Зан заншил

Хүүхдийн дээл мялаах ерөөл

Урд хормой дээр чинь
Унага даага гишгэл
Хойд хормой дээр чинь
Хонь хурга харайл
Дотоод хормой дээр чинь
Тос өөх наалд
Тоос бүү халд
Тос халд
Эдийн сайныг мөрөндөө
Эрдмийн сайныг цээжиндээ
Тооноор гар
Торгон дээл өмс

***

Эд нь хэврэг
Эзэн нь мөнх
Үүнээсээ улам сайныг
Эдэлж яваарай

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983