Бусад орны үлгэр

Бяцхан шаргал дэгдээхий буйдайн үр хоёрын үлгэр

Эрт урьд нэгэн цагт тариачин айлын том хашаанд бяцхан шаргал дэгдээхий байсан юм санжээ.

Түүнд гурван бүрзгий шар ангаахай байж гэнээ. Нэг өглөө тэднээс идэх юухан хээхэн эргүүлж хашаан дотуур хичээнгүйлэн савардаж явтал бяцхан шаргал дэгдээхий буйдайн үр олжээ.

Дэгдээхий баярлахдаа нэг хашаанд өөртэйгээ цуг амьдардаг муур, нугас, торой гурвыг дуудаж гэнээ.

<< Харваач та нар! Миний олсон юмыг үздээ. Энэ буудайн үрийг тарьж ургуулахад хэн надад туслах вэ ? гэж дэгдээхий хэлэв.

Нугас-<< Үгүй ээ, би тусалж чадахгүй. Цөөрөмд очиж шумбахаар явлаа >> гэв.

Муур- <<үгүй ээ, би тусалж чадахгүй. Манай одоохон айлчин ирнэ >> гэв.

Торой- <<үгүй ээ, би тусалж амжихгүй. Тийнхүү юмыг чинь яаж ая эвийг нь олдог юм мэдэхгүй >> нь гэв.

Тэд бяцхан шаргал дэгдээхийнээс аль чадах чинээгээрээ хурдан холдож ажил хийлгүй ангалзаж болох, алс хашааны булан бараадав.

Бяцхан шаргал дэгдээхий хүрз, зээтүү, тармуураа авлаа.

Гурван бяцхан шар ангаахай нь ээждээ тусалж, тэд яах ийхийн завгүй жижиг хонхорхой малтан буудайныхаа үрийг суулгалаа.

Дээгүүр нь нимгэн шороогоор хучив. Удалгүй хэдэн бяцхан ногоон соёо цухуйжээ.

Буудай ургаад л байж ургаадал байж.

Бяцхан шаргал дэгдээхий нэгэн өдөр << Зав буудайгаа хэн маань услах билээ? гэж асуулаа.

Нугас-<< Би одоохондоо өөр юм хийгээд завгүй байна. Би л усалж чадахгүй нь >> гэв.

Муур-<< Би нэг жоохон дуг хийх гэсэн юм, амжихгүй нь дээ >> гэв.

Торой- << Би саравчиндаа очиж яс амаръя. Завдахгүй нь дээ >> гэжээ.

Бяцхан шаргал дэгдээхий- << За тэгвэл би усалъя>> гэж хэлээд буудайгаа өөрөө услав.

Төдий удалгүй буудайн завсраар хогийн ургамал үзэгдэх болжээ.

Нэгэн өдөр бяцхан шаргал дэгдээхий – << За одоо хэн энэ хогийн ургамлыг зулгаахаар явах вэ?>> гэж асуухад:

Нугас-<< Би чадахгүй ээ. Хог цэвэрлэдэг нь би биш >> гэв.

Муур-<< Би ажихгүй ээ. Буудай зэрлэг хоерыг ялгадагсан бол цэвэрлэх л юмсан >>даа гэв.

Торой << Би завдахгүй нь Буудайн тухай бодох ч зав алга >> гэв.

Бяцхан шаргал дэдээхий-<< За яахав, тэгвэл би хийе л дээ >> гэж хэлээд хогийн ургамлыг өөрөө зулгааж хаяв.

Нилээн хугацаа өнгөрсний дараа буудай боловсорч эхэллээ.

Муур, нугас, торой гурав << Буудай маань яасан сайхан ургаж байх юм бэ? >> гэцгээв.

Тэгхээр бяхан шаргал дэгдээхий << За одоо ёстой л тариа хураадаг цаг боллоо доо >>

<< Харин хэн нэг нь бидэнд буудай хураалцаж өгвөл сайн л юмсан >> гэв.

-<< За би ч завдахгүй >> гэж муур муриганав

<< За би ч амжихгүй >> гэж торой тонголзов

<< За би ч завдахгүй >> ээ гэж нугас нугдалзав

Бяцхан шаргал дэгдээхий-<< За яамай тэгвэл бий өөрөө хураая л даа >> гэв.

Тэр буудайн түрүүг ишнээс нь нямбайхан хурааж аваад савлав.

Тэгээд нугас, муур, торой гурваа дуудаж гэнээ.

-<< Одоо хэн маань энэ тариаг тээрэмд аваачиж тээрэмдээд гурил болгох вэ? >> гэв.

Нугас-<< Чадахгүй ээ намайг ийм хүнд юм үүрч чадахгүйг та мэдэж байгаа шүү дээ >> гэв.

Муур << Амжихгүй ээ миний хамарт тоос орхоор би найтаалгаад болдоггүй юм >>

Торой -<< Тэр бүтэхгүй ээ Тээрэм хаана байдгийг бий мэдэхгүй >> гэжээ.

Бяцхан шаргал дэгдээхий -<< За яамай тэгвэл би, өөрөө зөөе >> гэв.

Тэгээд бяцхан шаргал дэгдээхий савтай буудайгаа тээрэмд аваачаад хэдэн цагийн дараа сав дүүрэн сайхан гурилтай эргэж ирэв.

-<< За одоо хэн маань энэ гурилаар талх хийх вэ?>> гэж бяцхан шаргал дэгдээхий асуусанд:

-<< Би чадахгүй >> гэж нугас нугдалзав.

-<< Би амжихгүй >> гэж муур муриганав.

-<< Би завдахгүй >> гэж торой тонголзов.

-<< Тэгтэл би хийе ээ >> гэж хэлээд бяцхан шар дэгдээхэй өөрөө хийж удалгүй талхаа жигнэхэд бэлэн болов.

-<< За одоо хэн үүнийг жигнэх вэ? >> гэж бяцхан шар дэгдээхий асуусанд

-<< Би чадахгүй >> гэж нугас нугдалзав.

-<< Би амжихгүй >> гэж муур муриганав.

-<< Тэр бүтэхгүй ээ. Би талхыг чинь түлчих байх гэж айж байна хэмээн торой урагшгүй лав.

-<< За тэгвэл их сайн байна. Би өөрөө хийчихэж чадна >> гэж бяцхан шаргал дэгдээхий хэлэв.

Зуурч бэлтгэсэн гурилаа зууханд жигнэж алт мэт шаргал өнгөтэй, амтат талх болгожээ.

Бяцхан шаргал дэгдээхий талхаа ширээн дээр тавьсанд муур, нугас, торой гурав өрөөнд орж ирээд, талхнаас нь горьдож нүдээ бүлтийлгэцгээн шүлсээ залгицгаана.

-<< За одоо энэ нэг бүтэн талхыг хэн идэх вэ?>> гэж бяцхан шар дэгдээхий асуухад:

-<< Би идье >> гэж нугас дуу алдав.

-<< Би идье >> гэж муур дөхөж очив.

-<< Би идье >> гэж торой ширээ рүү дайрав.

Тэд хорхой хүргэсэн сайхан талханд бусдаасаа ойр зогсохыг хичээн, бяцхан шаргал дэгдээхийг тойрон шахцалдавч хэн нь ч түүнд хүрч зүрхэлсэнгүй ээ.

Бяцхан шаргал дэгдээхий -<< За даа та нар бас идэж чадахгүй байх, би өөрөө идэж орхиё >> гэв. Тэгээд ангаахайнуудаа дуудаж ирүүлээд бүхэл талхыг цөмийг нь идчихжээ.

Нугас, муур, торой гуравт үртэс ч үлдээсэнгүй гэнээ.

Эх сурвалж: Англи ардын хоёр үлгэр .-УБ.,1963