Гэрийн номын санМэдээ

Б.Обамагийн нэрэмжит номын сан байгуулагдна

АНУ-ын Иллинойс муж улсын хатагтай Чикаго хотын эрх баригчид Б.Обамагийн сантай хамтран 44 дэх ерөнхийлөгчийн нэрэмжит номын сан барих газраа сонгосон байна. АР агентлагийн мэдээлснээр Чикагогийн их сургуулиас холгүй Жексон цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэнгээс холгүи барихаар болжээ. Б.Обама тус сургуульд арав гаруй жилэрх зүйн хичээл зааж байсан байна. Жексон цэцэрлэгт хүрээлэн нь 1893 онд баригдсан бөгөөд хамрах талбай нь ойролцоогоор хоёр ам км аж.

Энэхүү хиймэл парк нь Мичиган нуур, Чикагогийн Их сургуулийн цогцолбор байрны хооронд байрладаг байна. Тус сургуульд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама бас хичээл зааж байжээ. Энэхүү Цэцэрлэгт хүрээлэнгээс холгүй газарт тэдний байшин байдаг аж.

Ерөнхийлөгчийн нэрэмжит номын сан байгуулах уламжлал АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтийн үед бий болжээ. Тэрбээр 1939 онд өөрийн эдлэн газартаа номын сан, музейн цогцолбор барьсантүүхтэй. Энэ жишгийг түүний дараагийн Ерөнхийлөгч Гербөрт Гувер мөн дагасан.

1955 онд АНУ-ын Конгрөсс Ерөнхийлөгчийн номын сан барих тухай хууль гаргасан юм. Чикагод баригдах Б.Обамагийн нэрэмжит Ерөнхийлөгчийн номын санг 2021 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

 

Эх сурвалж: https://dnn.mn 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *