Бусад орны үлгэр

ДУРЛАСАН ДУРЛУУЛСАН ХОЁР

Таж-аль-Мулук нэг өдөр  олон дагуулаа дагуулж  авд  мордоод дөрөв хоног явж нэг  их сайхан ургамал,  устай , ан гөрөө  элбэг  газар ирээд “За энд  саал  тор таьвж холуур  дүгрэн хумьсагуй” гэхэд  нь бараа  бологчид  нь за гэж  ёсоор  үйлдвээс  зөндөө  олон зээр  гөрөөс  бужигналдан  нохой,  ирвэс,  шонхор  зэрэг тавьж  өөрсдөө  басхүү  харваж  үй  айгүй намнан яах  ийхийн  зуургүй  өдий төдий  гөрөөс  алж, олз  омог ихтэй  боллоо .

Таж-аль-Мулук  усан дээр  очиж бараа   бологчид  ангийн  олзыг  хувааж  аль, сайныг  эцэг Сулейман –шах хаанд  илгээж  үлдсэнийг нь бусдад  хуваан өгөөд тэр  шөнө  мөнөөхөн усан дээр хонов. Өглөө болтол тэрхүү  усан дээр  олон аянчин  буусан байжээ . Таж-аль- мулук  энэ хаанахын  юун улс  ирснийг мэдээд ир ! гэж хүн  зарсанд  мөнөөхөн  буудалласан  аянчид  ийн өгүүлрүүн: “Бидний  аянчид  хол  газраас яваа бөгөөд  Сулейман  шах хаан , түүний  хөвгүүнд  илтгэх  тул энэ сайхан ургамал  устай газар  дайралдаж  буудаллав . Нэр бүхий  хааны  ойролцоо  нутаг  газар бидний   амь насанд аюулгүй  гэж бид  мэдэх бөгөөд басхүү  хаан  хөвгүүн Таж-аль-Мулук  зориуд  их үнэтэй  эд бөс  тээж  явнам ” гэжээ .

Зардсан хүн  буцаж  хаан хүүд эл учрыг  айлтгаваас  Таж-аль Мулук, “Хэрэв  надад сайн  эд бөс бараа  авч  яваа  бол би заавал  биеэр  очиж  үзнэ”  хэмээн  мордон  бараа  бологчдоо  дагуулан  очвол  худалдаачин  тосож  амрыг айлтгаад  сайныг ерөөв.  Тэнд бэлхнээ  сувд эрдэнийн  чулуу  хатгамал шигтгэсэн  улаан  торгон асар  шааж,  голд нь басхүү  маргад шигтгээтэй  торгон хивсэн дээр  хаан ширээ  тавьжээ .  Таж-аль-Мулук  хаан ширээндээ  залраад  худалдаачинд  авч  яваа  бараагаа  үзүүлсэнд  Таж-аль-Мулук  дуртайгаа  шилж аваад  арван тавны саран мэт өргөн   магнайтай , цэвэрхэн  царайтай гоё   хувцастай , голшиг нэг залуу эр нүдэнд тусчээ. Лавлан  харвал  ийм  сайхан эр байж,  амрагаас  хагацсан  болалтой царай  цонхигор  хоёр нүдний  нулимс  асгаруулсан  гаслан  ёолж  шүлэглэх нь:

 

Холын өнгө хагацсан байгалд гуниг айдас  төгсгөлгүй

Хоёр нүдний нулимс  горхи  адил  шожигноно

Бид хоёр  салахын цагт сэтгэл  зүрх халуун билээ .

Бие ганцаар  болохын  цагт итгэл  ч алга  сэтгэл ч алга

Аяа байзаараа  та минь,  амрагтайгаа салаадахъя

Аливаа  үг нь  өвчин ба  эмгэгт  эм болдог юм аа .

Гээд  цурхиртал  уйлан  нэгэн үе   ухаан алдаж, нэгэн үе  сэхэж  байхыг Таж-Аль—Мулук  үзээд ихэд гайхан  хөвгүүн нэгэнтээ  сэхээ авч  хаан хүүгийн  өмнө  сөхрөн унахад  Таж-аль-Мулук  “Чи энд бараагаа  юунд эс  үзүүлнэв?” гэсэнд залуу  хөвгүүн  өгүүлрүүн: “Аяа эзэн минь, жаргалтай чиний сэтгэлд  нийцэх эд бараа  над үгүй  билээ”  гэхэд нь  Таж-аль-Мулук  өгүүлрүүн:  Чиний  ямар  эд авч явааг  заавал үзнэ . Бас  чиний  царайг харахад  сэтгэл санаа  ихэд  зовуурьтай  нь ил  байна. Эл учрыг  яригтун .  Хэрэв чамайг хүн  гомдоосон  бол тэрхүү  шудрага  бус  ёсыг  таслан  барагдуулна. Хэрэв чамд  өр авлага  байаал  бид басхүү  барагдуулан төлнө.  Чамайг  хараад  өрөвдөж  байна гэжээ .

Таж-аль-Мулук  захиран  хоёр  вандан тавиулж  өөрөө нэг  дээр нь  сууж,  алт ба  торгоор чимсэн  зааны  ясан  вандан дээр  хөвгүүнийг суулгаад “За  эд бараагаа  гаргаж үзүүл” гэсэнд  худалдаачин хөвгүүн  өгүүлрүүн:  “Үүний  тухай битгий  дурсагтун.  Эрхэм  таны сэтгэл таалагдах  эд надад байхгүй” гэсэн  атал Таж-аль-Мулук  заавал үзнэ гэж зарц  боолчуудыг  захиран  эд барааг задална уу гэжээ .  мөнөөхөн  хөвгүүн  нэг үе  уртаар  санаа алдаад  нэг үе  хэнгэнтэл  уйлан байж  арга буюу  бараагаа  задлан ам хуй торго  бөс гаргаж  үзүүлсний дотор  алтаар  оёсон  пүүсүү дээл  гарсан нь хоёр  мянга динар  үнэтэй ажээ . Тэрхүү  дээлийг  дэлгэтэл  дотроос нь  нэг ам дөрвөлжин  бөс  унасанд  шүүрэн авч  салтаандаа хавчуулан  нуугаад  ийн шүлэглэрүүн:

 

Үйлийн  үртэй сэтгэлийн  минь хэзээ  чи нэг амраах юм бэ

Үнэндээ  чиний хайраас  Плеяп  хорвоо ойрхон  байнам.

Хагацал , уйтгар,  хайр дурлал  хийгээд

Хүлээж  цөхрөхөө  болж хүн  үхэх зовлон  бий !

Хайрлан дурлаад  сэхсэнгүй, хагацаж  одоод үхсэнгүй би .

Хамгийн  хол ойрхон  байна. харин чи  минь холхон байна

Эрс зан  чамд   харш, энгийн өршөөл  чамд үгүй

Эгэл над  тум  болсон энэ  бие  хааш одох   билээ .

Хайрын сэтгэл  чамд  хүргэх  бүх  зам  явцуу  ажаам.

Хаашаа  одож  юу хийхийг   өөрөө үл  мэднэм.

Гэхэд нь  Таж- Аль-Мулук  нэн гайхан  атал  учир  шалтгааныг  яахин  мэдэх билээ. Залуу хөвгүүний салтаандаа нуусан  бөс  юу  юм бэ?  гэсэнд хөвгүүн  өгүүлрүүн:  Гагцхүү  энэ  ам дөрвөлжин  бөс харуулахгүй  гэж бид  эд бараагаа  үзүүлэхгүй гэсэн бүлгээ  гэхэд нь Таж –аль –Мулук  дөрвөлжин  бөсийг  заавал  үзнэ гэсэнд  хөвгүүн  арга  буюу  гаргаад нэгэн үе  уйлж нэгэн үе  ёолж  нэгэн үе санаа алдсаар  шүлэглэсэн нь:

Хайрты минь зүхээд яахав, хараалаас  их зовдог юм

Хариуд би  ганц үнэнийг хэлсэнд  харин  тэр  дуулаагүй юм .

Аяны  буудлаас  сарыг би  хээр аваачиж  Аллахад  даатгав

Агаар тэнгэрийн  цэлгэр  зай,  түүний  мандах  газар боой.

Амрагаас  хагацсанаас  аминаас  хагацсан нь  дээр байж

Аль  эсгүүл  огт  салахгүй  хамт байвал  сайхан байж

Хагацан  салах  өдөр намайг  үүрийн  гэгээ харж байгаа

Хацрыг  дагаж  бид  хоёрын нулимс  урсаж байгаа

Хагацан салснаас  хамаг шалтгаан   тас  үсрэвч

Харин би  түүнийг эдүгээ нэхэн суунам.

Холын тэртээ  нэг өдөр  хагацан  салснаас хойш

Хоё биед  амар заяа огт ирсэнгүй

Үйлийн  үрээр  бидэн хоёр  гашуун  зовлонд  унав.

Үнэндээ над ч түүнд ч  ямар  жаргал  алга

Үйлийн  лай өөрийн  аяганд  хольцгүй  зовлон  байжээ

Үзтэл  бид хоёрын  хэн хэн нь  түүнээс уух  байжээ .

Энэ шүлгээ хэлж   гүйцэхэд нь  Таж-аль –Мулук  өгүүлрүүн: “Харваас  чиний сэтгэл  зовуурьтай  байна. Яагаад  энэ ам  бөс  үзэхдээ  гунигт  автах  болсноо  ярьж  өгнө үү!” гэсэд залуу  хөвгүүн  шүүрсэн  алдаад “Аяа  эзэн минь,  миний явдал  жигтэй бөгөөд  энэ ам  бөс  түүн дээр хатгамаласан  зургийн учир явдлыг  гайхалтай  гэж  мэдтүгэй” гээд  мөнөөхөн ам бөсийг  дэлгэн  харуулбаас  торгоор  оёж  шижэр алтаар гоёсон  шаргачингийн зураг байна .  Урдаас нь  бас нэг шаргачин  мөнгөөр  оёж  хүзүүнд нь  шижир  алтан чимэг  гурван  уртхан  молор  зүүснээр  урлажээ .

Таж-аль-Мулук  хараад нэн  сонирхож , эдний  учир  холбогдлыг  дуулах юмсан  гэдэг  хүсэл нь  бадраад “аяа энэ  хоёр шаргачин  урласан  хүнтэй чи  ямар учир  холбоотойгоо ярьж  өгнө үү?” гэсэнд  хөвгүүн өгүүлрүүн:

“Миний эцэг худалдаачин хүн,  ганц  хүүтэй  тэр нь  би билээ .  Миний  үеэл  дүү охин  эцэг  эрт үхсэний учир  миний эцгийн  гар дээр  өсжээ .  Эцэг нь  нас  барахын  өмнө миний эцэгтэй   ярилцаж  биднийг  нас бие  гүйцэхийн  цагт гэрлүүлэх  болсон байжээ .  Нэг өдөр миний эцэг  эх хоёр  Азиза Азиз  хоёроо  энэ жил гэрлүүлье  хэмээн  ярилцан  тохироод хуримын  юм бэлдэж эхэллээ .  Тэгэхэд  би мөнөөхөн  үеэл  охинтой нэг өвөрт  унтах атал  юмны учир  сайн мэдэхгүй , харин тэр охин надаас илүү  юмны  учир  начир  мэддэг байжээ .

Миний эцэг  ураг  барилдахын  холбогдолтой  бүхий л  юм базаагаад  гагцхүү  ураг  барилдахын  бичиг үйлдэж  хурим ёс  хийх ажил  үлдэж  өдөр судрыг  тохоож  баасан гаригийн  мөргөлийн  дараа хурим   хийхээр бэлхэн  болж,  миний эх  явж  үерхдэг  эмс,  садангийн  улсад  цөмд  дуулгажээ . Тэр өдөр  манай байшингийн гантиг  чулуун  шалыг  гялалзтал  угааж, их  хивс дэвсээд  бас  туургыг  алтаар  хатгамалсан  бөсөөр  хөшиглөв .  Ингээд баасан  гаригийн мөргөлийн дараа  манайд  улс  цуглах  болж миний эцэг амттай  сайхан боов зууш  хийсээр  байлаа .

Миний эх  над  жигтэй  гоё  хувцас  гаргаж өгөөд  халуун усанд  очиж  биеэ  угаа гэж явуулав.  Биеийг  сайтар угаан  мөнөөхөн шинэ  хувцас  өмстөл  биед хачин  эвгүй атал  ариухан  сайхан үнэртэй  байлаа . Тэндээс  би сүмд  очих  гэснээ нэгэн сайн танил  хөвгүүнийг  хуримандаа  урьсугай  гэж цааш  эргэж “мөргөл  тартал  яваад ирье  байз!” гэж бодлоо .  Нэгэн үл таних  гудамжнаа  ортол маш  халууцах  тул захыг  эмжсэн  том  алчуур  гаргаж  дэвсээр  сэрүүцэн суутал  улам ч  хөлс асгаран  яах аргагүй  болов.  малгайг авч духны  хөлсийг  арчих гэтэл  дээрээс нэгэн  цагаан алчуур  унаж ирэв.  Тэр алчуур салхинаас  эелдэг өвчтэй хүнийг  боловч  эдгээмээр  тийм ялдам  ажээ .  Алчуур  унасан  зүг дээш  харвал  энэхүү  шаргачинг  урлан  оёчсон  эмтэй  харц  тулгарлаа .  Зэс сараалжтай  цонхоор  шагайх тэр эмийн  үзэсгэлэн  гоо  өгүүлэвч  баршгүй бөгөөд  намайг  хармагц  нэгэн хуруугаа  үнхсэнээ дунд долоовор  хоёроо элжгэндээ  тэврэн  дохио  үзүүлээд цааш  далд орж  цонхыг хамхив.  Миний  зүрхэн  шатаж  гал бадрах мэт болоод  мянгантаа  санаа алдан суутал  сэтгэл ихэд  үймрээд  нэг мэдэхнээ  тэр эм юу хэлсэн , юу гэж дохисныг  ухаараагүй билээ .  Тэрхүү үзэсгэлэн  гоо эмийг  дахин нэг  харах сэтгэл  эзэмдүүлэн  наран жаргалтал  хүлээтэл  огт  цухуйсангүй. Арга  цөхрөөд  мөнөөхөн  өгсөн  алчуурыг  үзвээс  заарын үнэр анхилах тул  диваажингийн оронд  очсон  санагдах  бөгөөд  алчуурыг  дэлгэтэл  дотроос нь  нэг  нимгэн цаас гарсан  нь  басхүү  ариухан  сайхан  үнэр  шингэсэн ажээ . Тэрхуудас  цаасан дээр  шүлэг  бичсэн нь  :

Тачъяангуй сэтгэлээ  зэмлэн  байж

түүнд  би захидал  илгээв

Тэрхэн  бичиг минь даанч  турьгүй

явцуухан байжээ

“Хайрт минь  бичиг чинь  яагаад

ийм  турьгүй  болоо вэ?

Харагдах төдий зургаар  үсэг  гарсан байна?

гэхэд минь ”

Үсэг минь байтугай, бие минь

өдий их шавхарчээ .

Үнэндээ дурласан  хүн ингэж  нарийхан

бичдэг юм гэлээ  би.

гэжээ .

Энэхүү  шүлгийг уншаад миний  зүрхэн галаар  шатаж,  дурлал  тачъяангуйн  дунд умбан  дэмий л тэр  эмтэй  хэрхэн нэг удаа  учрах  аргаа  мэдэхгүй  алчуур  ба  зурвасыг  авч харихад нэгэнт шөнө  дөл болсон  агаад миний  нагацын охин  намайг хүлээж  уйлан  суужээ. Намайг  ортол нулимсыг арчаад  миний хувцсыг  тайлан ярьсан нь “Манайд олон  улс  цуглаж  , шүүгч  гэрчийн хүмүүс  ирж ихэд  будуулаад , ураг  барилдахын  ёс бичиг  үйлдэх хэмээн  чамайг  хүлээж  ядаад сая  тарцгаав.  Чиний эцэг  энэ ёслолд хамаг мөнгө барав  хэмээн маш их  хилэгнэн  уурлаж чи  бид  хоёрын ураг  барилдахыг хойтон  болтол  хойшлууллаа .  Чи яагаад  ийнхүү  орой болтол  саатав?” гэхэд нь “Аяа үеэл минь , тийм юм битгий асууж  намайг зовоогтун!” гээд мөнөөхөн  болсон  явдлыг  нэгд нэггүй  тоочин ярьж  алчуур ба  зурвасыг  гаргаж  үзүүлтэл  шүлгийг   уншаад  хацар дээгүүрээ  нүдний  нулимсыг  асгаруулан ийн  шүлэглэрүүн:

Тачъяангуйн сэтгэл  анхандаа  дураар байдаг  гэвэл

Тэр , худлаа  албаар төрүүлдэг гэж хэлээрэй

Тэгээд  тэр эм  чамд юу  гэж хэлэв, ямар дохио  үзүүлэв? Гэхэд нь  тэрбээр  ганц ч  үг дуугарсангүй  гагцхүү  хуруугаа  амандаа  хийгээд  бас дунд  долоовор  хуруу  хоёроо нийлүүлэн  элгэндээ  тэврэн  нэгэнтээ  газар  заагаад  далд орсноос  хойш  дахин  цухуйсангүй .  Нэг  мэдэхнээ миний зүрхийг  сугалан  авсан  тэрхүү  үзэсгэлэн  гоо эмийг  дахин нэг  харахсан  гэж наран  жаргатал  хүлээж цөхрөөд  сая эгэж  ирсэн минь энэ . Чи  харин над  энэ талаар  тусалбаас сайнсан  гэсэнд Азиза  толгойг  өндийлгөн “Аяа, миний  авгын хөвгүүн  минь ээ,  хэрэв  чи миний  нүдийг  боловч  авъяа  гэвэл  би  ухаж  өгөхөд бэлэн байна. Энэ үес  би чамд  ба тэрхүү  эмд  тус  бололгүй яахав.  Яагаад гэвэл  тэр эм  чамд ,  чи тэрэнд  дурлажээ” гэхэд нь би “Түүний  дохиог  юу хэмээн мэдвэл  зохилтой  бэ?” гэсэнд  Азиза  хэлэв.  Хурууг  амандаа  хийдэг нь  чи түүнд онц тоогдоод чамтай наргиж  баймаар  залуу байна  гэсэн үг .  Алчуур  өгдөг нь  чамд сэтгэлтэй  болоод  баярын мэнд   илгээжээ . Зурвас  өгдөг нь  чам лугаа ойртсугай гэжээ . Хоёр хуруугаа  элгэндээ  наадаг нь  хоёр хоноод дахин үзэгдэж  сэтгэлий  минь амраана  уу гэсэн  үг ажээ .  Тэр ч чамд  дурлаж,  чамайг итгэж  буй гэж  чи мэдтүгэй  . хэрэв би  гарч ордогсон бол  чамайг нэн даруй  уулзуулж  хормойгоор  боловч  халхлан  далдлах  юмсан гэжээ .

Азизын энэ үгийг сонсоод  би түүнд  тал өгч “Бушуухан хоёр хоног болоосой” хэмээн бодоод  тэр хоёр  хоног гадагш  ч  гарсангүй , унд  хоол ч идсэнгүй , гагцхүү үеэл дүүгийн өвдгөн дээр  толгой тавин хэвтэхэд  тэр минь  миний толгойг   илбэн  сэтгэлээ  чанга барьж  зүрхээ  тайван  байлга! Болзсон  хоног  гүйцэхэд очоорой  гайгүй! гэж намайг  тайтгаруулах  бүлгээ .

Тэгээд  арайхийн хоёр хоногийн нүүр  үзсэнд  үеэл  дүү намайг  сайтар  хувцаслан  гаргаваас  би шууд нөгөө гудамжнаа  хүрээд хэсэг хүлээн суутал  цонх нээгдэж  хүүхэн гэнэт харагдсанд  миний  дотор балмагдан  харанхуйлаад түр  ухаан  алдах мэт боллоо. Арайхан зүрхээ  чангалан онож  харваас тэр нэгэн улаан алчуур , толь   хоёр  үзүүлээд  гарын алгаар элгэндээ нэгэнтээ дарж  алчуурыг  цонхоор   гурвантаа  доош дээш  болгон  харуулаад  цонхоор  толгойгоо  нэг цухуйлгаад  далд орж  цонхыг хаав.  Миний сэтгэл  нэн их  хөдлөөд  юу гэсэн  дохио болохыг эс  мэдэх тул  дотор аягүй  болов.   Мөн  тэндээ  үдэш  орой болтол  хүлээн суугаад  чимээ үл гарган  тул шөнө  дөл босон  хойно сая  хариваас , миний нагацын охин  хоёр нүдний нулимс асгаруулан  шанаа  тулаад ийн  өгүүлрүүн:

Чамаас болж  муугийн хараал  идэх ямар  лайтай  юм бэ?

Чамайгаа  харахад туяхан  мөчир шиг  агаад  санаа амрах

аргагүйе!

Санаа  сэтгэлийг минь  булаагаад  сэмхэн арилсан  албин

минь

Сайхан  хүүхнээс  салах ёс , Азар хүнд үгүй билээ .

Хав хар  нүд нь хайрын  зүрхийг  зүсэх нь

Хамгийн  хурц  мэснээс  боловч  илүү ажъяам

Чамайгаа хайрлаад  үйлийн  үрд  харагдах хэрэг үү би?

Чадал минь  алдраад  цамцаа  боловч  эс даан  ядарнам би?

“Хайрласан хүний  чинь нүдэн , хатгах  мэс болно” гэж

Хараалчийн  үгийг сонсоод  цусаар  уйлнам би.

Дорой буурай  цогцсоороо л би  чамтай  адил гэхээс  бус

Дотор сэтгэл минь  чинийхдээ хүрдэг ч болоосой  доо!

Үзэх  нүд чинь  бошго, хөмсөг чинь  сахиул  билээ ноён

минь

Үзэмж гоод  үнэн шудрагыг мэдэх  хүслэн,  үгүй ажаамуу .

Чухам  саханд  түмэн  Юсуф ч эс хүрэх  ажъяам

Хортноос  эмээн, хонгор   чамаас  холдъё гэвч

Хойшид  хэдий  болтол  ийнхүү  тулих  билээ би  чинь

Энэхүү шүлгийг  сонсоод сэтгэл  улам хүнд  дотор аягүй  болоод   өрөөний нэгэн буланд  алдлан  унаваас Азиза  ухасхийн  босож  миний хувцсыг  тайлж,  нүүрийг  угаагаад “За юу болов ” гэхэд нь  би саяын  болсныг  цөмийг  ярив.  Азиза  өгүүлрүүн “Аяа  хайрт  минь , таван хуруугаа  элгээ   тэвэрдэг нь таван  хоногийн дараа  ирсүгэй  гэжээ . Толь гаргаж  улаан  алчуур гурвантаа  дохиод  цонхоор  толгойгоо  цухуйлгадаг нь ” Намайг  хүн илгээтэл  энэ гудамжны  будагчны үүдэнд  сууж хүлээсүгэй

Гэсэн дохио  байна  гэхэд нь  миний зүрхэн  булиглан “Аяа  миний  нагацын  охин чиний  хэлдэг яах  аргагүй  зөв  ажээ . Яагаад  гэвэл тэр  гудамжнаа  нэгэн еврей  будагчин  байхыг би  үзсэн билээ” гэв.

Сэтгэл ихэд  хөдлөөд  нулимс  өөрийн эрхгүй  асгарч  миний нагацын охин  намайг  тайгаруулан  ийн  өгүүлрүүн: “Сэтгэлээ  тайван  зүрхээ чанга  баригтун! Бусад охин  янагийн  халуунд  хэдэн жил  тэсвэртэй  байдаг атал  чи нэгэн  эмд  тавхан хоног дурлаад  ийнхүү тэсэж  эс чадах нь  юу  билээ?” хэмээн  элдэв  үгээр  намайг  тайтгаруулан  хоол авчирч  өгвөөс  би  идье хэмээн  бодтол эс  чадав.  Ийнхүү  нойр  хоолноос гарч  , нүд  хонхойн  царай алдаад  .  Дурлалын  халуун  гэдгийг  урьд амсаж  үзсэнгүй  анх удаа  үзвээс  туйлын  айхтар  юм билээ .  Миний нагацын охин  Азиза  бие бас  сульдсан  атал сэтгэлтэй  болсон эр эм  хоёрын үлгэр  ярьж намайг  унтан  унттал  сахин сууж  заримдаа  сэрэхэд мөн л  унтаагүй  хоёр нүдний  нулимс  асгаруулан  суудаг.

Арай хэмээн таван хоног болсонд Азиза  намайг  халуун  усанд  сайтар угаагаад  шинэ хувцас  өмсгөөд “За  одоо оч! Аллах  чамайг  өршөөх болтугай  сэтгэлтэй  болсон хүн   лугаа очиж  хүслээ хангагтун!” гэлээ . Би гэрээс гарч шууд  мөнөөхөн  будагчны  үүдэнд  очвол  хаалттай  байлаа .  Тэнд суухаар  атал  нар жаргах  дөхөж  оройн  мөргөлийн  харанга  дэлдэж  би басхүү  шөнө  болтол  хүлээн  суугаад  согтуу  мэт  гуйвалдсаар  гэртээ ирвээс  Азиза  туургын  хадааснаас нэг гараар барьж нөгөө  гараар элгийг тэврэн  ганцаар  уйлан  ийн  шүлэглэх нь:

Арабын  их  цөлд  удын дотор  хаягдсан

Араб  нүүдэлчний охин  тачъяангуй  сэтгэл   заяажээ .

Амраг сэтгэлийн  галаар  замын хүнийг хангаж

Асгарах  нүдний нулимсаар  хөхүүр  юугий нь  дүүргэнэ.

Хайрын  халуун сэтгэлээ  би,  ганцхан  хүнд өгтөл

Харин янаг  дурлалы минь  нүгэл  гэж  тооцъюу

Хэмээн  шүлэглэн  байснаа  намайг  үзээд  нулимсаа  арчин  инээж, “Аллах  чамайг  өршөөн   соёрхсоор  атал,  амрагтайгаа  хамт унтаж  хүсэл  юугаа  юунд  эс хангав?” гэхэд нь  би элэг рүү  нь  өшиглөтөл  хаалгын тотго мөргөөд  унахдаа хадаасанд  духаа шалбалан  учиргүй их  цус  гоожуулсан атал  нэг ч үг  дуугарсангүй  нэгэн  бөсийн өөдөс  авч   духыг  боогоод  хивсэн дээр  асгарсан  цусыг  арчиж  огт  юм болоогүй мэт  инээж,  эелдэгхэн  дуугаар  ингэж  өгүүлрүүн:  “Аллах тэнгэр  өршөө! Би чамаас  тийнхүү асуухдаа  дооглон  шоолсон  нь  огт бус  миний толгой өвдөөд  жаахан  цус ханаж  авъяа  гэж байтал  ашгүй нэлээд  цус асгараад  одоо  намдаж  таатай болов . Чи юу юу  болсноос  яриач!” гэлээ .

Тэр өдөр юу болсныг  цөмийг ярьж хоёул баахан уйлтал  Азиза  өгүүлрүүн “Чиний  сэтгэлчлэн  бүтэх нь гэж  баярлаж явагтун . Өнөөдөр чамд эс  харагдсан нь  чамаас зориуд  нуугдан , над үнэхээр  дурлаж уу  үгүй  юу  ер нь  хэр үнэнч  тууштай  эсэхийг  шалгах  гэжээ . Маргааш  хуучин  заасан  газарт  очиход  чинь  биеэр харагдаж  чиний гунисан сэтгэлийг  амраах биз!”  гэжээ .

Тэгээд Азиза  намайг аль  болохоор  тайтгаруулах  гэж элдэв  уран сайхан үг хэлж,  оройн зоог  барихад  нь эмст  сэтгэлээр унасан хүн  амтат хоол  идэж ,  тавтай нойрсохгүй  гээд би өшиглөн унагасанд  хамаг таваг хага  үзэрлээ .  Азиза “Энэ үнэхээр эмст  дурласан хүний шинж мөн!” гээд тавгийн  хагархай  цуглуулан хаяад , над амрагийн  тухай  сайхан  үлгэр  ярьсаар  маргааш өглөө  болгов. Би  шууд  явж  мөнөөхөн эмийн  цонхны дэргэд  хүлээн суутал  миний  дурласан хүүхэн  цонхоор  цухуйж нэгэнтээ инээгээд далд  орсноо нэг  толь уут,  домбо, ногоон өвс, дэнлүү авчраад  толийг харуулан  уутанд  хийж  цааш  хаяад үсээ  задлан  нүүр рүү  унжуулж  дэнлүүгээр ногоон өвс гэрэлтүүлээд  харж буй  байдал  үзүүлээд  далд орж  цонхыг хаав.  Энэхүү битүү   таавар дохио  юу гэж  багаа бол  гэхээс  зурхэн  булиглан  хөдлөөд  түүнээс нэг ч үг  сонсоогүй  атал дурлах  сэтгэл минь  жолоогүй болов.

Тэндээс  сэтгэл маш  гунигтай  уйлан хайлан  харихад миний нагацын охин Азиза  буруу харан  суужээ . Жөтөөрхөх сэтгэлд  цээжинд  нь багтаж  ядан маш  уйтгар  гунигтай  авч намайг  өөр  хүүхэнд  ухаангүй  дурласныг  мэдээд, өөрийн  хайр  дурлалыг  над зүрхлэн  хэлж чадахгүй . Толгойгоо  хоёр давхар  боосон  нь нэг нь  өчигдөрийн  духаа  шалбалсан  шарх нөгөө нь  уйлсаар  байгаад нүд нь  өвдөөд бас боожээ . Царай ихэд  алдаад  уйлан  хайлан байж  ийн  шүлэглэрүүн:

 

Охин Лейлад* Аллахын  заасан  хархүүг

Орь би  эзэмдэн  эс чадъюу

Бурхан, Лейлад бусдыг заяагаад  хайрыг над илгээжээ

Бусдыг  над,  тачъяангуйг Лейлад  юунд эс  заяав даа?

Гэж шүлэглээд  намайг харж  нулимсыг  арчсан  атал  сэтгэл нь  нээн  хөдөлсөнөөс  үг хэлж  эс чадаад  нэлээд  дуугүй  байсны хойно “За өнөөдөр  юу болов?” гэхэд  ь би цөмийг  тоочин  яриваа:  Янагтайгаа  учран  явдал хүслээ  хангах цаг  чинь гадаа иржээ . гагцрүү  өдрийн хугас тэсэж  үзэгтүн!  Толь гаргаж  уутанд  хийдэг  нь наран жаргахаар  ирээрэй гэжээ . Үсээ нүүр  рүү  задлан унжуулсан нь  шөнийн харанхуйгаар учръя  гэжээ . Ногоон  ургамал  харуулсан нь  цэцэрлэгт оч! гэсэн үг . Дэнлүү харуулсан нь нэгэн хурц гэрэлтэй байшин бий  түний хажууд  очоод намайг хүлээгтүн  миний хайр  дурлалд  хязгаар  алдав Гэж хэмээнэ .

Азизын  энэ үгийг сонсоод   би тэсвэр  алдан: “тэрхүү сэтгэлийн  амрагтай уулзуулна  гэж чи  хичнээн  гоё  үг  хэлнэм?” Чиний тайлан  өгүүлэх нь  үгэнд зөв юм  алга! гэв.

Миний нагацны охин  өгүүлрүүн: “Чи ганцхан  өдрийн  хугас  тэвчин үз Наран  жаргаж  харанхуй  болохын  төдий  чи  сэтгэлийн хүнтэй  учран  золгож , амттайяа  жаргах  болно  . Энэ бол худал  биш  хамгийн үнэн  үг гэж   мэдтүгэй!” гээд.

Өдрийн нугалаа  төдийхнийг хүлээгээч!

Өдөржин гэрт санаашран  суух юун!

Аливаа  үйл бүтээхэд  хялбар  биш  атал

Агшны  дотор жаргал  ирэх нь  амархан гэдэг.

Гээд  уян  зөөлөн  үгээр миний сэтгэлийг  засах  авч хоол  идсүгэй  гэвэл намайг  басхүү  уурлах бий гэж  эмээгээд гагцхүү  хувцсыг минь  тайлж,  өдрийг  товчлохын  тулд  чамд сайхан  үлгэр  ярьж  өгье. Өдөр өнгөрч , шөнө  болохын  төдий чи  сэтгэлийнхээ  янагийн  хажууд  ийнхүү  суух болно ! гэх  зэргээр  ятгасаар авай .

Би түүнийг харах ч  дургүй хүрээд  гагцхүү “Энэ шөнө  бушуу  түргэн  өнгөрөөсэй!” хэмээн  бодон  бодон  суутал ашгүй  наран  жаргав.  Намайг  гарч  явахаар  завдтал  миний үеэл дүү  нэгэн ширхэг  заарын үр өгч “Сэтгэлийн  янагтайгаа  учран  жаргалын  дээдийг  эдлэхийн  цагт энэ  өчүүхэн үрийг амандаа  хийгтүн. Тэгээд амрагтаа  энэ хоёр  мөр шүлэг  өгүүлсүгэй” гээд зааж  өгсөн нь:

Амраг  хүүхэнд дурласан эрийн  ааш нь ямар  байдаг вэ?

Амраглан  ханилсан нөхөд минь  арга буюу хэлж  өгнө үү

Гээрэй гэхэд  нь би за  гээд гарч одлоо .  тэндээс  их  цэцэрлэгт  хүрч  очвоос  хаалга  үүд нь нээлттэй  ажээ .  Дотор орж  хартал  цаана нэгэн их гэрэл  цацрах  зүгт  хүрч  очвоос  том  гулдан хаалгатай , зааны  яс,  зандан  модоор  зүйж хийсэн  бунхан  бүхий  сайхан байшин байна  . Дотор нь  ороход  алтан мөнгөн эмжээртэй торгон  хивс  дэвсээд  өрөөний  дунд алтан  хатгууртай  зул бадарч  байна.  Бас гол  дунд нь  зүйл бүрийн  амьтныг  дүрсэлсэн  усан оргилуур  цацарч , хажууд нь нэгэн их  ширээ засаж , торгоор  бүтээгээд дэргэд нь  том  ваартай  дарс  алтан   шигтгээтэй  болор хундага  тэргүүтэн  тавьжээ .  Хажууд нь  буй нэгэн  мөнгөн  их цар  сөхөн хартал:  Инжир  анар  усан үзэм,  жүрж, нимбэг,  зүйл бүрийн  жимс  өрж , завсар  завсарт нь :  сарнай  мэлрэг_ нохой  хошуу  зүсэн зүйлийн  сайхан үнэр  анхилах  цэцэг тарьжээ .  Эл  бүгдийг  үзээд  тэсгэлгүй  баярлах  атал агуу  их Аллахын  заяасан  амьтан  хүн эс  үзэгдэхгүй  дор  гайхах бүлгээ .  тэнд хүний  урманд  тэр сайхан байшин, тэр  сайхан эд  зууш  тэргүүтнийг  харах  хамгаалах  нэгээхэн  ч боол  шивэгчин  эс үзэгдэнэ.  Би амраг  хонгор  бүсгүйг хүлээн шөнө  дүл өнгөртөл  сууваас  хэн ч  ирсэнгүйд сэтгэл  бэрдэвч , амрагийн  сэтгэлээс  болоод  хэдэн хоног  хоол амсаагүй  тул гэдэс  маш их өлссөнөө  сая ухаарлаа  .  Энэ сайхан байранд  амрагтайгаа  хоёул  жаргах ажээ  гэж  бодохоос  сэтгэл санаа  нэгмөсөн  амраад басхүү  олон сайхан  зуушны  үнэр  гарах  тул хорхой  хүрч  зассаг ширээнээ тухлан  суугаад  нэгэн шаазан  тавагт буй тахианы  шүүрхий махнаас  огтьлон  идээд  анарын  үртэй боов  амтат  бал бурам  тэргүүтнээс  цөмөөс  идэн  амтат ба  исгэлэн  ундаа ээлж уусаар гэдэг  цадаад гэнэт  тэнхээ алдран  ирлээ .  Босож  гарыг угаагаад  бяцхан  хажуултал  олон хоног нойр муутай  хоносны  уршгаар  таг унтжээ .  Наран  учиргүй  шарж  сая сэрвээс  дэвсгэр ч үгүй гантиг  чулуун шалан дээр тас гэдрэг харан унтсан байж , миний гэдсэн дээр давс нүүрс хоёр  орхисон байжээ .  Босон харайж  хувцасаа  гүвээд   ийш тийш харваас нэгээхэн бээр хүн  эс үзэгдэхэд  тул   ичихийн  ихээр  ичиж  зовсонд  нүдний нулимс  өөрийн эрхгүй  хоёр хацар  даган  урсав.  Тэндээс гэртээ хариваас  миний нагацын охин  хоёр гараар  цээжийг дэлдэн  хурмастаас  буух элбэг  бороон  адил нулимс  асгаруулан  шүлэглэх нь:

“Нутгийн  салхи  яасаар  илбэн  үлээхүйе

Нууцгай  амрагийн сэтгэлийг  хөндөн  хөдөлгөнөм

Дорнодын  салхин  чи! Бидэнд түргэн ирээч!

Дотно  янаг  бүхэн  хувьтай зохиолтой билээ

Аяа, би чамайг  тэврэн  адил  тэврэх билээ

Ахын  царайг  харж нэгэнт  суухгүйгээс  хойш

Амьдрал  баясгаланг  цөм Аллах тэнгэр автугай

Алаг зүрх нь харин , миний  адил   хайлж :

Амрагийн галаар  дүрэлзэн  буйг  мэдэх юмсан!

Гээд намайг  харангуут  нулимсыг  арчаад  эелдэг  зөөлөн  үгээр  ийн өгүүлрүүн: Аяа  миний авгын  хөвгүүн,  амрагийн сэтгэлээр дүрэлзэн  байхад  чамайг Аллах  тэнгэр  өршөөж  хайрттай чинь  янаглуулах  ажээ.  Тэгэхэд би  чамайг  үгүйд  нулимс  ба гунигийг  дотор   хөвөн  суунам,  хэн намайг  зэмлэн , хэн намайг  аргадах  билээ?  Гэвч миний  төлөөнөө Аллах чамайг бүү  яллах  болтугай” гэж даруй инээмсэглэн  миний хувцсыг  тайлаад, “Чамд  чиний янаг  хүний үнэр  шингэсэн мэт байнам! Юу  болсныг  над ярьж өгнө үү!” гэлээ . Би  урьд  шөнө болсон явдлаа  нэгд нэггүй  тоочин  яриваас  Азиза  хорсолтойгоор  инээвхийлэн, “Үнэндээ миний  зүрх шимшрэн  өвдөнө. Чамайг  ийнхүү сэтгэлийн  зовлонд  унагасан  хүн  үхвээс зохилтой . тэр эм чамд  дурлажээ .  Үүнээс  болж чиний  биед  муу  юм болох  бий  гэж би айна. Чи  нойронд  дарагдан  унасан нь  дур  гутам муу хоол лугаа  адил  утгатай  болжээ . Нэгэнт  идсэн хоолыг буцаан  бөөлжихгүйн  тул  давслах хэрэгтэй буйзаа! Чиний бие  дээр давс  үрсэн нь  ийм учиртай  гэж  мэдтүгэй  . Чи түүнд  эрхэм дээд  сэтгэлээр  дурласан  гэх атал  нойрыг илүүд  үзсэн нь хуурмаг  төдий  сэтгэлтэй ажээ . Тэр эм чамд үнэхээр хайрлан дурласан аваас  чамайг унтаж  буйд сэрээх  ёстой   атал эс сэрээсэн нь  басхүү  хуурмаг дурлалыг  илтгэсэн байнам:  Нүүрс  тавьсан нь ямар учиртай вэ гэвэл  чи түүнд  үнэн сэтгэлтэй гэсэн мөртөө  бага хөвгүүдийн  зан  гаргаж зөвхөн  идэх уух, унтахыг  эрхэмлэсэн  тул Аллах  чамайг  залхааж нэрий чинь  үүний адил харуулсугай  гэжээ . Гэвч Аллах чамайг  өршөөх болтугай!” гэжээ .

Энэ  үгийг  сонсоод би цээжийг  урж, “Аяа Аллах  тэнгэр минь  энэ  туйлын  үнэн үг  ажгуу : Амраг сэтгэлтэй  хоёр  янаг  нойрыг  эс тоох  байтал би  унтаж  хоцроод  өөрийн биеийг  өөрөө гомдоов.  Одоо би яах билээ?  Гагцхүү  чи л арга  зам зааж өгсүгэй  гэж Аллахыг ам  алдан  уйлан  гуйхад минь  Азиза  над цаглашгүй хайртай болоод  ийн өгүүлрүүн:  Би чамд  заавал тус  болсугай .  хэрэв би гарч орж  болдогсон  бол та  хоёрыг дур  хүслийг  хангуулах  билээ гэж  үүний урьд  олонтоо  өгүүлсэн дээ .  Энэ бол  гагцхүү чиний  хүслийг  хангахын  тул болно.   Аллах  өршөөх  аваас одоо  ч та хоёрыг  дуртайяа  учруулна.  Гагцхүү  чи миний  үгийг  шууд  дагах ёстой  .  Юу гэвэл  чи энэ үдэш  очдог газраа хэвээр оч . Харин  амтат  зууш бол  бие алдруулан нойрсуулдаг  тул  битгий  зоогло!  Гагцхүү  тэвчээртэй  хүлээн  суувал чинь  шөнийн  хугас  төдий  өнгөрөхөд  тэр эм  чам дээр  бэлхнээ  очих  тул  Аллах  чамайг  сэтгэлийн зовлонгоос  гэтэлгэх  болно гэжээ .

Энэ үгийг  сонсоод ихэд баярлан  Аллахт  залбиран  шөнийг  бараад маргааш орой  тэрхэн цэцэрлэгт  очихоор  гарахад Азиза , “За  чи хэрэв  тэр  эмтэй  учирвал  миний захисан  хоёр  шад  шүлгийг   заавал уншаарай” гэхэд нь  би “За” гээд гарч  одлоо.  Төдөлгүй  тэрхүү  цэцэрлэгийн байшинд  очвоос  урьдын  адил амттан  зууш дарс,  үнэртэн   цэцэг  тэргүүтнийг цөмийг   өржээ .  Хоолны  сайхан үнэрт  хорхой  хүрэх  боловч  анхандаа  идсэнгүй  атал сүүлдээ  тэсэхээ  байж  ширээний бүтээлгийг  сөхөж  үзвээс  тахианы  шарсан  мах,  элдвийн  сайхан амттат боов  боорцог  байх тул  цадтал  идээд бас гүргэмийн шүүс  ханатал  уутал юу  юугүй нүд  анилдан  ирэв. Нэгэн  дэр авч  хэсэг  хажуулдтал  таг  унтжээ . Наран гарсан хойно  сая сэрвэл  хажууд  ясан даалуу тоглоомын  таяг,  хасарваанийн  чавгын яс, хөх тарианы амтат  самар  тавьсан  байлаа .  Эргэн  тойрон  ажваас  хүн ирсэн  шинж  алга  ажгуу .  Тэндээс  гэртэ харивал  миний нагацын охин   урт  уртаар  шүүрс алдаж .

Хамаг бие  суларч,  халуун зүрх  минь  шархаджээ .

Хайрыг  дагаад нүдний  нулимс  горхи мэт  урсана.

Хайрт минь  намайг  хатуухан  яллавч

Харин сайныг үйлдвээс  сайхан  хэрэг тэр минь !

Гаарах хүслээр  зүрхийг  пиг дүүргэлээ чи

Гашуун  нулимсаар  нүд минь  өвчлөв.

Гэж шүлэглэн  би аль  муугаар хараасанд Азиза  нүдний  нулимсыг  арчаад , намайг  үнсэж  элгэндээ  тэврэх  гэхэд нь би  завдан зайлав.

Азиза, “Чи энэ шөнө бас  унтан хоцров уу?” гэхэд нь би , тэгжээ  өглөө сэрвээс  нэгэн  даалуу,  тоглоомын  таяг,  хасарваанийн чавгын яс,  хар будааны амтат  самар тавьсан  байна. Энэ юу гэсэн  утгатай  дохио  тэмдэг болохыг  над сайтар  тайлан  хэлж  тус  болно  уу?!  гэсэнд  тоглоомын   модон таяг  орхисон нь  чиний бие хэдийгээр  ирсэн боловч  сэтгэл чинь ирсэнгүй .  Янагийн сэтгэл тийм байдаггүй  юм гэжээ .  харсаваанийн чавгын яс  орхисон нь хэрэв чи үнэнхүү  сэтгэлээс надад дурласан бол  янаг дурлал хасарваанийн чаваганаас илүү амттай  байдаг  тул  чиний зүрх  янагийн галаар бадарч  унтах нойрыг  эс тоох  байсан  гэжээ . Хар  будааны  самар орхисон  нь амрагийн  зүрхэн  алжаав.  чи Ион  хэрхэн  тэсвэрлэсний  адил  нэгэн өдөр  тэсэж  үзэгтүн!гэсэн үг  гэлээ .

Энэ үгийг сонсоод сэтгэлд гал бадраад  зүрхэнд  гуниг дүүрч  “Би заяагүй болохоор Аллах намайг  унтуулжээ .  аяа  миний нагацын охин  Азиза намайг түүнтэй  уулзуулах ямар нэгэн арга заль  бодож  үзээч! “ гэсэнд Азиза  өгүүлрүүн:  Миний бодол  сэтгэл  багтан  ядан боловч  гагцхүү  гарган өгүүлж  эс чадна.  Ямар ч  болов  чи  энэ үдэш  дахин мөнөөхөн  цэцэрлэгт оч. Хэрэв чи унтахгүй  байж  чадвал  хүсэл юугаа  биелүүлнэ.  Гэхэд нь Аллах  тэтгэх  юм бол  унталгүй  чиний  заасан ёсоор  үйлдсүгэй гэсэнд Азиза  олон сайхан хоол   авчирч  “Чи энд  сайн хоол цадтал  идвээс тэнд очоод  юм идэхгүй  болно”гэхэд нь  би авчирсан  хоолыг  цадтал идээд Азизын гаргаж  зэхсэн  гоё  хувцас  өмсөж  одохыг  завдтал  миний заасан   шүлгийг заавал   хэлээрэй  гэж захилаа.  Цэцэрлэгт  очоод  шөнө  унтахгүйг  хичээн  нүдээ хуруугаар  тэвхтэн  байтал  сүүлдээ  ядарч гэдэс  өлсөхөөр нь  мөнөөхөн  олон  тавагтай  хоолноос  идээд,  арван аяга  дарс уугаад  салхинд  цохиулаад  үхсэн мэт  унтжээ .  Өнлөө сэрээд  би цэцэрлэгийн гадна хэвтэж байв.  Миний элгэн дээр нэгэн  хурц  хутга ,  төмөр зоос  хоёр  тавьсан байхыг  үзээд хирдхийн  цочиж тэр чигээрээ  гүйсээр гэртээ  оронгуут  багтран унасан  ажээ . Арайхийн  сэргээд,  “Би сансандаа  эс хүрэв” гэж Азизад  ярьсанд  “Чамайг унтаж болохгүй гэж  би эс  хэллүү . Чи миний үгэнд орохгүй  хойно одоо  яая гэхэв ” гэхэд нь  би , “Энэ  хутга  төмөр зоос  хоёр орхидог нь  ямар учиртайг хэлж өгөөч!” гэсэнд  Азиза миний  төлөө ихэд санаа зовж  ийн өгүүлрүүн:  Төмөр зоос  орхисон нь  өөрийн баруун  нүдийг заажээ . Дахин ирэхэд нь  чамайг унтаж байвал  энэ хутгаар  дүрж ална  хэмээн Аллах  тэнгэр  болон  өрөөсөн   нүдийг  ам алдан  өгүүлсүгэй  гэсэн үг ажээ . тэр эмийн  энэ хорон  санаанаас  би чиний  төлөөнөө  айнам.  Одоо чи  түүнийг  ирэхэд  унтахгүй хүлээж  чадвал  хүсэл юугаа хангана.  Хэрэв түүнийг ирэхэд  чи унтаж байвал  тэр эм чамайг  огтлон  алах болно  гэлээ .

Тэгээд одоо чи яах билээ ?  Энэ шөнө  чи л  нэг тус  болж үз!  гэсэнд Азиза  өгүүлрүүн:  Заавал  тус  болсугай .  харин чи  миний үгэнд орж  юу  хэлснийг  ягштал  дагавал  янагтайгаа  жаргалыг  эдэлнэ.  Хэрхэвэл  зохихыг  чиний яг явахад  хэлж өгнө  гээд ор  засаж  намайг  хэвтүүлэн  миний хөлийг  илбэн  унтуулаад  толгойн  хажууд суун , дэвүүрээр  сэвэн сэвэн  өнжжээ .  Үдэш  болсон хойно  сэрээж,  дэвүүр барин уйлан  сууснаа намайг  босоход  нүдний  нулимсыг  арчаад  зоог барив.  Би идэхгүй  гэсэнд, чи  миний хэлсэн  үгэнд заавал  орно гэсэн  шүү дээ  гэж над  албадан хоол  идүүлээд  жимсний  чихэртэй  ханд уулган  гары минь  угааж сарнай цэцгийн  уусмал  цацаж  өгсөнд бие сэргээд  бүрий  болмогц  хувцаслан  явахыг  завдтал “Аяа миний авгын хөвгүүн Азиз минь  энэ шөнө  сэтгэлийг  сэргээн  бүү  унтагтүн  Тэр эм  үүр цайхын  өмнөхөн ирэх бий .   Аллах  өршөөж  чи түүнтэй  энэ шөнө  учрах болно . миний захисныг  битгий мартаарай  гэхэд нь  чи юу  захилаа  даа гэсэнд түүнтэй  учраад  салахдаа миний заасан  шад  шүлгийг  заавал  хэлээрэй  гэхэд нь  би за гээд  нэн  баяртай  хүрч  очлоо.  Бие  хэдий сэргэлэн атал тэр шөнө  жил  мэт  удах бөгөөд  үүр  цайхын  өмнө гэдэс  маш  өлсөх  тул мөнөөхөн ширээнээ  сууж баахан  хоол  идтэл  бие   сулраад  нойр хүрч эхлэв.  Энэ үес  ашгүй холоос нэгэн  дэнлүүгийн  гэрэл  гарч сайхан  эм  арван  шивэгчин  дагуулан  гарч ирэх нь  оддын дунд саран мандах  адил  үзэсгэлэн  гоо  ажээ . Шижир  алтан хатгамалын  ногоон пүүсүү  дээл өмссөн  нь :

Заам задгай , үс бужгар, ногоон  дээлт хүүхэн

Залуу  амрагуудаа  их л  бардамнан  гайхуулах  ажээ .

“Алдар нэр хэн  бэ?” гэж би  түүнээс асуулаа .

Амрагчлагч  бүхний  зүрхийг  шатаадаг  нь би байна  гэлээ .

Хайрын   сэтгэлд  автагдана  гэж би  түүнд  өчлөө .

Хад  чулуу боловч  уйлдаг  ёсыг чи  мэдэх үү? Гэлээ тэр!

Хад чулуу – чиний сэтгэл  байжээ  гэж би хэллээ .

Харин  аллах,  чулуунаас  ус гоожуулж бас чадна

Гэж нэгэн  яруу найрагчийн  шүлэглэсэнтэй  туйлын  адилхан харагдах ажээ .

Тэр эм  намайг  хараад  инээж, “Чи энэ шөнө   яаж эс  унтав? янаглан  амраглагч нар шөнийн  нойрыг юман чинээ  эс тоох  учраас  энэ шөнө  унтаагүй  сэргэлэн  байхыг хараад үнэхээр амраглан  дурласны  чинь  мэдэв гээд  мөнөөхөн арван шивэгчинг  нүдээр  ирмэн  явуулж бид  хоёр янаглан  үнэсэлцэв.  Ийм  жаргалтай шөнийн тухай  нэг шүлэгчийн  өгүүлсэн нь:

Хундага  тавилгүй  наргин хонох ийм  шөнийг

Хувьд би  зуун жилд  эс үзлээ .

Шөнийн  турш хүний  урманд  цурам  хийлгүй  өнгөрхөд

Шилбэнд  зүүсэн  чимэг нь зэмгийн тус газар нийлсээр байв

Гэжээ .  Бид хоёр өглөө  болтол  жарган хэвтээд  босож харих гэтэл тэр эм  намайг угзарч , байзаарай  ярих  хэлэх  юм бий  гээд нэгэн ам бөс  өгснийг  дэлгэн  үзвэл энэ хоёр шаргачин  гөрөөс  хатгамалсан  ажээ .  Бид хоёр  шөнө болгон  тэрхүү  цэцэрлэгт  учран  байхаар  болзоод хачин  баярлаж  сэтгэл  хөөрөөд  мөнөөхөн миний  нагацын охин   Азизын  хэлээрэй  гэж захисан  шүлгийг  хэлэхийг мартжээ .  Харин тэр эм хоёр  шаргачин   гөрөөсний  зурагтай  ам бөс  өгөхдөө , үүнийг  миний эгч  Нур-Аль Худа  урласан юм .  Сайтар хадгалж яваарай гэлээ . Тэндээс гэртээ  харьтал миний нагацын охин  босож,  гүйн ирж  намайг  үнсээд  за чи  миний хэлээрэй  гэсэн шүлгийг  хэлэв үү   гэхэд нь  Ай  харлаа энэ гайхалтай  уран зургийг  хараад  мартжээ  гээд мөнөөхөн ам дөрвөлжин  бөс үзүүлэн Азиза  нүдний нулимс   асгаруулан ийн өгүүлрүүн:

Хагацал Тийш тэмүүлэх  гайгүй шүү!

Халуун  өвөрт  битгий  хууртаарай

Үйлийн  үр ямагт  худал  хуурмаг  байдаг юм

Үнэн  найрамдал  тасарвал  үүрд  хагацал  ирдэг юм .

гэлээ .

Азиза  энэ шүлгийг   хэлээд  тэрхүү  ам дөрвөлжин  бөсийг  бэлэг  болгохыг  гуйсанд  би   өгч  орхилоо.  үдэш  болоход  би явахыг  завдтал  Азиза, сайхан жаргаарай .  маргааш  өглөө миний захисан  шүлгийг  бүү мартаарай  гэхэд нь  би за  гэж ам  өгөөд  мөнөөхөн цэцэрлэгт  ирвээс  тэр эм ирээд намайг  хүлээж байв.  Намайг  үзээд  баясан  инээж,  бид хоёр өвөр дээрээ  сууж  амтат зууш  дарс  уун  наргиж  басхүү  урьд адил  ертөнцийн  жаргал  эдлэн  хонов.  Би өглөө  явахдаа

Амраг хүүхэнд  нэгэн дурласан  эрийн ааш нь ямар  болдог

юм?

Амраглан  ханилсан  нөхөд минь  аргагүй  хэлж  хайрлана уу

гэсэнд тэр эм  нүдний  нулимсыг  асгаруулан  байж:

Тачъяангуй  дур сэтгэлийн  нууцыг  ямагт хадгалж

Тэсвэрлэх  үйлэнд  ямагт  хүлцэнгүй  бат ажээ

гэлээ .

Би тэр хоёр шад шүлгийг  тогтоон аваад  нагацын охины  захисныг  биелүүлэв  гэж их л  баяртай  харьтал  Азиза  хэвтэж  миний эх  сахин сууж, намайг  үзээд ай , үеэл  дүүгийн бие муу  байхад  ганцааранг нь  орхин  явдаг  юутай муу  хүн бэ гэлээ.

Азиза  бас өндийж , чи миний  захисныг  хэлэв үү? Гэхэд нь хэлсэн . Тэр  сонсоод  уйлж өөдөөс  ийнхүү  шүлэглэв гэж  мөнөөхөн эмийн өгүүлсэн  шад шүлэг  хэлбээс Азиза  гашуунаар  уйлж :

Тачъяангуй  сэтгэл нь  үхэлд  аваачиж  зүрх нь  урагдан

байхад

Тийм хүн  яахин  нууцыг  хадгалж  чадах билээ .

Амрагийн  сэтгэл  хүлцэнгүй  байхыг тэр хүсэвч

Алжаасан дурлал сэтгэл юугий нь  өвтөгдөг биз!

Гээд за  чи дахин  очоод энэ хоёр  шад  шүлгийг  хэлэрэй  гэхэд нь  би за  гээд шөнө  дахин  очиж  түүнтэй  жаргалыг  хэрхэн эдэлснийг өгүүлэх  юун! Маргааш  өглөө мөнөөхөн  хоёр шад шүлгийг  өгүүлтэл , хүүхэн нулимсыг  асгаруулан ийн  өгүүлрүүн:

Тэвчээр  алдаж нууцыг  задлах  аваас тэр,

Тэр даруй  үхвэл таарна  гэж би бодном

Гэжээ.

Энэхүү  шад шүлгийг  сайтар тогтоон  аваад гэртээ  харьтал  Азиза  ухаан  алдаад миний  эх сахиж  байв.  Азиза  нэгэн үе  ухаан орж,  хэлснийг хэлэв үү? Эхэд нь би  хэлэв гээд “Тэвчээр алдаж…”гэж байна  хэмээн  мөнөөхөн  хүүхний шүлэглэснийг  өгүүлтэл  Азиза дахин ухаан алдсанаа  бас сэргээд.

 

“Мэдлээ сонслоо! Одоо би  нэгэнт  үхэх  болов

Миний  жаргалыг  тасалсан хүнд баяр дамжуулаарай!

Зол жаргалтай нэг нь  энх  тунх  байх болтугай

Зовлонд  хатсан нэг нь  гашууныг  залгих  учиртай ажээ .

гэлээ. Үдэш болмогц  би аанай  цэцэрлэгт  очиж  намайг  хүлээн  суусан  түүнтэй жаргалыг  эдлэн  хоноо  маргааш  өглөө  Азиза  хэлсэн шүлгийг  хэлтэл тэр  эм  муухай  орилон: Аяа энэ  шүлгийг  хэлсэн эм  одоо нэгэнт нас өөд болжээ .  Тэрхүү  сүүлчийн  хоёр шад  шүлэг хэлэгч  хүнтэй чи  ямар  хамаатай  хүн бэ?  гэхэд  нь тэр  болбоос  миний нагацын  охин  болой гэтэл , Ай  Аллах  тэнгэр  минь чи юутай  худал хэлнэм. Хэрэв тэр  эм чиний  нагацын охин  байсан бол  чи түүнд , түүний нэг адил сэтгэлтэй байх  ёстой билээ .  Түүнийг  гагцхүү  чи үхлдийн зовлонд унагжээ .  Одоо Аллах  чамайг үхлийн  зовлонд  унагаваас зохилтой !

хэрэв  чи үеэл  дүүтэйгээ хэлсэн бол  би чамд хэрхэвч эс ойртох  билээ гэхэд нь  Ай чиний  битүүгээр хэлсэн дохиог  гагцхүү  тэр минь  тайлж , чамд  хэрхэн ойртох  яаж  учрах  арга замыг   над зааж  өгсөн билээ .  тэргүй бол  би чамтай  ийнхүү жаргаж  чадахгүй байлаа гэж  би хэлсэнд , чи  бид хоёрын  эл  явдлыг  тэр мэддэг  байжээ гэхэд нь , би  тиймээ  мэдэж  байсан юм гэлээ . мөнөөхөн хүүхэн  дуу алдан  өгүүлсэн нь  чи түүний  залуу насыг  хөнөөсөн болохоор  Аллах тэнгэр  чиний  идэр  насыг  хөнөөх   болтугай .  одоо гэртээ  харьж үз! гэлээ . Тэндээс би  өөрийн суудаг  гудамжнаа  хүртэл  улс амьтан  уйлалдан  байхыг үзээд  юу болов гэсэн Азиза  хаалганы  ард үхсэнийг  олов гэцгээжээ . Гэртээ ортол миний эх  аашилж: “Аяа  их нүгэл  чиний  толгой  дээр  буух  болоосой!”гэлээ .

Миний эцэг ирж  бид Азизаг  хувцаслаад дамнан  оршуулж , булшин дээр нь карон судраас  уншин  тэнд  гурван хоног  гашуудал  үйлдэн  буцаж  харьцгаалаа .  Би  Азизаг  санан гуниглаж  суутал миний эх орж  ирээд,  за чи тэр  охины  цөсийг  гаргах ямар  хэрэг үйлдсэн  юм бэ?  Би түүнийг сэрүүн тунгалаг ахуйд , чи юунаас  болж тийнхүү  өвчлөв  гэж асуун  ядсан боловч  над нэгч үг хэлсэнгүй  байсаар насан эцэсэллээ.  Одоо чи надад  ярьж өг!  гэхэд нь би  юу ч хийгээгүй гэж хариулав.  Азизын нас  эцэслэсний  хариуг Аллах  тэнгэр  чамаас  авах болно.  Тэр нэгэн  юм нууцлан байсан  боловч  надад хэлэлгүй  өнгөрсөн. харин  үхэхийн өмнө чамайг  уучлаад надад хэлсэн:  Аяа миний  авгын  эхнэр минь  ээ, намайг  нас эцэслэхэд  чиний  хөвгүүн ямар ч гэм  хийгээгүй болов. Миний  амины  төлөөнөөс  элдвийн  хариу болох хэрэггүй . Аллах  харин намайг энэ хорвоогоос  хугацаат амьдралаас  хожмын  ертөнцийн  мөнх амьтан  болго  гэсэн шүү.  Тэгэхлээр  нь би , чи юунаас болод  ийн өвчлөв ? гэж хичнээн  дахин асуусан  боловч  нэг ч үг хэлсэнгүй харин инээмсэглэн , за та хүүдээ ингэж хэлээрэй .  Мөнөөхөн  очдог газраа  очвол “Үнэнч сайхан , урвагч  муухай” гэж хэлээрэй гэвэл чиний хөвгүүнийг  амьд байхдаа  өмгөөлөн байсан  үхсэн хойноо ч  өмгөөлөх болно гэдгийг  над  нэгэн зүйл өгч , за хэрэв  хүү чинь учиргүй  уйлж  унжаад  байвал  үүнийг гаргаж өгөөрэй  гэсэн дээ . хэрэв   чамайг эхэр  татан уйлбал  тэр нэгэн зүйлийг  чамд өгнө  гэж эх  хэллээ .

Тэр нэгэн зүйл юу  байсныг  үзүүлнэ  үү гэж би  эхээсээ хичнээн  гуйвч  үзүүлсэнгүй , удалгүй  би Азизыг мартаж  орхилоо .  Юу гэвэл би даанч гэнэн хонгор  байсан болоод өөр  хүүхэнд  ухаангүй сэтгэлтэй  болсноос  тэр байжээ .  Арайхийн  үдэш  болгоод  мөнөөхөн  цэцэрлэгт  хүрэлцэн  очвоос  нөгөө эм намайг  хүлээж  зүүн  дээр  суусан мэт тогтож  ядан байжээ .

Намайг  очингуут  хүзүүдэн  тэврээд, чиний нагацын  охин яасан бэ?  гэхэд нь би “Тэр  насан эцэс   болоод  өнөөдөртэй  таван хоног болов.   Бид  оршуулан  ёслол  үйлдээд  Коран  судраас  уншиж  ёсыг  гүйцэтгэв”

Гэсэнд  тэр эм  орилон  чарлаж “Чи түүнийг алав” гэж  чамд  би эс хэллүү? Хэрэв  чи эл  учрыг түүний  нас эцэслэхээс  өмнө  хэлсэн бол   тэр над  тус  болсны  адил би түүнд  тус болох байлаа . тэр над  тус болсны  учир чи  бид  хоёр  ийнхүү  учирчээ .  Чи нэгэнт   нүгэл үйлдсэн  болохоор чамд  золгүй  явдал  тохиолдох бий  гэж би айж  байна гэхэд  нь би. “Тэр үхэхийн  өмнө миний  нүглийг  наминчилсан байна” билээ  гээд  эхийн ярьсныг  хэлтэл тэр эм  өгүүлрүүн:  “За тэр эм  ямар эд  зүйл өгсөн  болохыг Аллахыг  бодож,  эхээс олж  мэдсүгэй!” гэхэд нь  бас намайг очдог газраа  очихдоо  “Үнэнч сайхан , урвагч муухай!” гэж хэлээрэй  гэсэн байна билээ гэв.  Энэ үгийг  сонсоод  тэр эм дуу  алдаж :  Тэр чиний  аминд  оржээ .  Чамд би  хор хүргэх хэмээн  бодож явсан  одоо хор хүргэхийг болив  гэхэд нь би  ихэд гайхан “Чи бид  хоёр нэгэнт  янаг сэтгэлтэй  байтал  над  юуны  учир хор  хүргэх  гэж бодож  байв” гэсэнд “Чи над хэдийгээр  янаг сэтгэлтэй  боловч нас  чинь бага , хар хор  гэж байхгүй,  бидний эмс  охид ямар  хорон санаа  агуулж  хүнийг  далдуур  хөнөөхийг  бодож  явдгийг  чи үл  мэднэ. Хэрэв  тэр чинь  амьд байсан бол чамд  их тус болж  чамайг ямар ч гэсэн үхлээс аврах  байсан даа .  Харин одоо  чамд нэг зүйл  хэлэхэд,  эл  учрыг  залуу хөгшин хэнд  ч  бүү ярь.  Чи гэнэн залуу учраас  эмсийн , хүнийг  далдуур хөнөөх  хорон санааг  эс мэднэ.  Чиний  нагацын  охин  нэгэнт  насан  эцэс  болсон болохоор   чамайг  золгүй  лай  үйлэнд  орвол  өөр  хэн аврах  билээ .  Чиний нагацын  охиныг   би ихэд  хайрланам.  Хэрэв чи  түүнийг амьд  ахуйд  хэлсэн бол  тэр  над их тус  болсныг  нэг адил,  би түүнд  сайныг  бүтээх байлаа .  Би  булшин  дээр нь очиж Аллах  тэнгэрт  мөргөх болно.  Тэр өөрийн  далд сэтгэлийг  сайтар  хадгалан  өөрийн  мэдсэнийг  боловч  гаргаж хэлдэггүй  байснаас  чи бид  хоёр ийнхүү  учран  золгожээ . Одоо би нэгэн зүйлс  хүснэ  гэхэд нь  би “Ямар  зүйл?” хэмээвээс  түүний булшин  дээр намайг  дагуулан  очтугай . Би  толгой дээр  нь хэдэн  хэдэн  шад шүлэг  сийлэн  үлдээсүгэй  гэхэд нь  их Аллахын  өршөөлөөр  маргааш  хоёул очъё гэлээ .  Тэр шөнө  байн байн  өгүүлэх нь  Чи эл  учрыг  үхэхийн өмнө  хэлэх чинь  даанч  яав даа  гэнэ. –“Үнэнч  сайхан урвагч  муухай!  Гэсэн юу гэсэн  үг вэ?  гэж   би олон  дахин асуусан  боловч огтхон  ч хариу  хэлсэнгүй . Тэр эм  маргааш өглөө  босож  уут дүүрэн  динар  зоос хийгээд  за би  түүний  булшин  дээр  бунх  босгож  өглөгч  буян  үйлдсүгэй гэлээ . Тэгээд  гудамжнаа гарч “Янагийн  далд сэтгэлээ үхлийн  аягнаас  уун уутал хэлээгүй  хадгалсаар агсан Азиза  хүүхний  төлөө буян  үйлдэж байна!” гэж  үглэн динар  зоосыг  улс амьтанд  тараан өгч бараад  булшин  дээр очтол  мөнөөхөн  хүүхэн  уйлан  хайлан  сууснаа  ган болд  цүүц бяцхан  алх  гаргаж Азизын  толгойн  тус газар тавьсан  чулуун дээр  жирийтэл  шүлэг  сийлсэн нь:

Доройхон  ядуу цэцэрлэгийн дунд нэгэн  булш байна

Долоон ширхэг  яргуй цэцэг  түүний  дээр ургажээ .

“Энэ хэний  булш вэ?” гэж би  газраас  асуулаа .

“Эрхэм  сэтгэлт хүн  нойрсож  буй,  эелдэг байхгүй”

гэж газар хэллээ”

“Дурлалын золиосонд  очсон чамайг  Алах өршөөж

Диваажингийн  оронд  өндөр  ууланд  төрүүлтүгэй!”

Амаргийн  сэтгэлд нь  автсан таминь золгүйяа!

Аль хэдийн  нь мартагдсан  шарил  тань  доор  булаастай

бий

Болдогсон бол  чиний  тойронд  гоёмсог  цэцэрлэг тарьж

Боловсрох  үрий нь  элбэг  нулимсаараа услах  сан!

Гэж  сийлээд  уйлсаар явахад нь  би хамт  явлаа .  мөнөөхөн цэцэрлэгт  очоод “Аллах  тэнгэрийг  бодож  намайг бүү орхиороо” гэхэд нь  би за гэлээ .

Түүнээс хойш  би дандаа тэр хүүхний хамт хонож  тэр над нэн эелдэг  билээ . харин чиний нагацын охин  үхэхийн өмнө эхэд  чинь юу  гэж хэлсэн гэлээ гэж асуух  бүрийд би  давтан өгүүлдэг  билээ .  хувцасны  сайныг шилэн өмсөж , хоолын сайныг сонгож  идэж,  янаглан тэврэлдсээр  байтал  би улам  таргалан  бүдүүрч  гуних  зовох  юмгүй  тул үеэл дүү охиноо  хэдий  нь мартжээ .

Ийнхүү  жил тойрч  жил жилийн эхээр нэг өдөр  халуун усанд  ороод , дараа нь нэгэн  цом  дарс  уусанд  бүхий л  хувцаснаас  минь  янагийн  сайхан үнэр  анхилаад сэтгэл  маш тэнүүн  тул цагийн  эрхээр аз заяа  эргэхийг  яахин  мэдэх билээ .  Үдэш болсон  хойно  мөнөөхөн хүүхэн  дээр очъё  хэмээн гартал согтоод  хаашаа яваагаа  эс мэдэн  атал  нэг мэдэхнээ Даргын гудамж хэмээх  гудамжнаа  хүрчээ .  Харваас миний  урдаас нэгэн эмгэн  ирж явах  бөгөд нэг гартаа  бамбар,  нөгөө гартаа  нугалаастай  захидал  барьжээ . ойртон  ирэхийг  ажиглан  нүдний нулимсыг  асгаруулан  ийнхүү шүлэглэх нь:

Элчээр ирсэн чи тавтай  морилох болтугай !

Энгүүн  үгий чинь дуулахад над  нэн  таатайяа!

Аяа чи  энгүй хайртаас  минь баяр  дамжуулсанд

Салхин  үлээж  байсан  цагт  Аллах  чамайг өршөөг!

гэж  шүлэглээд  намайг харж, Ай  хүү минь чи  бичиг дуудаг уу?  гэхэд нь  чаднаа эмээ  минь  хэмээтэл  өврөөс нэгэн захидал   бичиг гаргаж  энэ захиаг  дуудаад  өгөөч! хэмээлээ . Бичгийг  авч  унштал  алс холын гүрнээс  хайрт нь  бичсэн захидал байлаа .

Эмгэн  тэсгэлгүй  баярлан  миний сэтгэлийг  ганц  амраав! Гэж  ерөөж  би нэгэн  газар орж  шээгээд  хормой  буулган гарч  иртэл  мөнөөхөн эмгэн дахин гарч ирж  мэхийн ёсолж  гары мнь  үнэсээд Ай ноён минь , сайхан  залуу насны  тэтгэх болтугай !  Тэр хаалга хүртэл хэдхэн  алхам газар очоод аль! Чиний  саяны  уншдагийг гэрийнхэндээ  хэлэхээр  тэд үнэмшихгүй  байх.  Чи  очоод  хаалганы  наанаас  энэ захиаг  дуудаад  өгвөл  чамд   туйлын  баярлах билээ  гэхэд нь  “Энэ  юун захидалд  болой?”  гэсэнд  эмгэн  өгүүлрүүн:  Аяа хүү  минь,  энэ захидал  аянд  яваад  арван жил  босон  хүүгээс минь  иржээ . Тэр анх өдий төдий  бараа  авч  харийн оронд  яваад  сураггүй болж  лав  үхжээ  гэж бодон  атал сая энэхүү захидал  иржээ .  Охин дүү  нь түүнийгээ  санаж  өдөр шөнөгүй  уйлах нь  бэрх болов. “Ах нь  сайн яваа юм байна  шүү дээ” гэсэнд  үгүй заавал  энэ  захидал  дуудах хүн олж ир гэлээ . Өөрийн чихээр  дуулахаас  нааш  санаа амрахгүй  гээд байгаа юм .  Хүү минь хайртай хүн  заавал хайртай  гэдгийг  чи эс  андах  билээ . Миний охинд  энэ  захидлыг  хаалганы  цаанаас  боловч  дуудаж өгвөл  их буян  болох билээ   Хорвоогийн олон зовлонгийн  нэг зовлонгоос  гэтэлгэсэн  хүнийг Аллах  зуун  зовлонгоос гэтэлгэдэг , эсвэл  хорвоогийн олон зовлонгийн  нэгнээс  өөрийн ах дүү  гэтэлгэсэн хүнийг Аллах  ням гаригийн  олон зовлонгоос далан хоёроос  гэтэлгэн  өгдөг гэж  Аллахын  сударт  байдаг юм . Би чамд найдаж  ирсэн тул  чи минй  найдварыг  хөсөрдүүлэхгүй бизээ! Гэхэд нь би  за гэж  даган явтал  нэгэн том  улаан байшингийн  их хаалганы гадаа ирж,  эмгэн харь гүрний  гаж  буруу  нэрээр хашгиран  дуудваас нэгэн залуу  эм хөнгөнөөр  гүйн гарч оготор  хормой нь  дэрвэн дэрвэн  хоёр хөлөө  гялалзахуй дор  миний  сэтгэл хачин  болод явчихлаа . Хоёр хөл  нь  үнэндээ цагаан гантиг  адил бөгөөд  эрдэнийн чулуун  шигтгээтэй  алтан чимэг  хоёр  шилбэндээ  хийжээ .  Ханцуйн  тохойд хүртэл  шамласан  нь бугуйн  царвуу  нь  басхүү цагаахан   том том  сувдтай  хоёр  бугуйвч  хийж,  хүзүүндээ  очир  алмаасан  чимэг зүүжээ .  Чихэнд нь  хос   сувдан  ээмэг байна. Бас эрдэнийн  чулуугаар  гоён  эмжсэн  судалтай  хоргой  алчуур  зангидаад , сая  гэрийн ажил хийж байсан бололтой  цамцны  хормойг  бүсэндээ хавчуулсан  байжээ  нэгэн  үгээр хэлбэл  наран мэт  сайхан эм  тул  би хирдхийн  гайхаж  зогсож  ялдам зөөлөн дуугаар “Ээжээ, энэ хүн  захидал дуудаж өгөх   гэж ирэв үү?” гэхэд эмгэн  “тийм ээ!” гэлээ .  Хүүхэн үүдний цаанаас  гар сунган   захидлыг  над өгч  би хаалганы завсараар  толгой цээжийг оруулж  мөнөөхөн өгсөн захидал  бичгийг  дуудахыг  завдтал  эмгэн гэнэт  миний араас толгойгоор  түлхээд  нэг мэдэхнээ би том байшинд орчихсон  эмгэн үүдийг  түгжих  гэж сандран  гүйж  харагдлаа .

Хүүхэн намайг  тэврэн авч ганцхан эгж  унаган  гэдсэн дээр  мордож  хоёр  сугаруу  гараа оруулж  тэврэн  дээрээс  дарах  тул би  яаж  ч  чадахгүй  байлаа .  Тэгснээ  намайг хөтлөн  явахад эмгэн  лаа барьж  өмнө  зам  гэрэлтүүлнэ.  Долоон  нүх  дамжин  нэгэн том  өрөөнөө  орвоос морьтой хүн  бөмбөг  тоглож  болохуйц  уудам  ажээ . тэр их ордныг  дан гантиг  чулуугаар  барьж  дотор нь дан торго  хоргой  дэвсжээ .  Бас түшлэг , жинтүү  тэргүүтэн  байна.  хоёр  зэс вандан , эдэнийн чулуу  шигтгэж , сувдаар   чимсэн  алтан  орч  байна . Ер нь чам шиг  хаан хүн л  сууж баймаар тийм эрхэм  дээд ордон  ажээ .

“аяа, Азиз минь , чи үхэх дуртай юу,  амьд явах  дуртай  ву?” гэж  хүүхэн асууж  би  амьд  явах дуртай  гэлээ . Тэгвэл чи  надтай  гэрлэгтүн  гэхэд нь  чам шиг  юмтай гэрлэхийг  жигшинэм  гэсэнд хүүхэн  дуу алдан  өгүүлрүүн:  Хэрэв чи надтай  гэрлэвэл “мэхт Далила  эмгэний охины гараас  аврагдах  болно гэхэд нь мэхт  Далила эмгэний  охин  гэж ямар  хүн бэ?” гэсэнд “Тэр бол  чиний өнөөдрийн  өдөр хүртэл  нэг жил  дөрвөн сар  явсан хүүхэн  даруй мөн . Түүнээс  илүү хорон  санаат  эм хорвоод  үгүй гэж  Аллахыг ам  алдан  өгүүлсүгэй!  Чамаас өмнө  хичнээн  хүн алж,  хичнээнийг үйлий нь  үзэв дээ! Харин  өдий  удаан  явахад  чамайг  яагаад эс  хөнөөж яагаад чамайг  зовлонд эс  унагав.  Жигтэй  юм  байна”  гэлээ .

Энэ үгийг сонсоод  би нэн гайхаж “аяа хатагтай  , чи үүнийг хаанаас  олж мэдэв?” гэсэнд “Эргэх  цаг,  үзэх зовлонг  сайн мэдэхийн адил  би түүнийг сайн мэднэ.  Харин чамайг яагаад  амьд байлгаад байгааг  мэдье. Хэрэг  явдлаа  цөмийг ярьж өгөөч! гэлээ .

Би тэр хүүхэнтэй хэрхэн  учирсан  хийгээд Азиза  хэрхэн  үхсэн тухай  нэгд нэггүй  ярьсанд , миний  үеэл охин  дүү Азиза  хүүхний  үхсэнийг  дуулаад  нүдний нулимс гаргаж  “Түүний сайхан  залуу насыг  замын дунд хөнөөжээ! Түүний төлөөнөө  Аллах чамайг  өршөөн тэтгэх болтугай . Чиний үеэл Азиза  хүүхэн Далила  эмгэний  охины гараас   чиний амь  насыг аварчээ .  Тэргүй бол чи өдийд  үхсэн  байх билээ.  Түүний  хорт муу  санаанаас  чи амьд  гарч чадахгүй  байх гэж  би эмээх  боловч энэ талаар  үг хэлж  эс  чаднам” гэхэд нь би  “Ийм л  явдал болсон  юм даа,  Аллах минь!”  гэсэнд хүүхэн толгой сэгсэрч “Азиза  шиг хүүхэн  одоо хаанаас ч олохгүй  дээ!” гэхэд нь Азиза яг үхэхийн өмнө  “Үнэнч сайхан урвагч  муухай!” гэж  тэр хүүхэнд  хэлэрэй  гэж над   гэрээслэн  захиж  билээ гэж  би  ярилаа .

Хүүхэн миний энэ  үгийг сонсоод “аяа  Аллах тэнгэр минь , эл  учраас  чи тэр эмийн гарт одоо хүртэл  эс хөнөөгдөн  байна  шүү.  одоо сая  миний санаа  амрав.  Чиний үеэл  Азиза амьд  үхсэний  алинд  боловч  чиний амь насыг даасан  учир  одоо тэр эмд  чи хөнөөгдөхгүй ажээ .  Чамайг би анх харсан  өдрөөс олж  авахыг  нэн хүссээр  атал өнөөдөр сая нэг арга  зохион  гэртээ оруулж  авлаа .  Чи эм   хүний хорон санааг , эмгэн хүний мэхийг мэдэхгүй  даанч балчир  байна даа .  Үхсэний хохь  амьдын зол гэж байдаг  тул чи  одоо сэтгэл санаагаа түвшин байлгаж . Чи туйлын хээнцэр  гоё  залуу  байна. Аллахын  шудрага  тогтоолоор  би  чамайг  эзэмдэх болно.  над мөнгө ба эд  бөс  юу  л бол  цөм  бэлхнээ байна. идэх боов  тавагт  уух ус  домбонд  ямагт бэлхнээ  байх тул чи  гагцхүү  азарган тахианы үүрэг гүйцэтгэх болно” гэхэд нь Азарган тахиа  юу хийдэг юм  бэ?! хэмээвээс  мөнөөхөн хүүхэн  унан  тусан инээж  гэдрэг хараад “Ай чи  азарган тахиа  ямар үйл хийдгийг эс мэднэ гэж үү ?” гээд азарган тахиа  бол сайтар  уугаад эмийг  гишгээ  л байдаг  юм даа! гэсэнд “Тийм ээ! Одоо  чи бүсийг чангалан  чин зоригийг  барьж  над үнэн дурласугай . Өөр  юм  хэрэггүй” гээд эхийг дуудан , мөнөөхөн улсаа оруулаад  ир! гэлээ . Эмгэн  бүрэн эрхийн   дөрвөн гэрчийн этгээд  ам дөрвөлжин  торго  авчрав.

Тэгээд дөрвөн  лаа  ноцоож,  хүүхний  нүүрийг битүүлэн  гэрчийн этгээд  бидний ураг  барилдах  ёслолыг  номын ёсоор  үйлдсэнд  хүүхэн өмнөх хийгээд  хойчийн  инж бэлгийг  цөмийг  авсан гэж  батлаад  энэ  хөвгүүний  түмэн  мөнгөн  зоосыг  хариуцан  хүлээн авлаа  гэж гэрчийн өмнө  хүлээж  тэдэнд  зохих  шан хөлсийг  олгож гаргав.  Чингээд  хамаг  хувцсаа  тайчин  намайг  хөтлөн  мөнөөхөн шижир  алтан  орон дээр  гарч  цуг  унтлаа .

Маргааш өглөө  босож  би  явахыг  завдтал хүүхэн  хойноос ирж  учиргүй инээгээд “Угаалгын газар орсон хүн гардагийн адил санав уу? Чи намайг  басхүү  Далила  эмгэний охинтой  адил бодно уу? Чи одоо миний номын  ёсоор  үйлдсэн эр  нөхөр болов.  Ухаан чинь  согтуу бол эрүүл  болж үз! Энэ байшингийн их хаалга  жилдээ ганц  удаа нээгддэг  гэж мэдтүгэй” гээд  том  хаалгыг  заасныг  үзвэл  том том  хадаасаар бэхлэн  хадсан байлаа .

Хүүхэн өгүүлрүүн:  Ай Азиз  минь   бидэнд  гурил  будаа инжир  жимс,  чихэр боов , хонь тахианы  мах тэргүүтэн  цөм  бэлхнээ  бий . Энэ байшингийн  их хаалга  жилдээ  ганц  удаа нээгддэг  гэсэн билээ. Одоо  хойтонгийн яг өдийд  нээгдэнэ  гэхэд нь би  аяа, Аллах  тэнгэр! Би одоо яадаг билээ ! гэсэнд  “Миний  ярьсан  ёсоор  чи азарган  тахианы үүрэг  гүйцэтгэн  хэвтэхэд энд юу  нь  муу  байх билээ” гэлээ .

Бид хоёр  зэрэг  инээж  хүүхний хэлсэн  ёсоор  гүйцэтгэн өгөв.  тэр өдрөөс  хойш гагцхүү  ууж  идэн амраглаж  би азарган  тахиа  адил  түүнийг  гишигсээр  атал нэг жил  болоход тэр  хүүхэн хөвгүүн төрүүлэв.

Жил  гарч мөнөөхөн  том хаалга нээгдээд  гаднаас  улс тариа  будаа, чихэр  оруулж  байна. Би  гарч  явахыг  завдтал  “Чи энд нэгэнт үдэш  орж ирсэн  тул үдэш  болсон хойно  гарагтун” гээд арайхан үдэш  болбоос  “Энэ  шөнийн дотор  их хаалга  түгжихийн  өмнө эгэж  ирсүгэй  хэмээн Аллахыг  дурдан ам  алдахаас  нааш  чамайг гаргахгүй” хэмээсэнд би арга буюу  зөвшөөрч  эс ирвээс ургийн барилдлагаа  салсугай* гэж тангаргалав.

Тэндээс  мөнөөхөн  цэцэрлэгт  очвоос  хаалга үүд нь  цэлийтэл  нээгдэн хүлээн буйг хараад  “Аяа энд нэгэн жил эс ирсэн  атал одоо  хүртэл  хаалга нь нээлттэй  ажээ . одоо нэгэнт  үдэш  болсон тул  эхдээ  очиж уулзахын өмнө  үүгээр заавал орж ирье ” гэж дотроо  бодоод  цэцэрлэгт  орж,  мөнөөхөн тусгай  зассан байшинд орвол  мэхт Далила эмгэний охин , шанаа тулж  өвдөг дэрлэн шаналан  хүлээн суух ажээ .  Ажиглаваас  царай ихэд алдаад  нүдэн нь хонхойжээ .  намайг  үзээд “Аллах  тэнгэр чамайг аварч  өршөөв үү” гээд ухасхийн  босох  гээд чадсангүй  үхэдхийн унахад нь  би  тосон  авч  үнэсээд  “намайг өнөө орой ирнэ гэдгийг чи яаж мэдэв ” гэсэнд “Чамайг  өнөөдөр  ирнэ гэж  мэдээгүй,  би чамд  шинэ сайхан  хувцас гаргаж  өгөөд чи халуун усанд  биеэ  угааж ирнэ  гэж гарсан тэр нэгэн  үдшээс  хойш  би шөнө болгон   чамайг хүлээсээр  одоо болов.  Энэ завсар идэх хоол,  утах нойрыг алдан  суунам.  Энэ болбоос  сэтгэл  бүхий хүний зан төрх  даруй мөн.  Чи юуны учир  ийнхүү жил  тойрон  алга  болсноо  яриач ! гэлээ .

Би учир  явдлаа  нэгд нэггүй  ярьсанд намайг өөр  хүнтэй  гэрлэснийг мэдээд  царай  нь хачин болжээ .  “Би өнөөдөр  чам дээр  ирэв.  Өглөө болохын  өмнө  заавал явах ёстой” гэсэнд  мэхт  Далила  эмгэний охин  дуу алдан өгүүлрүүн:  “Тэрбээр чамайг мэхлэн чамтай гэрлээд  жил тойрон  талхилсан  атал эс ханаж уу? Өглөө  болохын  өмнө эс  ирвээс  салсугай гэж  ам тангараг  авсан нь  чамайг төрсөн эхтэйгээ  буюу надтай  нэгэн шөнө боловч  хамт жаргуулах сэтгэлгүй  ажээ .  Ёсыг дагаж  чамайг би түүнээс  өмнө  олж мэдсэн  атал,  тэр чамайг дэргэдээ  бүтэн жил  байлгаад  ганц  шөнө биднээс харамлах ажээ . Харин чиний  нагацын  охин Азизаг  Аллах тэнгэр тэтгэх  болтугай! Азиза хүүхэн  бүхнээс илүү сэтгэлийн зовлон  эдлэн  чамд  ихэд гомдон  үхсэн билээ .  Тэр надаас  чиний амийг аварсан билээ .  Чамайг  над сэтгэлтэй  гэж бодоод  тэр нэгэн  үдэш явуулсанаас  биш  огт гаргалгүй  талхилж  талхилж  эцэст нь хөнөөж  би бас  чадах байсан даа  гээд гашуудан  хормон уйлж , намайг ихэд  жигшин  харахад  хормой нь  чичирээд  махчин адил аймаар  би ч галд орсон  шош  адил  боллоо.  Далила эгэний охин дахин  хорсон  гомдон өгүүлрүүн: “Чи нэгэнт өөр эмтэй гэрлээд  хүүхэдтэй  болснос хойш  над хэрэггүй болжээ . Эхнэртэй  эр бидэнд  нэмэргүй , гагцхүү  гоонь эрийг хэрэглэх  гэсэн болно.  Чи намайг энэ хэдэн өмхий цэцэгнээс  худалджээ .  Чамайш  над ч үгүй , тэр муу садар  эмд ч үгүй  болгож орхъё” гэж хорсон  занаж нэгэнтээ  чанга  дуу гартал  арван шивэгчин гүйн  ирж  намайг даран автал  Далила эмгэний охин хутга гаргаж , “Муу  хувхайг ямаа  мэт алъя. Энэ бол  намайг  гомдоосон  хийгээд,  өөрийн нагацын  охиныг гомдоосны  чинь  хувьд  хамгийн наад  залхаалт ” гэж  өгүүлээд  хутга  билүүдэж  гарлаа .

Би одоо өнгөрчээ  гэж мэдээд  амь  авраач гэж  хичнээн гуйвч  улам догширч  наад муугаа хүлэгтүн  гэж  захиран зандартал  шивэгчингүүд намайг  хүлж  гэдсэн  дээр мордоод  гар хөлийг  дарж байгаад  нэвширтэл  балбан занчих  тул “ингэж  занчуулсанаас  үхсэн  нь дээр!” гэж  бодоод “аяа  Аллах тэнгэр минь  өршөөгөөч! гэж  бархирсаар  атал эцэст  хоолой таг болж  дуугарч чадахгүй  боллоо. “наадахаа  нүцэглэгтүн!” гэх үгийг  сонсоод  аргаа бараад  шаналан  хэвтэж байтал  мөнөөхөн  миний нагацын  хэлсэн  үг санаанд  орж, “аяа, хатагтай минь! Үнэнч сайхан,  урвагч муухай шүү!” гэсэнд  тэр миний үгийг сонсоод  “аяа Азиз чамайг Аллах өршөөж диваажингийн  оронд  төрүүлэх болтугай! Азиза  хүүхэн чамд амьд ахуйдаа ч үхсэн хойноо ч  тус болж миний  гараас  чиний алтан амийг  олонтаа  аврах  ажээ . Гэвч чамайг яасанч  зүгээр орхихгүй,  чамайг надаас нуусан тэр эмийн төлөө  заавал зовлонд  учруулна! Гээд миний хоёр хөлийг  хүлүүлээд “Гэдсэн  дээр нь  мордоод  бай!” хэмээн захиран  өгүүлээд  цааш  орж гал  дээр байсан  зэс тогоонд  тос хийж  бяслаг  шарж ирээд, миний  бэлэг эрхтнийг  утсаар оосорлон татаж  хурц тонгоргоор огтлон засаж  намайг яг эм хүн болгон  тэрхэн  үес би нэгэнтээ  ухаан балартжээ .  Миний  бэлэг  эрхтнийг  огтолсны  угийг мөнөөхөн  бяслагаар  шарж  нунтаг эм  хийсний  хойно  сая  ухаан  орвол  цус  нь тогтсон  байлаа .

Миний  хүлгийг  тайлж  аяга дарс  уулгаад  ийн өгүүлрүүн:  За  чи одоо  яв. надаас  ганцхан  шөнө боловч харамласан мөнөөхөн хүүхэндээ оч доо.  Нууцыг  эс задлан чиний  амийг олонтоо  аварсан чиний  нагацын охиныг Аллах тэнгэр  тэтэгэх  болтугай !  хэрэв чи  сая түүний хэлсэн үгийг  хэлээгүй бол  чамайг би магад алах байжээ .  Сая  огтолсон  хаясан ганц  юм над  хэрэгтэй байсан юм  чамд алга болсон тул дуртай зүгтээ  яв. ! гээд намайг  өшиглөн  хаяв.  Би  босож  явахад  төвөгтэй  тул аяархан  хөлийг зөөсөөр  харьтал  ашгүй  мөнөөхөн  том хаалга  онгорхой  байж  оронгуут  ухаан балартан унажээ .  Миний гэргий үзээд  өргөн  байшинд оруулж  намайг  яг эм хүн лүгээ  адилхан  болсныг үзээд  мөнөөхөн их цэцэрлэгийн  хаалганы  тус газар аваачиж  хаясан байжээ .  Тэндээс  арайхан  мөлхсөөр   төрсөн гэртээ  хариваас  миний эх “Хүү минь  аль газар  яваа бол доо?” гэж намайг  мөрөөдөн санаж  уйлан суух ажээ . намайг  очсон  хойно  сая  таньж,  бие муу царай муухай  болсныг  үзээд  сүйд  майд болов.

Миний  нагацын охин  үнэхээр  над сэтгэлтэй  дурлан  ямагт сайн санаж  байсныг  сая чин  сэтгэлээс  мэдээд ихэд  гашуудан  уйлтал миний эх бас  хангинатал  уйлж миний  эцгийг нас барсан учрыг хэлээд  миний дотор бүр ч  аягүй болж нэгэн үе  ухаан балартав.

Би шөнө  дөл болтол  гашуудан  уйлж,  миний эх:  Эцэг  чинь  өнгөрөөд  өнөөдөр яг арав хонов гэхэд нь  би: нагацын  охиноос  өөр хэнийг ч бодох  зав над  алга.  Тэр над хайртай  байтал би  хайрлахгүй  байсаар ийм гай  зовлонд  учрав гэсэнд чи  ямар гайд  учрав?  Гэж эх  минь надаас  асуулаа . Би өөрт тохиолдсон  үйл  лайг нэгд  нэггүй  ярив.  Миний эх  сайхан хоол цай  хийж намайг  тэнхрүүлээд  бас эм  тан уулгаж  асран  асарсаар  байтал миний бие  илэрхий  сайн боллоо.  Тэгээд эх  мин нэ гөдөр  за хүү минь , үеэл дүүгий чинь  над  хадгалуулсан  юмыг  одоо би чамд  гаргаж өгье.  Чамайг  өөр бусад  хүүхнүүдээс  амрагийн  холбоог  таслаад  муу үеэл дүүгээс  чинь  үнэнч юмгүй  болж  дурсан санахын  цагт  өгөөрэй  гэж  надаас  ам шүд  авсан  билээ . Тийм  цаг  нэгэнт болсон байна  гээд аврыг  уудлан  ам дөрвөлжин  бөс гаргаж  ирсэн нь  мөнөөхөн миний бэлэглэсэн хоёр  шаргачингийн  зурагтай алчуур  ажээ . Авч үзтэл  дээр нь ийм  шүлэг  бичсэн байна.

Хэн  биднийг  хая гэв  үзэсгэлэн гоо  минь

Хэт хайртай  учир  шалансан  нэг нь  алагджээ .

Хагацсан  өдрөөс  хойш  чи намайг мартсан бол

Харин би хэзээ ч мартаагүй шүү Аллах  мэднэ .

Хатуу сэтгэлээр  намайг тамлавч  харин над таатай байлаа .

Хайрлаж  хэзээ чи  нэг надтай учрах вэ?

Тачъяангуйн  сэтгэл биднийг  зовооно гэж  урьд би мэдсэнгүй

Тэрхүү шаналал ирнэ гэж  дурлахын  өмнө  санасангүй.

Хайрын сэтгэл зүрхийг  эзэмдэн  тэр цагаас хойш

Халуун  хүсэл минь янагийн  олз боллоо .

Хайр  дурлалыг минь   хараад  муу  улс  өрөвдөнө.

Харин хэнд чи намайгаа  эс хайрлана  уу!

Ямар ч болов би Аллахыг  мөрөөдөвч  тайтгаруулахгүй  нь

Янагийн  халуунаар  үхсэн ч чамайгаа би умартахгүй

Энэ шүлгийг   уншаад нүүр амаа  урж би  гашуудан уйлж  байтал мөнөөхөн алчуур  дотроос  бас нэг зурвас  бичиг  унасныг  үзвэл : Аяа миний  авгын хүү  Азиз минь  мэдэгтүн! Миний өчүүхэн амины  төлөөнөөс  Аллах чамайг  хэлтрүүлэн  янаг сэтгэлтэй  хүнтэйгээ нийлэхдээ  тэтгэх болтугай!  Гэвч мэхт Далила  эмгэний охиноос  болж чамд ямар  нэг гай  тотгор  тохиолдвоос  түүнтэй  юмуу өөр хүүхэнтэй  битгий хавьтаарай . Чиний заяаны нас  чинийхээс  богинохон заяажээ .  Чамд баярыг уламжилья! Энэ  алчуурыг би чиний  эзгүйд  дандаа харж  суудаг  байсан болохоор   миний сэтгэл шингэжээ .  Эл учир  чи энэ  алчуурыг  биеэс ямагт  салгалгүй  хадгалж яваарай  . Хэрэв чи  энэ  шаргачинг  хатгамалан урласан хүүхэнтэй  дайралдваас  сэтгэлээ өгч  бүү гэрлээрэй  :. Тэр эм  жил болгон ийм хоёр  адилхан шаргачин  оёод  алс  холын  улс гүрэнд  гаргаж,  өөрийн алдрыг ба  хорвоогийн  хүнд ховор  заадаг  урнаа   түгээн  мэдүүлэх бүлгээ . Чиний сэтгэлээр  унасан  хүүхэнд нэг нь  олдсоноор  бусдад  ямагт  үзүүлж  гайхуулах  ажээ . “Энэ  алчуурыг  миний эгч оёжээ” гэсэн нь огт  худал бөгөөд  эл  учир түүнийг Аллах  залхаах  болтугай!

Чамд  миний захих  зүйл энэ!  Алчуурыг  чамд  үлдээсний учир юу  бэ гэвэл  намайг  үхсэний  хойно  хорвоо уужим  боловч  чамд  давчуу болох  бий   үүнээс  болж  чи харийн орноор  бядан  явж байтал  магадгүй  энэ алчуур  оёсон  хүнийг  олж  сонсоод  үзэх юмсан   гэсэн сэтгэл  төрж  болхийм.  Тэгвэл чи  миний  хэлснийг дурсан санах  бизээ . миний сайхан  сэтгэлтэйг  чи  үхсэн  хойно минь  мэдэх болно  гэж  мэдсүгэй!” гэжээ .

тэр хуудас  бичгийн  учрыг мэдээд  би ихэд  гиншин  уйлахад  миний ээж  хамт  уйлсаар  шөнө дөл  болов.  ийнхүү  жил тойрон  болтол  манай нутгийн (одоо  энэ яваа)  худалдаачингууд  харь газар аянд  мордох  болтол миний  эх : “Хүү минь чи  эдэнтэй алс гүрэнд  аянд  явбаас  наад зах нь хоёр гурван жил  болох тул  энэ завсар сэтгэл  чинь онгойж  ухаан чинь  саруул  болох  биш үү!”  хэмээн  ятгасаар  байгаад ийнхүү  явуулсан  билээ .

тэгэвч  энэ завсар  миний нулимс  хатсан нь үгүй  бөгөөд буудаллах  болгонд  би энэ алчуурыг  гаргаж,  түүн дээр зурсан хоёр  шаргачинг  үзэх  бүрийд  нагацынхаа охиныг  ихэд санан ийнхүү  уйлахы  минь  чи нүдээр  үзнэм  биш үү.   Тэр охин  над үнэнхүү сэтгэлтэй  байтал  надаас болж нас  баржээ . над сайн  үйл хийсээр атал , би түүнд  муу үйл хийжээ.  Эд худалдаачингийн хамт  харь  гүрэн  ороод хамт  буцах санаатай  явнам.  Тэрхүү эрхэм хүнээс  хагацсанаас  хойш  одоо нэг  жил болох  нь! Сая Камбар  арал  дайран гарахын цагт  басхүү  их гунигт  дарагдаад  байнам.  Болор  хэрэм  хийгээд  тэрхүү  долоон  арлыг  Шахраман  хаан захирах  бөгөөд  Дуния гэдэг охинтой  ажээ . Энэ охин  шаргачин  урлан оёдог бөгөөд  чиний алчуур дээр байгаа  хоёр шаргачинг  энэ охин урласан юм гэж  улс хэлэлцэнэ.  Энэ үгийг сонсоод  би галаар  бадрах  мөрөөдлийн  их  тэнгист  өөрийн эрхгүй  умбан  нэн их гашудан  уйлав.  Ийм  сайхан  эмийг  хүсэх  сэтгэл  над байвч  эр хүнд заяасан бэлэг эрхтнээ санахад  ямар  ч арга  байхгүй маш  бэрх ажээ . Камбар  арлаас   нааш гарсанаас хойш  хоёр нүдний  нулимс  тувт  асгараад  зүрхэнд  шимшрэн  өвдөх  тул харьж  хөгшин эхийнхээ хажууд  хүрч үхэж  чадах  нь уу , үгүй юу  гэж зовж  явна.  Амьдралд   би ийм зовлон  амсаж  явна” гээд мөнөөхөн  алчуурыг харан харан  эхэр татан уйлж :

Бидэн  хоёрын  хагацсан  цагаас  хойш  Аллах мэднэ

Бишгүй  их гашуудан  уйлж,  би нулимсыг  орлов.

“Тэсэж үз! Санасандаа хүрнэ чи” гэж мууд дурлагчид  хэлнэ

“Тэр  тэсвэр  хаана байна?” гэж би  тэндээс  асуух  бүлгээ

гэж эртний  шүлгээс өгүүлээд Ай хаан  миний  явдал  энэ дээ.

Илүү  жигтэй  үлгэр  дууль сонсож  суухдаа Ситт Дунья охин  түүний  үзэсгэлэн  гоог сэтгэлчлэн  бодохдоо сэтгэл  зүрх нь хөөрч  билээ .