ном зүй

Ном зүйн бичилт хийх MNS 5271 стандарт

Ном зүйн бичилт хийх MNS 5271 стандарт

Номзүйн бичилт: хэвлэлийн бүтээгдэхүүний тухай мэдээ, анхны мэдэгдэхүүний эрэмбэ дараалал,
бүрэлдэхүүнийг жигдрүүлсэн буюу түүнчлэн судлагдахууны агуулга, уншигчийн зориулалт, хэмжээ, лавлах г.м.-ийн талаар төсөөлөл авах лавлагааны цогц.

More info →
Номын сангийн үндсэн ойлголтууд

Номын сангийн үндсэн ойлголтууд

$25,000.00
  1. Номын сангийн тухай
  2. Номын сангийн сан хөмрөг
  3. Каталог зохион байгуулалт
  4. Номын сангийн үйлчилгээ
  5. Ном зүйн ажил
  6. Мэдээллийн технологи, автоматжуулалт
  7. Номын сангийн менежмент, маркетинг
  8. Номын сангууд

 

More info →
Боловсролын холбогдолтой мэдээ, нийтлэлүүдийн эмхэтгэл /Говийн мэдээ сонин/

Боловсролын холбогдолтой мэдээ, нийтлэлүүдийн эмхэтгэл /Говийн мэдээ сонин/

Өмнөговь аймгийн орон нутгийн сонин болох Говийн мэдээ сонины 1957-1998 оны дугааруудын боловсролын холбогдолтой мэдээ, нийтлэлүүдийн түүвэр.

Боловсролыг дэмжих жилийн хүрээнд Өмнөговь аймгийн Төв номын сангаас эмхэтгэн гаргав.

More info →
Өмнөговь аймгийн Говийн мэдээ сонины 1957-1990 онуудын дугаарууд дахь МАА холбогдолтой нийтлэлүүдийн эмхэтгэл

Өмнөговь аймгийн Говийн мэдээ сонины 1957-1990 онуудын дугаарууд дахь МАА холбогдолтой нийтлэлүүдийн эмхэтгэл

Өмнөговь аймгийн Төв номын сангийн сан хөмрөгт аймгийн орон нутгийн “Говийн мэдээ” сонины 1957-1990 он хүртэлх дугаарууд архивлагдан хадгалагдаж байдаг. Өмнөговь аймаг 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд гарын авлага болгох зорилгоор Говийн мэдээ сонинд нийтлэгдсэн мал аж ахуйтай холбоотой мэдээ, баримт, нийтлэлүүдийг эмхтгэн гаргаж байна. Энэхүү эмхтгэлд тэргүүний малчдын туршлага, мал аж ахуйтай холбоотой түүхэн тэмдэглэлт үйл явдлууд, сайн малчдын хөрөг, фото зураг зэрэг олон баримт, нийтлэлүүд орсон болно. Өвгөд дээдсийн малч ухаан, дурсамж дурдатгал түүх өгүүлэх энэхүү эмхтгэл та бүхний мэдлэг оюуныг мялаах лавлагааны чухал материал болно гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

More info →
Өмнөговь аймгийн Төв номын сангийн сан хөмрөг дэх англи хэл сурахад зориулсан ном, сурах бичгүүд

Өмнөговь аймгийн Төв номын сангийн сан хөмрөг дэх англи хэл сурахад зориулсан ном, сурах бичгүүд

Англи хэл нь Англид үүссэн, баруун Германы хэл юм. Энэ нь дэлхийн хамгийн түгээмэл хэлний нэг бөгөөд Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл болдог. Англи хэлээр дэлхий дээр 310 сая хүн төрөлх хэлний хувиар, мөн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Англи хэл нь өнөө үед бусад хэлтэй харьцуулахад маш олон салбарт өргөн хүрээнд хэрэглэгддэг бөгөөд бизнес, технологи, шинжлэх ухаан, боловсролын аль ч салбарт ашиглагддаг гэдгээрээ давуу талтай. Та олон гадаад хэл дундаас Англи хэлийг сонгон сурахаар шийдсэн бол Англи хэл анхлан суралцагчдад зориулсан дараах номуудыг сонгон судлаарай.

More info →
Монгол ардын дуу /Ном зүй/
Сонгодог зохиолын ном зүй

Сонгодог зохиолын ном зүй

Хүн төрөлхтөн өөрсдийн амьдрал, орчин тойрон, хүсэл мөрөөдлийн тухай анх хад чулуун дээр сийлэн зурж, улмаар бичиг үсэг бий болгож, уран яруу, утга гүнзгий үгээр илэрхийлсэн суут бүтээлүүдийг туурвиж, оюун билгийнхээ сан хөмрөгийг бүрдүүлэн баяжуулсан билээ. Олон зууны туршид бүтээгдсэн туульс, роман, тууж, эмгэнэлт болон инээдэмт зохиол, уран зөгнөл, яруу найраг зэргийн бүтээлүүдийн дээж сор нь он цагийн шалгуурыг давж, дэлхий дахинаа сонгодог утга зохиол хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ.
More info →
Дэлхийн сонгодог зохиолын 50 ботид хийсэн ном зүй

Дэлхийн сонгодог зохиолын 50 ботид хийсэн ном зүй

Хүн төрөлхтөн өөрсдийн амьдрал, орчин тойрон, хүсэл мөрөөдлийн тухай анх хад чулуун дээр сийлэн зурж, улмаар бичиг үсэг бий болгож, уран яруу, утга гүнзгий үгээр илэрхийлсэн суут бүтээлүүдийг туурвиж, оюун билгийнхээ сан хөмрөгийг бүрдүүлэн баяжуулсан билээ. Олон зууны туршид бүтээгдсэн туульс, роман, тууж, эмгэнэлт болон инээдэмт зохиол, уран зөгнөл, яруу найраг зэргийн бүтээлүүдийн дээж сор нь он цагийн шалгуурыг давж, дэлхий дахинаа сонгодог утга зохиол хэмээн нэгэнт хүлээн
зөвшөөрөгджээ.

More info →
Сүхбаатар нутгийн бичгийн мэргэдийн намтар ном зүй

Сүхбаатар нутгийн бичгийн мэргэдийн намтар ном зүй

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулав.

Эмхэтгэсэн:
М.Нарангэрэл /Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн ном зүйч/
Хянан тохиолдуулсан:
Б.Магсаржав /Хэлбичгийн ухааны доктор/
Г.Сүхээ /Сэтгүүлч/
Б.Энхтуяа /Сэтгүүлч/
В.Түвшинтогтох /Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн тасгийн эрхлэгч

More info →
Өвөрхангай аймгаас төрсөн зохиолчдын бүтээлийн намтар номзүй

Өвөрхангай аймгаас төрсөн зохиолчдын бүтээлийн намтар номзүй

  1. Нэгдүгээр бүлэг: ӨВӨРХАНГАЙ АЙМГААС ТӨРСӨН НОМЧ МЭРГЭД, АЛДАРТНЫ НАМТАР УРАН БҮТЭЭЛИЙН ТОЙМ ( XYII - XIX 3yyн)
  2. Хоёрдугаар бүлэг: ЭРДЭМТЭДИЙН НАМТАР УРАН БҮТЭЭЛ
  3. Гуравдугаар бүлэг: НЭРТ ЗОХИОЛЧДЫН НАМТАР УРАН БҮТЭЭЛ (XX зуун)
  4. Дөрөвдүгээр бүлэг: ОРОН НУТАГТ АМЬДАРЧ, БҮТЭЭЛЭЭ ТУУРВИГЧДЫН НАМТАР УРАН БҮТЭЭЛ
  5. Тавдугаар бүлэг. СУМ, АЛБАН ГАЗАР, БАЙГУУЛЛАГУУДААС ЭРХЛЭН ГАРГАСАН ХЭВЛЭМЭЛ ЗҮЙЛ
More info →
Хүнсний аюулгүй байдлын холбогдолтой ном зүй

Хүнсний аюулгүй байдлын холбогдолтой ном зүй

Ном зүйг эмхэтгэн бэлтгэсэн: Ч.Оюунчимэг, Я.Алтанцэцэг, Г.Гантөмөр, Ч.Нарангэрэл

Энэхүү ном зүйн судалгаа нь хүнсний хангамж, чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал, шимт чанарын асуудлыг хамарсан болно. Энэхүү ном зүйд хамрагдсан хүнсний аюулгүйн байдлын холбогдолтой бүтээлийн эх сурвалжийг Үндэсний Төв Номын Сан, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн номын сан, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн номын сан, Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “ХҮНСТЕХ” корпорацийн номын сан, ХААИС-ийн номын сан, МУИС-ийн номын сан, Шинжлэх Ухаан, Мэдээлэл, Технологийн Паркийн номын сан, Хүнсний Технологийн Коллежийн номын сан, Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Төвийн номын фонд, Нээлттэй Нийгэм Форумын номын фонд, НҮБ болон олон улсын байгууллагуудын төсөл, судалгааны фондуудын каталогиудыг шүүн бүтээлүүдийг судалж, сонгон эмхэтгэв.

More info →
СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН МАГСАРЫН БАЯНЗУЛ-85: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛ

СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН МАГСАРЫН БАЯНЗУЛ-85: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛ

  1. Д.Бямбасүрэн /МУҮНС-ийн дэд захирал/: МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН МАГСАР ОВОГТОЙ БАЯНЗУЛ,
  2. Ш.Базар/Ахмад номын санч/: М.Баянзул ба номын сангийн салбарын аргазүйн ажлын үүсэл, хөгжил,
  3. Ж.Цэзэн /Доктор (Sc.D), профессор: XX ЗУУНЫ МОНГОЛ НОМЗҮЙН СУДАЛГАА,
  4. В.Түвшинтогтох /Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн номзүйч/: МУСГЗ Магсарын БАЯНЗУЛЫН номын сан судлалд оруулсан хувь нэмэр,
  5. Б.Цогжаргал /МУҮНС-ийн ахлах номзүйч/: Магсарын Баянзулын бүтээлүүд номын санчдын сургалтын хэрэглэгдэхүүн болох нь,
  6. Д.Оюунбилэг /Хүүхдийн номын ордны захирал/: Монголын Хүүхдийн номын сангийн хөгжилд Магсарын Баянзулын оруулсан хувь нэмэр,
  7. Д.Хүү /МУБИС-ийн профессор, утга зохиолын судлаач, шүүмжлэгч: МУСГЗүтгэлтэн М.Баянзулын бүтээл дэх шүүмж, судалгааны бүтээлийн онцлог
More info →