Түүх, Хуучны баримт

“Сэргээн засах судлал” номын танилцуулга

“СЭРГЭЭН ЗАСАХ СУДЛАЛ”

Шинэчлэн засварласан хоёр дахь хэвлэл

Зохиогчийн нэр: Баатад овгийн Авирмэдийн Балжинням

Хэвлэгдсэн он: 2015 он

Хэвлэсэн газар: “Амжилтын гарц” ХХК

Хэвлэлийн хуудас: 60хх

ISBN 978-99929-9-564-5

ISBN 978-99973-0-593-0

Сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагагүй өвчин, эмгэг, гэмтэл гэж байхгүйгээс гадна ямар ч насны хүнд өвдсөн цаг мөчөөс эхлэн өвчтөний юу хүсэж байгааг хүртэл хийгддэг урт хугацааны эмчилгээ юм. Сэргээн засах анагаах ухаан хүний үйл ажиллагааны чадварыг оношилж эмчлэн, чадвар алдагдлаас урьдчилан сэргийлдэг.

Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж насжилт, халдварт бус өвчлөл нэмэгдснээр өдөр тутмын, хөдөлгөөний, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдсан саа саажилтай, үений эмгэгтэй хүний тоо ихэссээр байна. Иймд сэргээн засах анагаах ухааны тухай мэдлэг бүх л мэргэжлийн эмч мэргэжилтэнд шаардлагатай болоод байна. Түүнчлэн чадвар алдагдалтай хүнд бусдын буюу гэр бүлийн гишүүдийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байдаг тул энгийн ард иргэдэд энэ талаарх мэдлэг, боловсрол олгоход энэхүү ном ихээхэн ач холбогдолтой.

“Сэргээн засах судлал” энэхүү номын эхний хэсэгт сэргээн засах эмчилгээний орчин үеийн чиг хандлага, сэргээн засалч эмч, мэргэжилтэний үзлэг оношилгооны онцлог, эмчилгээний дасгалын хэлбэр, хийх зарчмыг бичсэн.

Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн сэргээн засах эмчилгээ хэсэгт хүн ам, эмнэлгийн тусламж үйлчилгээнд олонтоо тохиолддог өвчин эмгэгүүд болох хүзүү, нуруу өвдөх хамшинж, үений эмгэг, тархины харвалт, нугасны гэмтэл, амьсгал зүрх судасны эмгэг, хавдар түлэгдэл, залгих үйл ажиллагааны алдагдал, яс-булчингийн эмгэгийн сэргээн засах оношилгоо, эмчилгээний талаар тодорхой бичигдсэн.

Зохиогчтой холбогдох утас: 99128860

Ном худалдаалагдаж буй газар: Интерном дэлгүүр

Зохиогчтой холбогдох утас: 99128860

Ном худалдаалагдаж буй газар: Интерном дэлгүүр