Мэдээ

Монголын номын сангийн салбарт болсон онцлох 10 үйл явдлыг тодруулна

Монголын номын сангуудын консорциумаас номын сангийн салбарт 2016 онд амжилттай хэрэгжсэн ажил, онцлох үйл явдлыг тодруулах, баталгаажуулах, тэмдэглэн үлдээх, алдаршуулах, идэвхжүүлэх, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, урамшуулах зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулж байна.

Хот хөдөөгийн, бүх шатны боловсролын байгууллага, албан байгууллагын номын сангууд номын сангийн салбарт онцгой, шинэлэг гэсэн ямар ч төрлийн ажил, үйлчилгээгээр оролцох боломжтой/Номын сангуудын байр, Ном бүтээл, Програм хангамж нэвтрүүлсэн байдал, Тэргүүн туршлага, Шинэлэг үйлчилгээ гм/

Хэрхэн оролцох вэ:
– МНСК-аас бэлдсэн бүртгэлийн маягт бөглөх, https://docs.google.com/…/1FAIpQLSdeLKetHcVzFmf9ln…/viewform
– Оролцогчид оролцох номинацын дагуу материалаа/уг үйл ажиллагааг илэрхийлэх зураг, тоон үзүүлэлт/ Facebook-ийн MongolianLibraries буюу Монголын номын сангуудын Консорциумын хаягаар мэссэжээр илгээх, https://www.facebook.com/MongolianLibraries/ 
– Ирсэн материалыг Монголын номын сангуудын Консорциумын Facebook хуудаст 24 цагийн дотор нийтэлнэ.
– Оролцогчид өөрийн оролцож буй номинацаа Монголын номын сангуудын Консорциумын Facebook хуудаснаас share хийн цааш нь түгээх сурталчилах,

Шалгуур:
– Нэвтэрсэн байдал,
– Үйлчилгээний цар хүрээ,
– Монголын номын сангуудын Консорциумын Facebook хуудаснаас like, share хийгдсэн тоог харгалзан үзнэ.

Хугацаа: Мэдээллийг 2016 оны 11 сарын 14-с 12 сарын 14-ны 18 цаг хүртэл хүлээн авна

Номын санчдын нэгдсэн цэнгүүний үеэр онцлох 10 үйл явдлыг тодруулана.

Тодруулах зүйл гарвал 99814424, 88901644 дугааруудад холбогдоорой.