Танин мэдэхүй

Нарны аймгийн тухай зарим тоо баримт

Нарны аймаг нь Нар, түүнийг татах хүчнийх нь улмаас тойрон эргэх найман гараг, 5 тогтоогдсон одой гараг (Дэлхийн ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа), тэдгээрийн дагуулууд, маш олон тооны жижиг биетүүдийг багтаасан систем юм.

Нар бол од юм. Нар болон түүнийг тойрон эргэх гарагууд нь мананцрын бөөгнөрөлөөс үүссэн.

Нарны аймаг найман гарагтай. Эдгээрийг хөрстэй болон хийн гэж хоёр бүлэгт хуваадаг.

  • Хөрстэй (чулуурхаг) гарагт Буд, Сугар, Дэлхий, Ангараг багтдаг. Эдгээр гарагууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гараг гэдэг.
  • Хийн гараг болох Бархасбадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг.

Нарны аймгийн гарагуудын зарим үзүүлэлтүүд:

Эх сурвалж:

  1. https://mn.wikipedia.org/wiki/Нарны_аймаг
  2. https://www.mauthor.com/present/5589806616281088