Бусад орны үлгэр

ХОЁР НОХОЙ

(Зааны ясан эргийн бауле ардын үлгэр) 

Эрт цагт Ньямье, Анангама гэгч ах дүү хоёр энэ хорвоогийн хамгийн анхны хоёр нохойг гал олж авчруулахаар явуулж гэнэ. Тэр хоёр нохойг гал эрж явтал жимс тааралджээ. Нэг нь идэх гэтэл нөгөөх нь

  -Яах юм бэ? Анангама гал түргэн орж ир гэсэн шүү дээ гэж хорив. Гэвч тэр нохой үгэнд нь оролгүй

  -Чи яарч байгаа бол явж бай! Би үүнийг идчихээд хойноос чинь гүйцээд очно гээд үлдэж гэнэ.

  Нөгөө нохой нь ганцаараа явж явж гал олжээ. Тэгээд буцахдаа нөгөө нохойтойгоо дайралдаж хамт явжээ. Эзэндээ яаж гал олсноо нэгд нэгэнгүй ярьсанд жимс идэж хоцроод галд яваагүй нохойг

  -Залхуу чамд чанаж болгосон хоол хэрэггүй! Гээд хөөж гэнэ. Нөгөө гал олж ирсэн нохойд

  -Чи дуулгавартай сайн нохой байна. Бидэнтэй хамт байж хооллож бай! гэжээ.

Ингэж гэрийн тэжээмэл хээрийн зэрлэг нохой анх үүссэн юм гэдэг. Гэрийн нохой айлын ноцож байгаа галын дэргэд цогнойн сууж байхы нь харахад “хүмүүст энэ галы нь би анх олж өгсөн юм шүү дээ” гэж бахархан хэлэх шиг санагддаг гэнээ.