Аялал зугаалга, чөлөөт цагТанин мэдэхүйТүүх, Хуучны баримтХарилцааХүний хөгжил

Н.Н.Поппе: Монголчууд бол үнэнч, шударга хүмүүс…

XX зууны хамгийн том монгол хэл судлаач, Монголч эрдэмтэн Николай Николаевич Поппе 1926 онд Монголд анхныхаа аяллыг хийсэн бөгөөд энэ тухайгаа 1983 онд АНУ-ын Вашингтон хотноо хэвлүүлсэн дуртгалдаа бичжээ. Уг дуртгалыг 2017 онд Конгрессын номын сангийн Монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ Монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлжээ. Уг номд Монголчуудын тухай хэрхэн өгүүлснийг одоо үзье.

“…Монголчуудын хувьд гэвэл тэд тун бохир улс байлаа. Усанд орно гэж бараг үгүй, цөөн хүн дотуур хувцастай, тэрнийгээ солих нь ховор. Тэд залхуу боловч үнэнч, шударга хүмүүс байв…” хэмээн бичжээ. Тэрээр үнэнч, шударга гэснээ батлахын тулд дараах гурван жишээг татжээ.

Эхнийх нь: Монголчууд задгай мөнгө огт авч явахгүй. Тиймээс би хүнснийхээ хонь зэргийг худалдан авахдаа яг таарсан мөнгө өгдөг байв. Мөнгөө тийн тааруулахын тулд дүүрэн бутархай мөнгө бүхий модон авдар авч явдаг байсан юм. Монголчууд их сониуч улс. Шинэ газар ирэх бүрт л “Энэ юу вэ? Энэ авдар дотор юу байгаа юм бэ?”  хэмээн шалгаана. Манай хөтөч Дагва тэдэнд мөнгө байгааг хэлэхэд ихэд цочин, дахин харах ч үгүй. Нэг газар буудаллаад байхдаа би жараад бээрийн зайтай бичиг бүхий чулуу байгааг мэдэв. Очиж үзмээр байсан тул тийшээгээ морьтой яваад маргааш нь буцаж ирэхээр боллоо. Би Дагваас “мөнгөн зоос бүхий авдраа хэрхэх”-ийг асуув. Мань эр “Зүгээр зүгээр. Яах ч үгүй. Орхиод яв” гэж байна. Маргааш нь Дагва бид хоёрыг ирэхэд нээрээ л, хэн ч юу ч оролдоогүй, бүгд бүрэн бүтнээрээ байж билээ.

Удаах нь:  Улаанбаатар хотын банкны нэгэн албан хаагчийн надад ярьсан доорх түүхийг би үнэн хэмээн итгэнэ. Банкнаас ЗХУ-ын нэгэн зоосны үйлдвэр лүү зоос хийлгэхээр мөнгөн гулдмай илгээжээ. Хийлгэсэн зоосоо шуудайлан ачааны машинаар зөөсөн байна. Замд шуудайнууд нь хоорондоо үрэгдсээр нэг шуудай цоорч, нэлээд зоос асгарчихжээ. Жолоочийн хажууд явсан банкны ажилтан үүнийг гэнэт мэдээд буцсан байна. Буцах замдаа жинчидтэй таарч, даамлаас нь мөнгө харсан эсэхийг нь асууж. “Харсан харсан, одоо ч тэнд хэвтэж байгаа” гээд зааж өгч байна гэнэ. Тэд цааш жаахан яваад үнэхээр зооснууд нь зам дээр хэвтэхийг харсан аж. Сүүлд мөнгийг тоолж үзэхэд хэдхэн зоос л дутсан гэнэ. Дутсан зоос нь замын хажуу руу, зүлэг ногоон дотор унаад л олдоогүй байж таараа.

Гутгаар нь:  Монголын тал нутагт би бүтэн хоёр сарыг Ленинград дахь эхнэр лүүгээ захиа, цахилгаан илгээх ямар ч боломжгүйгээр өнгөрөөсөн юм. Нэг өдөр би Улаанбаатар явж буй морьтон монголтой таарлаа. Түүнээс цахилгаан илгээж өгөхийг хүсэхэд зөвшөөрсөн тул мөнгө болон илгээх үгсээ өгөв. Долоо хоногийн дараа луус тэрэг хөлөглөсөн хятад эр Улаанбаатарыг зорьж явахтай таарав. Юмыг яаж мэдэх вэ хэмээн мөнгө өгч, мөн л цахилгаанаа дайлаа. Үүний хойно ачааны машинтай орос жолооч бас дайралдав. Энэ удаад цахилгаан, мөнгө хоёр дээрээ гарын мөнгө нэмж өгөөд үлдлээ. Ингээд хоёр сарын дараа Улаанбаатарт эргэж ирээд цахилгаан холбооны газрын урдуур явж байтал яг нөгөө монголтойгоо дайралддаг юм байна. Мань эр яг л хуучин андтайгаа таарсан мэт танимхайран, дотноор мэндлээд “Холбоон дээр ирэх зав гарсангүй. Май, энэ мөнгө чинь” хэмээн мөнгийг минь бүтнээр нь буцаагаад өгч байна. Ленинградад ирснийхээ дараа Натальяагаас долоон сард хоёр цахилгаан авав уу хэмээн асуув. “Үгүй ганцыг л авсан” гэж байна. Сонирхон үзвэл нөгөө хятад хүнээр дайсан цахилгаан мөн байлаа. Орос жолоочийн хувьд гэвэл муу юм бодоод юүхэв, явуулсан цахилгаан замдаа төөрч л хэмээн найдсу…

Үнэнч шударга чанар бол Монголчуудын яс, цусанд бий тул өнөөгийн Монголчууд өвгөдийн энэ мэт жишээг харж, сэхээрч уугуул чанараа сэргээх цаг болсон мэт!!!

7 thoughts on “Н.Н.Поппе: Монголчууд бол үнэнч, шударга хүмүүс…

  • I really like your blog.. very nice colors & theme. Did you create this website yourself or did you hire someone to do it for you? Plz answer back as I’m looking to construct my own blog and would like to find out where u got this from. thank you

  • Hello, you used to write excellent, but the last few posts have been kinda boringK I miss your great writings. Past several posts are just a little bit out of track! come on!

  • awesome

  • Pretty great post. I simply stumbled upon your blog and wanted to say that I’ve really enjoyed surfing around your blog posts. In any case I will be subscribing in your feed and I’m hoping you write once more very soon!

  • Hello there, I found your site via Google while looking for a related topic, your website came up, it looks good. I have bookmarked it in my google bookmarks.

  • As a Newbie, I am continuously searching online for articles that can aid me. Thank you

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *