Харилцаа

Харилцан ойлголцол

Харилцан ойлголцол нь хэн нэгэнтэй сэтгэл зүйн холбоо тогтооход туслан итгэл үүсгэдэг. Тэгвэл хэрхэн харилцан ойлголцлыг бий болгох вэ?

Бидэнтэй ижил сонирхолтой хүмүүс бидэнд таалагддаг шиг бидэнтэй ижил зүйл хийдэг хүмүүсийг бид өөрийн мэдэлгүй таалдаг. Энэ нь хэн нэгэн бидэнтэй адилхан биеийн хөдөлгөөн хийдэг эсвэл бидэнтэй адилхан сэтгэж, ярьдаг байвал бидэнд таалагдах хандлагатай гэсэн үг юм. Харин бусдад хэт таалагдах гэж хуурмагаар тал засаад байгааг хүн мэдэрч улам холддог.

Хуурмаг байдал үүсгэхгүй тулд Та түүнийг ойлгохыг хичээгээрэй.

Харилцан ойлголцлыг бий болгох хамгийн энгийн хоёр арга

  1. Адил байр байдал буюу үггүй харилцаа.

Шүдний эмнэлэгт дугаарлаж буй хүмүүсээс нэг нь ялгарч байн байн цагаа харж, нэг суугаад л нэг босоод байлаа. Танд ямар нэгэн яарах шалтгаан байхгүй ч яг адил хөдөлгөөн байр байдал үзүүлж эхлэв. Хэсэгхэн хормын дараа Тэр хэдийнээ тантай нэг тал болсон байх болно.

  1. Адил яриа буюу үгэн харилцаа

Энэ хэсэг хэн нэгний яриаг дэмжих, санал нэгтэй байгаагаа харуулах биеийн хэлэмж үзүүлэхээс эхэлнэ. Толгой дохих, инээмсэглэн сонсох.

Ярилцагч, илтгэгч сонсогчоос яг ийм хариу үйлдэл үзүүлж байгааг хүнтэй харцаараа холбоо тогтоож байн байна харж дэмжлэг авч байдаг. Ярьж буй асуудалтайгаа холбоотойгоор хэн нэгнийг саналаа илэрхийлэхийг урих болбол Таныг урина гэдэгт итгэлтэй байж болно.