Өмнөговь аймгийн номын сан

Өмнөговь аймгийн номын сангийн товч танилцуулга.

Дэлхийн сонгодог зохиолын 50 ботид хийсэн ном зүй

Дэлхийн сонгодог зохиолын 50 ботид хийсэн ном зүй

Хүн төрөлхтөн өөрсдийн амьдрал, орчин тойрон, хүсэл мөрөөдлийн тухай анх хад чулуун дээр сийлэн зурж, улмаар бичиг үсэг бий болгож, уран яруу, утга гүнзгий үгээр илэрхийлсэн суут бүтээлүүдийг туурвиж, оюун билгийнхээ сан хөмрөгийг бүрдүүлэн баяжуулсан билээ. Олон зууны туршид бүтээгдсэн туульс, роман, тууж, эмгэнэлт болон инээдэмт зохиол, уран зөгнөл, яруу найраг зэргийн бүтээлүүдийн дээж сор нь он цагийн шалгуурыг давж, дэлхий дахинаа сонгодог утга зохиол хэмээн нэгэнт хүлээн
зөвшөөрөгджээ.

More info →
Говийн арван домог

Говийн арван домог

  • Гурван сайхан уулын домог
  • Ёл, охин хөтлийн домог
  • Алтан уулын домог
  • Яст Тостын домог
  • Хэрмэн замын домог
  • Ноён, Сэврэй уулсын домог
  • Дөрвөлж хар бүйлсний домог
  • Алгуй улаан цавын домог
  • Хонгор овоо, Буурал угалзын домог
  • Борзонгийн говийн домог
More info →
Говьд мал оторлох санамж

Говьд мал оторлох санамж

Агуулга:

  • Говийн бэлчээр, түүний ургамлан нөмрөгийн онцлог
  • Бэлчээрийг зохистой ашиглах онол-практикийн зарим асуудал
  • Малд тарга хүч авахуулах таван нөхцөл
  • Мал оторлолт, түүний ач холбогдол
  • Отрын үед зохиох зоо-мал эмнэлгийн нэгдсэн арга хэмжээ
  • Отрын үед хэрэглэх тоног төхөөрөмж
  • Цаг агаарын байдлыг ажиглаж урьдчилан мэдэх шинж тэмдэг
  • Тарга хүч бүрэн авсан малын шинж
  • Мал оторлолтын дүнг гаргах

Тус орны нийт нутаг дэвсгэрийн 41.7 хувийг говийн бүс эзэлж байгаа бөгөөд ийм өргөн уудам бэлчээрийг зөв зохистой ашиглан мал сүрэгтээ тарга хүч авахуулан нэг малаас гарах бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах бодит боломж байгаа юм.

Тухайлбал говийн бүсийн бэлчээрийн ургамал тачир сийрэг боловч найрлагадаа уураг, тослог, нүүрс, ус, витамин, эрдэс зэрэг шимт бодисоор хангалттай байдаг учраас мал богино хугацаанд тарга хүч авч, дээд зэргийн амт чанартай мах, сүүн бүтээгдэхүүн өгдөг юм.

More info →
Амин хэлхээ

Амин хэлхээ

Өмнөговийн сургамжит өгүүллэгүүд

 

 

More info →
Говь, цөлийн ургамлыг тарималжуулах арга технологи

Говь, цөлийн ургамлыг тарималжуулах арга технологи

Говьд мод тарих хөдөлгөөн, ажлууд ихээр өрнөж байгаа энэ цаг үед
нутгийн эрдэмтдийн хийсэн судалгаанд тулгуурлан говийн
ургамлыг тарималжуулах арга технологи бүхий уг товхимолыг
сан хөмрөгөөө онцлон цахим хэлбэрт оруулан уншигч олондоо хүргэж байна.
П.Адъяа
1. Тэжээлийн ач холбогдолтой сөөг, сөөгөнцөр ургамлын
үр цуглуулах үржүүлэх зөвлөмж..........................4 2.
Тогторгоно-цөлийн бэлчээр сайжруулах гол ургамал...........................8 3.
Говийн бусийн бэлчээрийг сайжруулах, элс тогтоох шангийн арга......................12
Н.Хишгээ
4. Говийн хар будааг малын тэжээлд тариалах технологи.......19
5. Жигд модыг үр, тарьцаар ургуулах агро зөвлөмж.........................24
6. Бүйлсийг тариалах арга.................................30
Т.Уламбаяр
7. Хайлаасыг тариалах арга..............32

More info →
Боловсролын холбогдолтой мэдээ, нийтлэлүүдийн эмхэтгэл /Говийн мэдээ сонин/

Боловсролын холбогдолтой мэдээ, нийтлэлүүдийн эмхэтгэл /Говийн мэдээ сонин/

Өмнөговь аймгийн орон нутгийн сонин болох Говийн мэдээ сонины 1957-1998 оны дугааруудын боловсролын холбогдолтой мэдээ, нийтлэлүүдийн түүвэр.

Боловсролыг дэмжих жилийн хүрээнд Өмнөговь аймгийн Төв номын сангаас эмхэтгэн гаргав.

More info →
Өмнөговь аймгийн Говийн мэдээ сонины 1957-1990 онуудын дугаарууд дахь МАА холбогдолтой нийтлэлүүдийн эмхэтгэл

Өмнөговь аймгийн Говийн мэдээ сонины 1957-1990 онуудын дугаарууд дахь МАА холбогдолтой нийтлэлүүдийн эмхэтгэл

Өмнөговь аймгийн Төв номын сангийн сан хөмрөгт аймгийн орон нутгийн “Говийн мэдээ” сонины 1957-1990 он хүртэлх дугаарууд архивлагдан хадгалагдаж байдаг. Өмнөговь аймаг 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд гарын авлага болгох зорилгоор Говийн мэдээ сонинд нийтлэгдсэн мал аж ахуйтай холбоотой мэдээ, баримт, нийтлэлүүдийг эмхтгэн гаргаж байна. Энэхүү эмхтгэлд тэргүүний малчдын туршлага, мал аж ахуйтай холбоотой түүхэн тэмдэглэлт үйл явдлууд, сайн малчдын хөрөг, фото зураг зэрэг олон баримт, нийтлэлүүд орсон болно. Өвгөд дээдсийн малч ухаан, дурсамж дурдатгал түүх өгүүлэх энэхүү эмхтгэл та бүхний мэдлэг оюуныг мялаах лавлагааны чухал материал болно гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

More info →
Өмнөговь аймгийн Төв номын сангийн сан хөмрөг дэх англи хэл сурахад зориулсан ном, сурах бичгүүд

Өмнөговь аймгийн Төв номын сангийн сан хөмрөг дэх англи хэл сурахад зориулсан ном, сурах бичгүүд

Англи хэл нь Англид үүссэн, баруун Германы хэл юм. Энэ нь дэлхийн хамгийн түгээмэл хэлний нэг бөгөөд Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл болдог. Англи хэлээр дэлхий дээр 310 сая хүн төрөлх хэлний хувиар, мөн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Англи хэл нь өнөө үед бусад хэлтэй харьцуулахад маш олон салбарт өргөн хүрээнд хэрэглэгддэг бөгөөд бизнес, технологи, шинжлэх ухаан, боловсролын аль ч салбарт ашиглагддаг гэдгээрээ давуу талтай. Та олон гадаад хэл дундаас Англи хэлийг сонгон сурахаар шийдсэн бол Англи хэл анхлан суралцагчдад зориулсан дараах номуудыг сонгон судлаарай.

More info →
Бахархах уламжлал/1/

Бахархах уламжлал/1/

Өмнөговь аймгийн түүх, алдартнуудын тухай ном зохиол бичих, судлах уншигчдын маань нэгэн чухал лавлагааны материал болдог   Ардын хувьсгалын 60 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Бахархах уламжлал” хэмээх номд манай аймгаас төрөн гарсан, ард түмэн, эх орныхоо төлөө халуун амь, оюун билэг, авьяас чадвараа зориулсан, зориулсан БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын хувьсгалын партизан, БНМАУ-ын гавьяат цолтон, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн аварга сайчууд, алдар гавьяат хүмүүсийн хөдөлмөрч, амьдрал тэмцлийн замнал, ажлын баялаг туршлагыг багтаажээ. Манай номын сангийн зүгээс Ардын хувьсгалын 100 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан  уг номыг цахим ном болгон эрхэм уншигчид та бүхэндээ хүргэж байна.

More info →
Монгол ардын дуу /Ном зүй/
Сонгодог зохиолын ном зүй

Сонгодог зохиолын ном зүй

Хүн төрөлхтөн өөрсдийн амьдрал, орчин тойрон, хүсэл мөрөөдлийн тухай анх хад чулуун дээр сийлэн зурж, улмаар бичиг үсэг бий болгож, уран яруу, утга гүнзгий үгээр илэрхийлсэн суут бүтээлүүдийг туурвиж, оюун билгийнхээ сан хөмрөгийг бүрдүүлэн баяжуулсан билээ. Олон зууны туршид бүтээгдсэн туульс, роман, тууж, эмгэнэлт болон инээдэмт зохиол, уран зөгнөл, яруу найраг зэргийн бүтээлүүдийн дээж сор нь он цагийн шалгуурыг давж, дэлхий дахинаа сонгодог утга зохиол хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ.
More info →
Нанзад баатар

Нанзад баатар

Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, ардын хувьсгалын ялалтын төлөө тэмцэгчдийн тэргүүн эгнээнд оролцон амь хайргүй зүтгэж мартагдашгүй түүхэн гавьяа байгуулсан ардын баатар Д.Нанзадын мэндэлсэний 75 жилийн ойд зориулан уг эмхтгэлийг хэвлэлд бэлтгэсэн байна. “Нанзад баатар” номоо ард иргэдэд уншуулж, сурталчлан таниулах зорилгоор манай номын сангаас Ардын хувьсгалын 100 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан цахим ном болгон уншигч та бүхэндээ хүргэж байна.

More info →
БНМАУ-Өмнөговь аймаг

БНМАУ-Өмнөговь аймаг

Өмнөговь аймгийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн түүхийг өгүүлэх номуудыг эрхэм уншигчдыг цахимаар унших боломжийг олгож байгаа билээ.

 

More info →