Яруу найраг

Жирмийн сүлжээ – Галсан Т.

Болор цом – 1988 оны тэргүүн шүлэг

“Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос

1.Афган андын асуулт

Таны нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү?

Таван зуун арван хоёр бөхөөс нь нэг нь үзүүрлэдэг юм гэв үү?

Нар тэр єдєр жаргахаа мартан наадамддаг юм гэв үү?

Мянган морь уралдаж гав ганц нь түрүүлдэг юм гэв үү?

2.Уртын дуу

Уудам саруулхнаараа яг л Монголын дорнот тал

Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь

Уяхан хөглөгөөрөө яг л эх хүний сүүн сэтгэл

Уртын дуу монгол дуу удахгүй сансрын аялгуу!

3. Ухаант буурлын асуулт

Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?

Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?

Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?

Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?

4 .Хос дэрний дууль

Хоорондоо хоорондоо холдохгүй ээ хє! гэх шиг

Хоёр дэр зэрэгцэн хэвтэнэ

Vнэнч хосын дэр болохоосоо урьд

Vүр нэгтэй шувуу байсныг буу гэрчилнэ!

5. Үр ач өсч торнихын нууц

Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг

Инээд баясап цалгиастай айлд хүү тохой өсдөг

Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг

Эрдэм – ажил хослоостой айлд хүү алд өсдөг.

6. Эх

Анаж занаж дайсан хүүгийг нь хороохоор иржээ

Ачтай эх нь үрээ нүднийхээ цэцгийд нуужээ

Хартай дайсан хүүгий нь хаана байгааг харчихжээ

Хайртай эх нь үрээ зүрхнийхээ тольдонд нуужээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *