БоловсролЗөвлөгөө - Номын санМэдээОновчтой уншлагаӨөрийгөө хөгжүүлэхХарилцаа

Ерөнхий сайдын попрох боломжийг үгүй хийсэн номын санч

Английн Ерөнхий сайд Борис Жонсон Leicestershire-ийн Castle Rock School-ийн хичээлийн жилийг нээж үг хэлэх үеэр түүний ард байрлах номын тавиурт Fahrenheit 451, The Subtle Knife, Glass Houses, The Resistance and Betrayed зэрэг ХОРИОТОЙ НОМУУД байж таарчээ.

Энэ нь нэг хэсэгтээ олныг шүүмжлэлийг дагуулсан юм. Уг номуудыг нэг хэсэг хүмүүс тус сургуулийн “номын санч-багш” нарыг санаатай байрлуулсан гэсэн бол сургуулийн зүгээс ажлаас гарсан номын санчдаа “тохжээ”.
Энэхүү үйл явдал болохоос 6 сарын өмнө тус сургуулийн номын санч сургуулийн номын сангийн үйл ажиллагааг сайжруулахаар захиргаандаа санал хүргүүлсэн боловч дорвитой шийдвэр өгөөгүй байна. Иймээс тэр сайн дураараа ажлаа өгчээ.

Гэтэл үүнээс 6 сарын дараа Ерөнхий сайд хүрэлцэн ирж үг хэлэхэд түүний үзэсгэлэнгээр гаргаж байсан номууд тавиуртаа байсаар байсан нь таарч, олон нийтэд цацагджээ. Энэ нь нэг талаараа тус сургуулийн номын сангийн үйл ажиллагаа үнэхээр муу байсныг илтгэх бөгөөд нөгөө талаараа энэ хугацаанд вирусын улмаас тус сургуулийн номын сан ажиллаагүй байсантай холбоотой юм.

Үүнийг жиргээч сошиал сүлжээнд “номын санчийн өшөө авалт”, “Ерөнхий сайдын попрох боломжийг үгүй хийсэн нь” зэргээр нэрлэж “сэвжээ”…

В.Т

ЭШ ТАТАХ:

[citationic styles=”apa,mla,harvard,vancouver,chicago,ieee”]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *