мал аж ахуй

Малын хишиг: Арьс шир

Малын хишиг: Арьс шир

“Арьс шир бэлтгэл” бүлгээс малын арьс шир түүний ач холбогдол, анхан шатны боловсруулалт хийж үйлдвэрт нийлүүлэх болон гэрийн нөхцөлд эдлэл хийх замаар үнэ өртгийг нэмэгдүүлэх боломжийн талаар мэддэг болно.

More info →
Хоньчин Найдан

Хоньчин Найдан

Найдан бяцхан хүүдий дотроос хурууд гаргаж «миний өнчин халзаадай ид дээ» гэж өгөхөд нь хурга нь амталж үзээд өөрөө ид гэсэн мэт Найдангийн нүүрийг ширтэн гарыг нь үнсэж эрхлэн байхад дэргэдээс агь, таана түүж «чиний дуртай хоол чинь энэ шүү дээ, ид» гэж өгөв.

More info →
Өмнөговь аймгийн Говийн мэдээ сонины 1957-1990 онуудын дугаарууд дахь МАА холбогдолтой нийтлэлүүдийн эмхэтгэл

Өмнөговь аймгийн Говийн мэдээ сонины 1957-1990 онуудын дугаарууд дахь МАА холбогдолтой нийтлэлүүдийн эмхэтгэл

Өмнөговь аймгийн Төв номын сангийн сан хөмрөгт аймгийн орон нутгийн “Говийн мэдээ” сонины 1957-1990 он хүртэлх дугаарууд архивлагдан хадгалагдаж байдаг. Өмнөговь аймаг 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд гарын авлага болгох зорилгоор Говийн мэдээ сонинд нийтлэгдсэн мал аж ахуйтай холбоотой мэдээ, баримт, нийтлэлүүдийг эмхтгэн гаргаж байна. Энэхүү эмхтгэлд тэргүүний малчдын туршлага, мал аж ахуйтай холбоотой түүхэн тэмдэглэлт үйл явдлууд, сайн малчдын хөрөг, фото зураг зэрэг олон баримт, нийтлэлүүд орсон болно. Өвгөд дээдсийн малч ухаан, дурсамж дурдатгал түүх өгүүлэх энэхүү эмхтгэл та бүхний мэдлэг оюуныг мялаах лавлагааны чухал материал болно гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

More info →
Малын хишиг: Сүү, сүүн бүтээгдэхүүн

Малын хишиг: Сүү, сүүн бүтээгдэхүүн

“Сүү, сүүн бүтээгдэхүүн” хэмээх энэхүү гарын авлагаар суралцсанаар малчид идээ цагаагаа боловсруулах арга туршлагаа улам баяжуулж сүү, цагаан идээнээс олох орлогоо нэмэгдүүлэх төдийгүй, монгол цагаан идээний уламжлалт соёлын өвийг хадгалан хөгжүүлэхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах юм.

Боловсруулсан: Г.Хаянхярваа, С.Шинэжил
Хянан тохиолдуулсан: Ё.Нямдаваа

More info →
Малын хишиг: Мах, махан бүтээгдэхүүн

Малын хишиг: Мах, махан бүтээгдэхүүн

“Мах, махан бүтээгдэхүүн” хэмээх гарын авлагыг судалснаар махан идээ хүнс боловсруулах арга туршлагаа улам баяжуулж мах, махан бүтээгдэхүүнээс олох орлогоо нэмэгдүүлэх сэдэл санаа авах төдийгүй, монгол хоол хүнсний уламжлалт соёлын өвийг хадгалан хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд хувь нэмрээ оруулах эрмэлзлэлтэй болно.

Энэхүү цуврал гарын авлагуудын цуврал шинжийг агуулах нэг гол онцлог нь сурах аргыг боловсруулсан загвар нь ойролцоо бөгөөд бие даан суралцахад зориулагдсан болно.

Боловсруулсан: Ж.Сосоржав
Хянан тохиолдуулсан: Ё.Нямдаваа
Бие даан суралцах арга зүйг боловсруулсан: Д.Гүндэгмаа
Зураач: Г.Амарсанаа, М.Ариунболд
Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Д.Гүндэгмаа

 

More info →