Боловсрол

Худалдан авагчийн сэтгэл ханамжийг судлах заавар

Худалдан авагчийн сэтгэл ханамж амжилтын түлхүүр юм. Та худалдан авагчдаа нийлүүлдэг бүтээгдхүүн үйлчилгээндээ сэтгэл ханамжтай байлгахыг хүсдэг. Хэрэв тэд төлсөн мөнгөнийхөө хариуд сайн үнэ цэнэ авч байна гэж бодож байвал таны бизнес цэцэглэн хөгжинө. Худалдан авагчдаар бүтээгдхүүн буюу үйлчилгээнийхээ юу нь сайн, юуг нь сайжруулах хэрэгтэйг хэлүүлэх нь бизнесээ тэдний сэтгэлд хүртэл байлгахад тусална.

Худалдан авагчийн сэтгэл ханамжийн судалгаа нь энэхүү чухал мэдээллийг цуглуулах нэг арга зам юм. Худалдан авагчиддаа энэ судалгааны хувийг хүргэх олон арга зам бий. Хувийг захиалганд хавсаргах, тогтмол давтамжтайгаар шууд шуудангаар явуулах, факсаар илгээж, хүлээн авах зэргээр бизнестээ тохиромжтой ямар нэгэн аргаар хүргэж болно. Олон судалгааны хариу ирэхгүй. Гэхдээ ирсэн судалгааны хариунууд таны ийнхүү цаг зарсны хэргийг гаргана.

Доорхи худалдан авагчийн сэтгэл ханамжийн судалгаа нь худалдан авагчид үнэхээр юу бодож байгаагаа хэлэхэд нь туслах зорилготой хийгдсэн. Нэгээс тав хүртэл шатлалтай чанарын зэрэглэл, олон асуулт байхгүй, зүгээр л бизнесийн гол үйл ажиллагааны жагсаалт, хариулах зай орсон. Сонголтыг “онцсайн”, “сайжруулах хэрэгтэй” гэсэн хоёрхон хувилбараар хязгаарласан нь таны нийлүүлдэг бүтээгдхүүн ба үйлчилгээ тухайн үедээ хамгийн сайн нь гэдгийг тодорхой илэрхийлдэг. Судалгааг нэг хуудсанд багтааснаар худалдан авагчид үүнд хариулахад цаг гаргах магадлал их болдог. Энэ нь мөн факсаар явуулах боломж өгдөг. Бөглөсөн судалгааг эргүүлж явуулах зааврыг оруулсан эсэхээ шалга. Факсын дугаараа өг. Шуудангийн марк наасан, хаягтай дугтуй оруул. Ямар ч байсан эдгээр судалгааг эргүүлж авахад туслах зүйлс оруул.

Хүлээн авсан санал хүсэлтийн дагуу арга хэмжээ авахаа бүү март. Хэрэв та журмаа өөрчлөх хэрэгтэй бол ажилтандаа яаж хийхийг хэлж өг. Хүргэлтийн шинэ үйлчилгээ сонгох хэрэгтэй бол түүнийгээ хий. Хийсэн зүйлээ сурталчил. Таныг өөрчлөлт хийхэд хүргэсэн санал хүсэлт гаргасан худалдан авагчдад талархлын бичиг явуул. Таныг ажлаа сайжруулахад тэд цаг гарган тусалсны үр дүнд ажлаа улам сайн хийдэг болсноо тэдэнд мэдэгд.

Худалдан авагчийн сэтгэл ханамжийн судалгааны загвар [компанийн албан бланкан дээр хэвлэ]

Бид бүтээгдхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах арга замыг тогтмол хайдаг. Үүний тулд бид таны юу боддогийг мэдэх хэрэгтэй байна. Хэрэв та доорхи хэдхэн асуултанд хариулахад цөөхөн хором зарцуулбал бид үнэхээр талархах болно. Та манай чухал худалдан авагчийн хувьд манай ажлыг хэрхэн үнэлж байгаа нь бидний хувьд хамгийн чухал мэдээлэл болно. Та хийвэл зохих ажлаа аль болох сайн хийж өгч бидэнд тусална уу!

Энэхүү судалгааг эргүүлэн явуулна уу [та судалгаагаа хэрхэн эргүүлж явуулахыг хүсэж байгаагаа тодорхойл.]

“Онцсайн” эсвэл “Сайжруулах хэрэгтэй”-гийн аль нэгийг дугуйлж, санал хүсэлтээ бичнэ үү:

Бүтээгдхүүн: Онцсайн Сайжруулах хэрэгтэй

Үйлчилгээ ба туслалцаа: Онцсайн Сайжруулах хэрэгтэй

Хүргэлт: Онцсайн Сайжруулах хэрэгтэй

Захиалах, нэхэмжлэх: Онцсайн Сайжруулах хэрэгтэй

Ажилтнууд: Онцсайн Сайжруулах хэрэгтэй

Эх сурвалж: http://mongolia.smetoolkit.org/