Зан заншил

Унаганы магтаал

Урт сайхан зоотой

Уужим сайхан ташаатай

Хөлдөө жороотой

Хүзүүндээ молцогтой

Чонон хоёр чихтэй

Цолмон хоёр нүдтэй

Толгойгоороо тоглодог

Тоосноосоо бусгадаг.

Сүүлээрээ тоглодог

Сүүдрээсээ бусгадаг

Жаварт жаран хоног сойдог

Наранд наян хоног уядаг

Алтайд унагалсан

Алагч гүүний унага

Хангайд унагалсан

Харагч гүүний унага аа.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг -үгэн тоглоом, 1983