Бусад орны үлгэр

ЧОНО ҮНЭГ ЛУУС ГУРАВ

Эрт урьд цагт нэг ууланд чоно үнэг луус гурав амьдардаг байжээ. Ууланд цас орж тэнд бэлчиж байсан хонь уулнаас буухад чоно, үнэг, луус гурав ч бас л даган урууддаг байж. Чоно , үнэг хоёр хонь хулгайлж идэхэд луус өвс ногоо чимхлээд явдаг байж. Төдөлгүй хавар болоход ногоо цухуйж хонин сүрэг уул өөд бэлчих болжээ. Чоно, үнэг хоёрт  тэр хавар гол зогоох юм олдсонгүй. Харин луус бараг өвс идээд өлсөхийг мэддэггүй байж дээ. Нэг өдөр чоно

   -Би одоо гуринхтаж үхлээ. Үнэг чамайг иднэ! гэж гэнэ.

Үнэг гэлмэж

   -Чи миний арьс яс болтлоо турчихаад байгааг харахгүй байна уу? Намайг идээд яахав дээ. Харин луус маань дандаа хоолтой байдаг болохоор тарган байгаа. Түүнийг идье гэв.

    -Тэр чинь бидний хамгийн ахмад нь шүү дээ. Яаж түүнийг идэх вэ дээ! гэж чоно цааргалав.

    -Яахав, би аргы нь олноо. Харин  намайг  насаа  асуухлаар их л настай гэж хэлдэг юм шүү! гэжээ.

 Чоныг эзгүй байх үеэр үнэг

    -За хө луус минь чи бид хоёрыг энэ чоно идэх гэнэ. Одоо чоныг хуурнаа. Чамаас хэдэн настай вэ? Гэж чоно асуух байх. Тэгэхэд нь би насаа мэддэггүй юм. Харин манай эзэн миний насыг өсгий дээр бичсэн байгаа гэж хэлээрээ! гэж ховсров.

 Тэгтэл чоно ч ирж

     -Идэх юм юу ч байхгүй боллоо. Одоо ер нь яахаа мэдэхгүй байна гэхэд үнэг

   -Би мэдэж байна. Хэдүүлээ хамгийн дүүгээ идье гэв.

Чоно үнэгнээс:

   -Чи хэдэн настай вэ гэсэнд

   -Адам бурхныг Ева дагинатай хурим хийж байхад уяа морий нь унаж явлаа гэв. Чоно:

   -Би Ной бурхныг хөлөг онгоц хийж байхад моды нь зөөлцөж явсан юм. Харин луус найз маань хэдэн настай билээ? Гэсэнд

   -Би насаа санахгүй байна. Миний эзэн хойд хөлийн өсгий дээр минь бичсэн юм даг. Өөрсдөө хар л даа? гээд хөлөө өргөв.

   -Үнэг ээ, хэд гэж бичсэн байна гэхэд үнэг холоос хараад

   -Би ч настай болохоор нүд юм үзэхгүй гаргахгүй байна. Чи надаас дээр байлгүй. Очоод хар л даа гэв. Чоно хараад

   -Юу ч алга байна гэхэд

   -Чи ойрхоноос хараач дээ. Хөөрхий чоно маань ч үнэхээр бас настай л болж дээ гэв. Чоно ойрттол луус цондогий нь цоо өшиглөчихөв. Үнэг

   -Луус чи маш сайн байна. Хэрвээ чоныг ингэж тонилгоогүй бол бид хоёул идүүлэх байлаа. Одоо чи тааваараа ногоогоо ид. Би ч энэ чонын махыг идье гэж гэнээ.