Боловсрол

Давтагдах ажилбаруудын ажиглалтын арга / Хронометраж/

Тодорхой хугацаанд давтамжтай үйлдэгддэг ажилбаруудын үргэжлэх хугацааг ажиглаж, шуурхай ажлын цагийг хэмжих арга.

 

Гүйцэтгэх үйлдлүүд
1. Тухайн үйл ажиллагааг ажилбаруудад хуваана./ үйлдэл, хөдөлгөөнөөр/
2. Ажилбар бүрийн зааг цэгийг тодорхойлно. / ӨХ-эхэлсэн цаг, Ү-үргэжилсэн хугацааг тэмдэглэх /
3. Ажиглалтын хэмжилтийн тоог тодорхойлно. /Ажиглалтын оновчтой байдал, тогтворын коэффициентийн норматив хэмжээнээс шалтгаална. Хүснэгт 4 /
4. Ажиглалтуудын дундаж хугацааг тодорхойлно. Амжилтайд тооцогдсон ажиглалтуудын дундаж хугацаануудын нийлбэрийг ажиглалтын тоонд харьцуулж тооцно.
Ажиглалтын итгэлцлийн интервалын хязгаарыг тогтоож,  дээд, доод хязгааруудад багтаж буй хэмжилтийн хугацаагаар амжилтайд тооцогдох хэмжилтүүдийг авна. 
5. Ажиглалтын давтамжийн тогтворын байдлыг тооцож ажиглалтын үр дүнгийн чанарыг тодорхойлно. Тогтворын бодит хэмжээ нь нормативт / Хүснэгт 5, 6 / хэмжээнээс бага буюу тэнцүү бол тухайн ажиглалтыг чанартай, амжилтайд тооцож ажиглалтын дундаж хугацааг норматив хэмжээгээр тооцно. / 
6. Үндсэн ажлын цагийг гол ажилбарын дундаж хугацаагаар, Туслах цагийг гол ажилбараас бусад туслах үйлдэл, хөдөлгөөн бүхий ажилбаруудын дундаж хугацааны нийлбэрийг тус тус бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний тоо хэмжээнд харьцуулах замаар тооцож, шуурхай ажлын цагийг тодорхойлно.
7. Ээлжийн ажлын цаг зарцуулалтыг ажлын цагийн ангилал тус бүрээр тооцож, нэгж ажлын хугацааны норм, ээлжийн бүтээлийн нормыг үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарч тогтооно.

 

Давтагдах ажилбаруудын ажиглалтын хэмжилтийн тоо / Хүснэгт 4 /
Ажлын шинж чанар болон үйл ажиллагаанд хамаарч байгаа ажилбаруудын үргэлжлэх хугацаа Үйл ажиллагаа явагдах хугацаанд хийх хэмжилтийн тоо, минут
1 хүртэл 1–5 5–10 10-аас дээш
Машин тоног төхөөрөмжийн ажиллагаа, үйл ажиллагааны тодорхой ритмийг идэвхитэй ажиглах:
10 сек дээш
10 сек хүртэл
10
20
10
20
6
8
4
5
Хагас механикжсан ажил:
10 сек дээш
10 сек хүртэл
 
15
30
15
30
10
10
6
6
Гар ажил:
10 сек дээш
10 сек хүртэл
 
30
60
20
30
12
12
8
8
Тогтворын коэффициентийн норматив хэмжээ /ажиглалтын  чанарын үзүүлэлт / Хүснэгт 5.
Тухайн ажлын байран дахь үйлдвэрлэлийн төрөл болон судалж байгаа ажлын ажилбарын үргэлжлэх хугацаа Давтагдах ажиллабаруудын ажиглалтын хугацааны коэффициентийн норматив хэмжээ
Mеханикжсан Хагас  механикжсан Гар
Их хэмжээний үйлдвэрлэл:
6 сек хүртэл
6 – 18 сек
18 сек-ээс дээш
1,2
1,1
1,1
1,5
1,3
1,2
2,0
1,7
1,5
Томоохон үйлдвэрлэл:
6 сек хүртэл
6 – 18 сек
18 сек-ээс дээш
1,2
1,1
1,1
1,6
1,5
1,3
2,3
2,0
1,7
Дунд үйлдвэрлэл:
6 сек хүртэл
18 сек-ээс дээш
1,1
1,2
1,6
1,5
2,5
2,3
Жижиг үйлдвэрлэл 1,2 2,0 3,0

 Эх сурвалж: http://www.mol.gov.mn/normativ/?norm=type-2&subid=7