөвхөн уураг тархины хальсны саатах явдлаар шалтгаалах биш, амьтан дээр туршиж үзэхэд уураг тархины хальсыг тусгай аргаар зайлуулж унтдаг байна. Үүгээр үзэхэд нойр хүрэх явдал нь зөвхөн уураг тархины хальснаас биш түүний дотоод хэсэг нэгэн адил саатаж болдог байна. Иймд нойрын үүсэх явдалд хальсны ба хальсны доорх механизм их ролийг гүйцэтгэнэ. Зөв сайн унтлага нь гаднын нөлөөлөг чичирхийлэлгүй тэр үед байгийг бид мэднэ. Иймд зөв унтлага нь хүнд цаг цагт ирэх амралт мөн. Унтаж байгаа үед ажиллагаатайгаа үлдэх эрхтнүүд гэвэл амьдралд онцын чухал зүрх уушиг ходоод болно. Саатах явдал нь уураг тархины бүх эсүүдийг аажмаар хамрахад түүний ажиллагаа гуч нь сэргэнэ Ерөөс уураг тархины өөрийн ажиллагааг бүрэн зогсдоггүй том тархины хальсны дотор сэрлийн голомтууд зэрэмдэг ажилтай байна. Хүнийг зүүдлэх явдал нь үүнтэи холбоотой юм. Одоо нойрт ямар ямар шинжүүд байдгийг товч дурдъя. Аливаа нэгэн амьтан дээр ажиглаж тогтсоноор нойрыг нилээд хэдэн дүрс хэлбэрт хуваах болно.

1. Хоногт эргэх нойр

2. Улиралд эргэх нойр

3. Химийн бодисуудын хүчээр зориуд согтоохоор ирүүлэх нойр

4. Гифноечийн аргаар ирүүлэх нойр

5. Эрүүл биш байдалд нөлөөлөлд нойр гэж тус тусын онцлог байдлаар ангилна.

Улиралд эргэх нойр нь адгуусан амьтанд байх бөгөөд амьтдын тийнхүү унтах явдлыг бид ичээнд оров гэдэг. Улирал ба хоногт эргэх нойр нь эрүүл байдал дээр тогтмол цагаар улиран эргэж байх байгалиас шаардагдсан амралт юм. Сүүлийн 3 дүрс нь байгалиас шаардагдсан нойр биш зорилтын аргаар буюу эрүүл биш байдалд нөлөөлөгдсөн тусган шалтгаантай байна. Энэ нь чухам ямар шалтгаанаас болох вэ? Согтоох унтлага нь эфир буюу хлорфорон зэрэг бодисуудын уурыг амьсгалуулснаас ирнэ. Бас цахилгаан гүйдлээр нөлөөлж унтуулах арга ч байна. Ийм унтлагыг эмнэлгэд ихээр ашигладаг байна. Гифносын унтлага нь гифносын мэргэжилтэй хүмүүсийн ажиллагаагаар ирнэ. Эрдэмтэн Павлов гифносыг нойртой адилаар тайлбарлажээ. Түүнээс хэлсэн нь «гифнос бол нэг ёсны зэрэмдэг нойр мөн» гэжээ. Ийнхүү гифносын нойрт автагдсан хүн нь гифносчийн ямар нэгэн тушаалыг гүйцэтгэдэг байна. Гифносын унтлагын нэгэн дүрс нь олон амьтдад ялангуяа шувуудад үзэгдэх хөгжилт мөн.

Хэрэв бид шувууг, жишээлбэл; тагтааг барьж нуруугаар нь хэвтүүлж нүдийг бөглөвөл тэр нь энэ зохисгүй хэвтлэгээс хөшиж хөдөлгөөнөө хурааж унтана. Ийм үзэгдгийг амьтдын гифнос буюу хуурмаг үхлийн рефлекс (зөрчил) гэнэ. Согтоох ба гифносын дүрс бүх нойроос гадна идэвхгүй нойр гэж дүрс бий, Идэвхгүй нойр нь гифностой төсөөтэй боловч гаднын чичирхийлэлээс биш хүмүүсээс орчин тойронд идэвхгүй ямар нэгэн юманд сонирхолгүй байсан тэр үед үүснэ. Хэрэв хүний харах ба сонсох эрхтэн гэмтвэл тэр нь нойрт автагддаг байна. Урьд нэгэн хүний харах ба сонсох эрхтэн гэмтэж баруун гараас бусад бүх бие нь мэдрэлгүй болсноос тэр хүн цаг ямагт унтаж байх болсон байна. Ганцхан мэдрэлтэй үлдсэн баруун гарт нь хүрэхэд сэрдэг байжээЭрүүл биш байдлаас нөлөөлөхдөө ирэх нойрыг унтахын өвчин гэх бөгөөд энэ нь заримдаа удаан хоногоор хэдэн сар жилээр үргэлжлэх ч явдал бий.

Ийнхүү унтах үзэгдлийг учир мэдэхгүй хүмүүс үхсэнд тооцож оршуулж байсан явдал ч сураглавал олноор гарч болно.Тийнхүү үхсэнд тооцсон хүнийг сэрж босохоор чөтгөрд ороолон боллоо гэж айн сүрдэж байсан явдал ч бий бололтой. Нэг баримтыг дурдвал 17 дугаар онд Хэнтий аймгийн Биндэр ба Одон хошуу одоогийн Биндэр, Дадал сумын нутгаар Шалдан гэгээн гэж алдаршсан нэг лам хүний хувь заяаг хараад мэдэнд лай барцдыг арилгаж чадна гэдэг үгээр ардыг мунхруулж олз ашгийг эрж явсаар Бэрээвэр хийдийн орчим газар тэндэхийн хүмүүсийн үхэв гэж итгэж байсан нэг хүүхнийг босгосон мэт явдал нь тэр ламын нэр олж, ард түмнийг бишрүүлэх хэрзгт нь ихээр нөлөөлж олз ашиг нь нэмэгдэж бишрэх мөргөх хүмүүсийн тоо олширсон байна. Тийнхүү хүүхнийг сэрээсэн явдалд зарим ардуудаас үхсэн хүнийг амьдруулах чадалтай лам бий болов. Тэр хүүхний сүнс төрлөө олоогүй хэсүүчлэн явсныг, зуураас нь олж биед нь шингээв гэх зэргээр ярих болсон байна. Үүнийг хэн ч гэсэн нарийвчлан хянаж шалгавал мэдрэлийн эвдрэлээс үндэслэсэн болох нь илэрхий байна. Тийнхүү тэр ламыг цуурхаж ярьсан нь үндэсгүй худал бөгөөд түүний нэр олох явдалд түр зуурын завшаа нь болсон байна.

Тийнхүү гайхуулж юм бүхнийг чадах шидтэй хувилгаан гэж өөрийгөө өргөмжилсөн шалдан гэгээнд ямар ч шид байгаагүй нь сүүлдээ баттайгаар мэдэгдсэн байна. Эрүүл биш байдлаас нойр нь уураг тархинд цусны хүрэлцээ хорогдсон буюу их тархи хавдсан хийгээд уураг тархины зарим хэсгүүдийн эвдрэл ба булчингуудын өвчлөл суларсан зэрэг гэмтлүүдээс шалтгаалдаг байна. Дүр нь чанга дуун, хурц гэрэл, хэтэрхий хүйтэн ба халуун зэрэг элдэв шалтгаанаас саатна. Зарим хүн сартай саруул шөнө унтахаар муу байдаг. Хойд мөсөн далайн хавь газарт цагаан саруул шөнө байдаг бөгөөд энэ үед тохиолдсон өөр газрын хүмүүсийн нойр нь саатах явдалд тохиолдоно. Бас нойр нь багад дассан ерийн нэг чичирлийн гэнэт зогсох явдлаас саатаж болно. Баримт нь машинаар аялан яваа хүмүүс түүний жигд хөдлөлд автагдан унтаж түүний гэнэт зогсоход сэрдэг байна.

Ер нь амьдралын туршлагаас үзэхэд унтах сэрэх хэрэгт ямар нэгэн хэвшил их үүрэгтэй байна. Хүн хэвшвэл тэсгэм хүйтэн ба аагим халуун, чанга дуу чимээний дотор ч унтаж болдог байна. Хэрэв хүнд нойр саатах явдал нь онцын шалтгаангүйгээр удаан үргэлжлүүлэх бол тэр нь ямар нэгэн гэмтлээс байх ёстой. Мэдрэлийн буюу халдвартай өвчин нь юуны урьд нойрыг эвдэж саатуулдаг байна.

Хэрэв тийм болохбол эмчийн нарийн зөвөлгөөнийг авч биеэ арчлах явдал шаардагдана. Нойр саатаж унтахаар муу байхад эмээж, гайхаж түүнтэй зохистой биш аргаар тэмцэж байсны жишээ нь уйламтгай хүүхдийн угжийг амуу гэдгийн хамтаар өгч хөхүүлдэг байжээ.. Энэ нь унтах хэрэгт тэр үедээ тустай боловч согтоох унтуулах бодис болох хар тамхитай тул хүний бие махбодит алсдаа хортой гэм. Урьд зарим хүн нойроо хүргэхийн тул архи уух буюу хар тамхи татах зэргээр аашлах явдлууд байсан ба одоо ч гэсэн унтахдаа архи уух хэвшилтэй болсон хүмүүс үзэгдэнэ. Знэ нь тааламжилсаар түүнийг архинд дурлах шуналд оруулдаг байна. Үүгээр үзэхэд архи ба тамхи нь унтахад тустай биш харин хүраий бие махбодийг хорлодог байна. Бас нойрын явцад зүүд дотор босч явах нь хааяа зарим хүнд үзэгддэг. Огт эрүүл хүнд ийм үзэгдэл гардаггүй. Ийм өвдтэй хүн зүүд дотор босож өөрийн хайж чадах ба өдөр байсан үйл хэргүүдийг гүйцэтгэдэг байна. Харин ямар нэгэн аюулыг огт мэдэрдэггүй ба үзэж ойлгодоггүй байна. Хэрэв ийм хүнд саад хийхгүй бол. байшингийн төмөр дээврийн захаар нь дамжин явдаг ба төмөр утсан дээгүүр явж ямар ч гэмтэлгүй унаж ирдэг байна. Бид унтлагаа тогтмол хэмжээтэй болгох хэрэгтэй. Үүнд 8-10 насны хүүхэд 10-11 цаг, 12-16 насны хүүхэд 9-10 цаг, насанд хүрсэн хүмүүс 7-8 цагг өвгөн настай хүмүүс 5-6 цагаас доошгүй унтвал зохино. Харин тогтмол цагийг баримтлахгүй унтаж сурах нь хүнийг хэтэрхий нойрмог болгоход нөлөөлөх ба биеийг сул дорой болгон назгайруулна. Зөв ба тавтай унтах хэрэгт ор дэвсгэрээ цэвэрлэж хувцсаа ёсчлон зайчилж ганцаар унтах нь чухал бөгөөд унтахын өмнө хөлөө угааж, шүдээ цэвэрлэх амаа зайлдаг байвал нойр нь төдий чинээ тавтай байж болно.

Эх сурвалж: Зүүд нойрын учир, 1947

Зургийг: https://www.pickpik.com/angel-dream-music-sleep-figure-mood-94038