АхуйАялал зугаалга, чөлөөт цагЗурагт мэдээлэлсанал болгохТанин мэдэхүйТүүх, Хуучны баримтХарилцааХүний хөгжил

Монгол гүн Ларсон: Монгол бол цэвэр, өөрийн төрх янзаараа байгаа, эрүүл сэтгэлгээтэй ард түмэн

Ларсон гүн нь хэмээн алдаршсан Август Ларсон (1870-1957) нь 1893-1939 онуудад Монгол, Хятадад ажиллаж амьдарч байсан шведийн сургааль номлогч, худалдаачин, дипломат хүн байжээ. Түүний хичээл зүтгэлийг үнэлэн Халхын VIII богд гүн цолоор шагнаж байжээ. Тэр Монголын тухай хэд хэдэн ном бичсэн бөгөөд түүний хамгийн анхны ном болох “Монгол ба монголчуудын дунд миний амьдрал” хэмээх 1929 онд хэвлэгдсэн ном нь хамгийн ихээр дэлгэрэн тарсан бөгөөд олон тооны хэл дээр орчуулагдан гарсан төдийгүй туркийн сургуулиудад сурах бичиг байдлаар ашиглагдаж байжээ.

Уг номыг орчуулагч А.Цэрэнчулуун орчуулан “Монгол гүн Ларсон” нэрээр 2018 онд хэвлүүлжээ. Уг номд Монголчуудын түүх, соёл, зан заншлын талаар сонирхолтой мэдээллүүд ихээр тэмдэглэгдэн үлджээ. Тэдгээрээс монгол ноён, энгийн иргэдийн зан чанартай холбоотой тэмдэглэснийг хүргэж байна.

Би өрнөөс дорно, өмнөөс умардыг хүртэл аялж, газар бүрийн эрхэм дээдсээр зочлуулж үзсэн. Олон аймаг хошууг аавынх нь үеэс эхлээд хүүгийнх нь ноён суух үеийг хүртэл мэдэх билээ. Бас ирээдүйд ноён суух жаал хүүг нь ч танина. Бүх орон, аймаг хошуугаар явах зуураа би амин хувийнхаа сонирхлыг ард түмнийхээс дээгүүрт тавьсан гуравхан ноёнтой дайралдаж байлаа. Засаглахаар заяасан тоотой хэдэн жилийнхээ хугацаанд ухаалаг, сайн ажиллах явдал бол  Монголын ноёдын гэр бүлийн мах цусанд шингэсэн чанар.

Гучин таван жилийн турш би монголын олон ноёныд айлчилж, дайлуулж, цайлуулж явсан хүн. Гарын арван хуруунд тоолж багтахгүй олон аймаг, хошуугаар явахдаа би “ядарсан цагтаа та хэзээ ч ирээд, хэд ч хонож болно” хэмээх найртай сайхан үгийг тэднээс сонсож явлаа. Аль ч айлд хоноглоход тун таатай сайхан байдаг. Монгол бол цэвэр, өөрийн төрх янзаараа байгаа, эрүүл сэтгэлгээтэй ард түмэн. Монголчууд дээр, доор ялгаагүй цөм л хөгжилтэй, инээд наадам болсон хүмүүс, тэд хэзээ ч амьд явахын жаргал эдэлж байхыг боддог билээ. Монгол гэр бүлийн эмэгтэйчүүд тийм ч бүрэг биш, эрчүүдийн нэгэн адил айлчин гийчинтэй ярьж хөөрч, спорт тоглоом тоглож, наргиж, наадна.

Монголчууд эрдэнэсийг хэзээ ч цуглуулж байсангүй билээ. Хэрэв түүхэн бичиглэлд үнэмших юм бол хэдийнээс эхлээд яг л өнөөдөр шигээ эд материалын зүйлийг эс тоодог байжээ. Тэд гоё зүйл, ялангуяа үнэт чулуу, сайхан өнгөтэй торгонд хорхойтой. Түүнээс гадна их олон адуун сүрэгтэй байхыг хүснэ. Өөр тэдэнд эзэмшсэн юм үгүй билээ.

Тэд хэдийгээр хөрөнгө чинээтэй болж болох байсан ч хийсэн ажлынхаа төлөө хэрэгцээнээсээ хэтэрсэн юм авахыг яснаасаа үзэн яддаг.

Тэд гадны хүмүүст бэлэг сэлт өгөхдөө гар татахгүй. Золгүй явдал тохиолдсон хэн нэгэндээ харамгүй юм өгнө. “Хөрш маань хөл дүүжлэх унаагүй байхад би хоёр морьтой байвал тэр нэгийг авах нь зүй ёсны хэрэг. Тэгээд ч хүн хорвоог орхихдоо юу ч авч явж болдоггүй шүү дээ” гэх иймэрхүү гүн ухааны үгийг би тэднээс олонтаа сонссон” хэмээжээ.

11 thoughts on “Монгол гүн Ларсон: Монгол бол цэвэр, өөрийн төрх янзаараа байгаа, эрүүл сэтгэлгээтэй ард түмэн

  • Right now it sounds like Movable Type is the best blogging platform out there right now. (from what I’ve read) Is that what you are using on your blog?

  • What is FlowForce Max? FlowForce Max Advanced Formula is a holistic blend designed to promote optimal prostate health

  • I appreciate, cause I found just what I was looking for. You have ended my four day long hunt! God Bless you man. Have a great day. Bye

  • Those are yours alright! . We at least need to get these people stealing images to start blogging! They probably just did a image search and grabbed them. They look good though!

  • You could certainly see your expertise within the paintings you write. The sector hopes for more passionate writers like you who aren’t afraid to mention how they believe. All the time follow your heart.

  • FitSpresso is a weight loss supplement developed using clinically proven ingredients extracted from natural sources.

  • This website online can be a stroll-through for the entire info you wished about this and didn’t know who to ask. Glimpse here, and you’ll undoubtedly uncover it.

  • Excellent site. Plenty of helpful info here. I am sending it to a few pals ans also sharing in delicious. And naturally, thank you in your sweat!

  • Please let me know if you’re looking for a article author for your blog. You have some really good articles and I believe I would be a good asset. If you ever want to take some of the load off, I’d love to write some material for your blog in exchange for a link back to mine. Please shoot me an email if interested. Many thanks!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *