Зүйр цэцэн үгс

Монгол ардын зүйр цэцэн үгс – Ш

Шар дагаж
Бяруу бэлчээрт гарах

Шар нар
Бор хоног

Шаварт орсон
Шарын эзэн хүчтэй

Шарсан мах амттай
Шар хүн хортой

Шинэ зурхайчаас асуухаар
Шинийн хоёрны сар шинж

Шинэ бэр яарахад
Ширмэн тогоо яарахгүй

Шөлөөр цадаж
Төлөөр баяжна

Шунал ихэдвэл
Шулам болно

Шуурга ихэдвэл
Зуд болно

Шөнөд оройгүй
Шөлөнд дээжгүй

Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэн үгс.-УБ.,[1987]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *