Технологи

Вэб үзэгч (браузер) -ээс хайлтын түүхээ устгах

Вэб үзэгч програмаас юу хайснаа устгах шаардлага тулгардаг уу?. Тэгвэл дараах зөвлөгөөг уншаад хэрэгжүүлээрэй.

Та өөрийн хайлтын түүхэн дэх хаягыг хэсэгчлэн болон бүрэн устгах боломжтой. Хэрэв та Chrome-д компьютэр гэх мэт олон төрлийн тоног төхөөрөмжөөс нэвтрэн орсон бол хайлтын түүхээ устгахад бүх тоног төхөөрөмжин дэх хайлтын түүх устгагдахыг анхаарна уу.

Компьютэр дээрх бүх хайлтын түүх харах:

  1. Баруун дээд буланд байрлах 2 дээр дарах
  2. 2дээр дарах

Хөдөлгөөнт төхөөрөмж дээрх бүх хайлтын түүх харах:

  1. Chrome menu дээр дарж нээх
  2. History гэдэг дээр дарах

Компьютэр дээрх бүх хайлтын түүх устгах:

  1. Баруун дээд буланд байрлах Chrome menu дээр дарах;
  2. History and recent tabs>History дээр дарах;
  3. Доор байрлах Clear browsing data дээр дарах;
  4. Устгахыг хүссэн хайлтын түүхээ чеклэж тэмдэглэнэ. Бүх хайлтын түүхийг устгах бол beginning of time-ийг сонгоно;
  5. Устгахыг хүссэн мэдээллүүдээ чеклэж тэмдэглэнэ;
  6. Clear browsing data дээр дарж устгана.

Андройд төхөөрөмж дээрх хайлтын түүхийг устгах:

  1. Chrome menu дээр дарж нээнэ. Ихэнхдээ 2 зургаар илэрхийлэгдсэн байна.
  2. History дээр дар;
  3. Доор байрлах Clear browsing data дээр дар;
  4. Устгах түүхээ чеклэх. Энэ нь автоматаар чеклэгдсэн байж болно;
  5. Устгахыг хүсээгүй түүхийн хайрцагны чекийг авах;
  6. Clear гэдэг дээр даран устгах.

iPad, iPhone дээрх хайлтын түүхийг устгах:

  1. Chrome menu дээр даран нээх. Ихэнхдээ 2 зургаар илэрхийлэгдсэн байна;
  2. History гэдэг дээр дар;
  3. Доор байрлах Clear browsing data дээр дар;
  4. Өөрийн сонголтыг баталгаажуулахын тулд Confirm дээр дар;
  5. Done дээр дар.

 

Эх сурвалж: yaj.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *