Зөвлөгөө - Номын санУран зохиол - ЗурагХүний хөгжилЯруу найраг

БАГЫН НОМ

1986, 1993 оны Цагаан толгойн сурах бичгүүд

БАГЫН НОМ

Баатруудыг нь <сайн муу> талынх гэж

Гэрийн даалгаварт магадлан танилцаад

Багшийг асуухад зvйтэй хариулж

Онцсайн тавиулж явсан

Бага насны хайртай номоо

Эргvvлж нэг уншиж vзлээ

Бараг л vг бvхэн дээр

Эргэж нэг тогтож бодлоо

Жижигхэн модон хувин бариад

Жинхэнэ бvлгийн бургилаас хутгах гэж

Дэгдэж явахдаа дамжин гишгэдэг

Дэнж нуурын хөвөөний довнууд шиг

Эрдмийн булаг уруу дамжин хvрсэн

Эгэл дотно өгvvлбэр нь

Урьд багын янзаараа

Ухаан санаа тэлсээр байна.

Балчирхан vедээ нутагаасаа гараад

Бараагvй алсад сууж байгаад

Уугуул нутагтаа харьсан шиг

Уран баян нь тэгш байна

Гоёлын дээлээ мялаалгаж явсан

Манай хот айлынхан шиг

Гол баатрууд нь бvр нэг л

Эртний танил хэвээрээ байна

Бага насны хайртай номоо

Тэгж нэг уншиж vзээд

Бараг л vг бvхэн дээр нь

Ингэж нэг тогтож хараад

Хөгжилтэй насны найзуудтайгаа

Хөтөлцөөд гvйсэн шиг боллоо байна

Айлын айлын буурал өвгөддөө

Айлчлаад очсон шиг санагдлаа байв.

Анх гишгэсэн уул усандаа

Амьдрахаар зорьсон шиг догдоллоо байна.

1973 он.

МУСГЗ, зохиолч, яруу найрагч З.Доржоос Ардын уран зохиолч Ц.Дамдинсvрэнд зориулан бичсэн шүлэг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *