Оновчтой уншлага

Jack Ma ном унших тухай юу гэж айлдсан бэ

Нэгэн хүн Жек Магаас “Та надад өөрийн уншсан номынхоо жагсаалтыг өгөөч. Таны уншсан номыг уншихыг хүсч байна” гэхэд “Би ном нэг их уншдаггүй. Мөн миний уншдаг ном өөрт чинь таалагдахгүй байх” гэж хэлжээ. Мөн нэгэн хүн түүнээс “Та яагаад Жин Юүн зохиолчийн зохиолд дуртай вэ” гэж асуухад “Би үнэхээр түүний зохиолд дуртай. Хүний дуртай зүйлд зөв буруу гэсэн зүйл бадаггүй. Тиймээс ном уншингаа хүн өөрийн дуртай зүйлээ олох хэрэгтэй” гэсэн байна.

“Ном уншина гэдэг бол нэг төрлийн хөгжилтэй ажил. Номыг бүгдийг нь уншиж дуустал хүн инээж, уйлж, уурлаж олон янзын сэтгэл хөдлөл гаргадаг. Миний хувьд ном уншаад дотроос нь хэдэн хэсэг цээжил гэвэл чадахгүй. Би толгой муутай учраас толгойгоо хэрхэн ашиглаж сэргээх аргыг олсон. Миний тархи програм юмуу бичиг баримт хадгалах тусам илүү их удааширдаг компьютертэй адилхан. Миний тархины хэмжээ бага боловч бусад хүмүүсийнхээс хурдан ажилладаг.”

Би хүнийг ном гэж боддог. Өөрийнхөө уулзаж байсан бүх хүнд би талархдаг. Би байнга л “Энэ хүн үнэхээр сонирхолтой хүн шүү, бас ийм арга байсан юм байна” гэж хэлдэг. Ихэнх номын өмнөх хэсгийг товч уншвал ерөнхий агуулгыг нь ойлгож болдог. Мэдээж зарим зохиолчийн ном бол өөр байдаг. Зарим ном дараагийн сэдэвт юу гарахыг таамаглахын аргагүй байх нь ч бий. Хүний амьдрал гэдэг тэвчээртэйгээр унших ном юм. Би компанийхаа 24000 ажилтанг 24000 өөр ном гэж боддог. Залуу хүмүүсийн хувьд ном унших нь боловсролдоо анхаарах нь хэдийгээр чухал боловч хүмүүс хоорондын харилцаа холбоог бий болгох нь илүү чухал юм.

Би яагаад ч юм өдий наслахдаа хичээл номын тал дээр сайн байгаагүй. Тийм болохоор жаахан сонин санагдаж магадгүй ч хүн заавал хичээл номондоо сайн байх албагүй. Хүн гэдэг заавал хангалттай их мэдлэгтэй болж байж ажилтанд хүрч шинэ зүйл бүтээдэг юм биш. Ихэнх хүмүүс номоос авсан мэдлэг өөрийг нь амжилтанд хүргэнэ гэж итгэн маш их цагийг үрдэг.