МэдээТанин мэдэхүйТүүх, Хуучны баримтУран зохиол - ЗурагХүний хөгжил

Монгол кино үйлдвэрт 1985-1989 оны хооронд бүтээсэн уран сайхны киноны “Box office”

Соёлын яам шинээр байгуулагдсныхаа дараахнаас соёлын салбарын орхигдож, удаашраад байсан олон ажлуудыг эрчимжүүлж эхэлсний нэг бол Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг УИХ-ын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн чуулганаар хэлэлцэж дараагийн шатанд шилжүүлжээ. Ингэснээр киноны салбарынханы маань хуультай болохоор эртнээс ярилцаж байсан мөрөөдөл нь өдгөө биелэлээ олох нь ээ.

Өмнө нь бид номын салбарынхны тухай, тэр дундаа номын сан, номын худалдаа, номын баярын тухай хуучны баримт дэлгэж байсан бол энэ удаа киноны салбарыг сонгож авсан минь тус салбар хуультай болохоор дуншиж эхэлсэнтэй холбоотой билээ.

Үүнтэй холбоотойгоор одоогоос яг гучин жилийн өмнөх нэгэн баримтыг[1] сөхье.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “МОНГОЛ КИНО” үйлдвэрт 1985-1989 онд бүтээсэн уран сайхны кинонуудын ашиг орлогыг тооцож байжээ. Одоогоор бол “Box office” юм даа.

Уран сайханы кино бүтээхэд их хөдөлмөр, ихээхэн хөрөнгө зориулдаг. Тухайн цаг үед бүтээхэд нь зориулсан зардлаа 258 хувиар нөхсөн кино ч бий ажээ.

 

 

 

[1] Соёл урлаг сэтгүүл.- 1990.- №03.- 34-р хуудас.