Ууганбаяр Д.

Хүүхдийн оролцооны зураглал: Судалгааны тайлан

Хүүхдийн оролцооны зураглал: Судалгааны тайлан

Энэхүү зураглал, судалгааны ажлын зорилго нь хүүхдийн оролцооны өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, хүүхдийн оролцоог хангахад оролцогч талууд, тэдний үүрэг оролцоо, энэ чиглэлээр ажиллаж байгаа засгийн газрын бүтэц, удирдлага, зохион байгуулалт, хүүхдийн оролцооны нөхцөл байдлыг үнэлэх, зураглалыг гаргах, зөвлөмж боловсруулахад оршино. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

- Хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх хэмээх ухагдахууны үндсэн ойлголт, тодорхойлолт, олон улсын болон дотоодын хууль эрх зүйн орчныг судлах

- Хүүхдийн оролцоог хангахад оролцогч талууд, тэдний үүрэг оролцоог тодорхойлох

- Хүүхдийн оролцох эрхийг хангах чиглэлээр ажиллаж байгаа бүтэц тогтолцоо, удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлох

- Хүүхдийн амьдралын бүхий л орчинд хүүхдийн оролцооны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх

- Хүүхдийн оролцооны системийн зураглалыг гаргах, оролцох эрхийг хангах зөвлөмж боловсруулах

More info →