Аялал зугаалга, чөлөөт цагЗан заншилНомзүй, фонд, каталогТанин мэдэхүйТүүх, Хуучны баримт

Газарзүйчдийн өдөрт

Баруун Монголд нутаглах Алтайн Урианхайн Манжийн үе дэх Зүтгэлт гүний хошууны нутгийн зураг.
Зураг: Баруун Монголд нутаглах Алтайн Урианхайн Манжийн үе дэх Зүтгэлт гүний хошууны нутгийн зураг. Уг нутгийн зургийг чөлөөт нэвтэрхий толь википедиагаас авч ашиглав.

 

1845 оны 08 сарын 18-ны өдөр Оросын газарзүйн нийгэмлэг  байгуулагдсан ба энэ өдрийг ОХУ-д “Газарзүйчдийн өдөр” болгон тэмдэглэх болжээ. Үүнээс үүдэн дэлхийн улс орнууд уг өдрийг газарзүйчдийн өдөр болгон тэмдэглэх болсон байна. Уг өдөртэй холбогдуулан Монголчуудын нутгийн зураг, газрын зураг, номзүйн бүтээлийн талаар бяцхан мэдээллийг хүргэж байна.

Монголчууд эртнээс нутаг хошууныхаа хилийн цэсийг гаргаж, нутгийн зургийг үйлдэж, хадгалж, өвлүүлж ирсэн уламжлалтай. Өдгөө тэрхүү нутгийн зургийн цуглуулга, сан хөмрөг Үндэсний архив, Монгол Улсын Үндэсний номын сан зэрэг байгууллагуудад хадгалагдан эрдэмтэн, судлаачдын судалгааны цөм, судлагдахуун болсоор байна.  2022 оны эхээр эрдэмтэд “Монгол нутгийн зураг” хэмээх 3 боть номыг эрхлэн хэвлүүлснийг ташрамд дуулгахад таатай байна.

Шинэ цагийн ёс, шинжлэх ухаан дэлгэрснээр нутгийн зургийг газрын зураг гэж нэрлэх болсон бөгөөд түүнийг үйлддэг, зурдаг, судалдаг хүмүүсийг газарзүйчид гэж нэрлэх болжээ. Шинэ мандсан Монгол улсын Судар бичгийн хүрээлэн буюу Шинжлэх ухааны хүрээлэнгийн нэг хэсэгт газрын зургийн хэсгийг байгуулан ажиллаж байсан түүхтэй. 

Монгол улсад хэвлэгдсэн номын тоо олширсноор тэдгээрийг сэдэв, агуулгаар нь ангилж, зүйлчилж, эрдэмтэн судлаачдад ашиглахад дөхөм болгох зорилгоор салбар номзүйнүүдийг хийж эхэлсэн юм. Энэ үед Улсын номын сангийн сан хөмрөгч, ахлах номын санчаар ажиллаж байсан Дүгэржамбын Дүгэржав 1985 онд Монгол орны газарзүйн талаар хэвлэгдсэн бүтээлийн номзүйг анх эмхэтгэн ном болгон хэвлүүлжээ. Уг номыг цахимаар үзэх, татаж авахаар  орууллаа.

Газарзүйн судлал улам бүр өргөжиж, газарзүйчдийн яруу алдар бадартугай.

https://online.flippingbook.com/view/493523502/6/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *