Хүүхдийн оролцооны зураглал: Судалгааны тайлан

Хүүхдийн оролцооны зураглал: Судалгааны тайлан

Зорилго

Энэхүү зураглал, судалгааны ажлын зорилго нь хүүхдийн оролцооны өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, хүүхдийн оролцоог хангахад оролцогч талууд, тэдний үүрэг оролцоо, энэ чиглэлээр ажиллаж байгаа засгийн газрын бүтэц, удирдлага, зохион байгуулалт, хүүхдийн оролцооны нөхцөл байдлыг үнэлэх, зураглалыг гаргах, зөвлөмж боловсруулахад оршино. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

- Хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх хэмээх ухагдахууны үндсэн ойлголт, тодорхойлолт, олон улсын болон дотоодын хууль эрх зүйн орчныг судлах

- Хүүхдийн оролцоог хангахад оролцогч талууд, тэдний үүрэг оролцоог тодорхойлох

- Хүүхдийн оролцох эрхийг хангах чиглэлээр ажиллаж байгаа бүтэц тогтолцоо, удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлох

- Хүүхдийн амьдралын бүхий л орчинд хүүхдийн оролцооны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх

- Хүүхдийн оролцооны системийн зураглалыг гаргах, оролцох эрхийг хангах зөвлөмж боловсруулах

About the Book

Монгол улс 1989 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон бөгөөд 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталж хүүхэд хамгааллын тогтолцоо, оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлсон. Хүүхдийн эрх тэр дундаа хүүхдийн оролцох үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хүний үндсэн эрхийн нэг бөгөөд энэхүү эрхийг нийгмийн бүхий л орчинд хангах нь хүүхэд өсвөр үеийнхний чадавхад, нийгмийн хөгжилд ч эерэгээр нөлөөлдөг. Төрийн дөрвөн шатлалт үүрэг бол хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх, хүний эрхэд ахиц гаргах бөгөөд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж үзэх, хүүхдийн амьдралын бүхий л талбарт утга учиртай оролцоог хангахад төрийн үүрэг оролцоо нэн чухал юм.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Эх сурвалж: http://www.fcy.gov.mn/files/%D0%A5%D2%AF%D2%AF%D1%85%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BE%D1%80%D0%BE%D0%BB%D1%86%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%B7%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D0%BB%D0%B0%D0%BB.pdf

Other Books1 in "Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар"