Зүйр цэцэн үгс

Монгол ардын зүйр цэцэг үг – А

Аавын буйд хүнтэй танилц

Агтын буйд газар үз

Аавын сургаал алт

Ээжийн сургаал эрдэм

Ахын сургаал ач

Эгчийн сургаал элбэрэл

Аавын хүү адилгүй

Арван хуруу тэгшгүй

Аалигүй хүн үгэнд унах

Агсан морь нүхэнд унах

Авах хүн бөхийх

Өгөх хүн гэдийх

Адууныхаа хэрээр исгэр

Хөнжлийнхээ хэрээр жий

Ажил хийвэл дуустал нь

Давс хийвэл уустал нь

Ажил хийж хүн болдог

Ар давж хүлэг болдог

Ажилд дадлага

Ачаанд татлага

Ажлын сайнаар баяжих

Бэлчээрийн сайнаар таргалах

Айвал бүү хий

Хийвэл бүү ай

Айхад аргал хөдөлнө

Айл хүний амь нэг

Саахал хүний санаа нэг

Айлаас эрхээр

Авдраа уудал

Айлын алагаас

Адууны алаг дээр

Айсан хүн адуу үргээж

Ичсэн хүн хүн алах

Айхаа арьсанд боож

Ичихээ эсгийд боож

Алдсан хүн арван тамтай

Авсан хүн нэг тамтай