БоловсролТанин мэдэхүй

СИ системийн хэмжих нэгжүүд

Олон улсын нэгжийн систем (франц Le Système international d’unités нэрний хураангуй нь SI буюу Монголоор СИ) – метрийн системийн орчин үеийн хувилбар. СИ нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй нэгжийн систем бөгөөд худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны аль алинд нь өдөр тутам хэрэглэгддэг.

СИ системийн нэгжүүд нь бичмэл үсгээр бичигддэг ба нэгжийг бичсэний дараа цэг тавигддаггүй.

Үндсэн (суурь) нэгжүүд

Утга Нэгж
Нэр Тэмдэглэгээ Нэр Тэмдэглэгээ
Монгол франц/англи Монгол Олон улс
Урт L метр mètre/metre м m
Масс M килограмм* kilogramme/kilogram кг kg
Хугацаа T секунд seconde/second с s
Цахилгаан гүйдэл I ампер ampère/ampere А A
Термодинамикийн температур Θ кельвин kelvin К K
Бодисын тоо хэмжээ N моль mole моль mol
Гэрлийн хүч J кандел candela кд cd

Уламжлагдсан нэгжүүд

Уламжлагдсан нэгжүүдийг үндсэн нэгжүүдийн математик үйлдлээр (үржих ба хуваах) илэрхийлж болдог. Зарим уламжлагдсан нэгжүүдэд, ашиглахад хялбар болгох зорилгоор өөрийн нэрийг өгсөн байдаг.

Уламжлагдсан нэгжийн математик илэрхийлэл нь тухайн нэгж эсвэл физик хэмжигдэхүүн тодорхойлогдож буй физикийн хуулиас урган гардаг. Жишээ нь, хурд гэдэг нь биетийн нэгж хугацаанд туулах зай, хэмжих нэгж нь м/с (метр секундэд).

Нэг ижил нэгж олон янзаар бичигдэх тохиолдол байдаг. Тэдгээрийн заримыг жишээ болгон хүснэгтийн сүүлийн баганад үзүүлэв. Гэхдээ амьдрал дээр тухайн тухайн нэгжийн физик утга санааг хамгийн сайн харуулж байгаа бичлэгийг хэрэглэдэг. Жишээ нь, хүчний моментыг илэрхийлэхэд олон янзаар (м·Н эсвэл Ж) бичиж болох ч, Н.м бичлэгийг хэрэглэдэг.

Өөрийн нэртэй уламжлагдсан нэгжүүд
Хэмжигдэхүүн Нэгж Тэмдэглэгээ Бичлэг
Монгол нэр франц/англи нэр Монгол олон улс
Өнцөг радиан radian рад rad м·м−1 = 1
Огторгуйн өнцөг стерадиан steradian ср sr м2·м−2 = 1
Температур Цельсийн шаталбараар[1] Цельсийн градус degré Celsius/degree Celsius °C °C K
Давтамж герц hertz Гц Hz с−1
Хүч ньютон newton Н N кг·м·c−2
Энерги жоуль joule Ж J Н·м = кг·м2·c−2
Чадал ватт watt Вт W Ж/с = кг·м2·c−3
Даралт паскаль pascal Па Pa Н/м2 = кг·м−1·с−2
Гэрлийн урсгал люмен lumen лм lm кд·ср
Гэрлийн хүч люкс lux лк lx лм/м² = кд·ср/м²
Цахилгаан цэнэг кулон coulomb Кл C А·с
Потенциалын ялгаа / Хүчдэл вольт volt В V Дж/Кл = кг·м2·с−3·А−1
Эсэргүүцэл ом ohm Ом Ω В/А = кг·м2·с−3·А−2
Цахилгаан багтаамж фарад farad Ф F Кл/В = с4·А2·кг−1·м−2
Соронзон урсгал вебер weber Вб Wb кг·м2·с−2·А−1
Соронзон индукц тесла tesla Тл T Вб/м2 = кг·с−2·А−1
Индукц чанар генри henry Гн H кг·м2·с−2·А−2
Цахилгаан дамжуулал сименс siemens См S Ом−1 = с3·А2·кг−1·м−2
Цацраг идэвхт эх үүсвэрийн идэвх беккерель becquerel Бк Bq с−1
Ионжуулах цацрагийн шингээсэн тун грей gray Гр Gy Дж/кг = м²/c²
Ионжуулах цацрагийн идэвхтэй тун зиверт sievert Зв Sv Дж/кг = м²/c²
Катализаторын идэвх катал katal кат kat моль/с

Эх сурвалж: Чөлөөт нэвтэрхий толь википедиа