Зурагт мэдээлэлМэдээТанин мэдэхүйТүүх, Хуучны баримтУран зохиол - ЗурагҮргэлжилсэн үгийн зохиол

Гааль хэмээгч нь улсын сангийн гааль бус, хэдэн хүний тэжээврийн газар болж байгаа юм болов уу

– Энэ өнгөрсөн арван найманд зээлийн газар хоёр эхнэр хэрэлдэж, нэг нь:

– Чи муу гуйлгачин дуугүй бай…гэж гэнэ. Тэгэхэд нөгөө нь:

– Чи намайг гуйлгачин гэнээ? Энэ хавархан чи өөрөө гуйлгачин яваагүй юү? Би мэднэ. Одоо чи Гаалийн яамыг хулгайлан мөлжиж их таргалжээ. Чиний тэр муу хар хүн чинь Гаалийн яамнаас их юм олох гэж явж хөөгдвөл чи дахин гуйлгачлахаа мэдэж байна уу? Чиний тэр хар хүнийг гуйлгачлан явж, Гаалийн хороонд орохыг би мэднэ. Сар болсонгүй xaшaa байшин барьж, их амьтан болох нь юу билээ! Түмэн амьтан цөм мэднэ. Чи одоо бэлзгийг минь аваад аль гэсэнд нөгөө эхнэр нэг бяцхан алтан бэлзэг гаргаад нүүр лүү нь чулуудаж гэнэ.

Үүнийг үзвээс гааль хэмээгч нь улсын сангийн гааль бус, хэдэн хүний тэжээврийн газар болж байгаа юм биш болов уу хэмээн сонирхон гайхна. Гэвч эрхлэвээс зохигчид хараахан байцаахыг алдаж, сангийн ашгийг хорогдуулан хомсдуулж, эрхлэн шийтгэх нэрийг хоосон болгосонгүй буй за.

Эх сурвалж: Бодоо Д. Багахан өгүүлэл// Нийслэл хүрээний сонин бичиг.- 1915 он.- №5.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *