Оновчтой уншлагаӨөрийгөө хөгжүүлэхТүүх, Хуучны баримтУран зохиол - ЗурагХүний хөгжилЯруу найраг

Номзүйчийн олж нийтлүүлсэн, нийтлэгдээгүй гурван шүлгийн тухай…

МУСГЗ, номзүйч М.Баянзул, 1920-30-аад оны үед Монголд ажиллаж байсан Булышовын зохиолыг олж сурвалжлахаар Улсын номын сангийн “Гар бичмэлийн фонд”-ын архивт ажиллаж байхдаа Булышовын “Шар үс” гэдэг жүжгийг С.Буяннэмэх орчуулж хэвлүүлснийг олжээ.

Мөн Доржсүрэн, Лувсанжамц, Наваанюндэн нарын шүлгүүд дотор их зохиолч Д.Нацагдоржийн шүлгүүд байсныг олж, илрүүлжээ. Тэдгээр шүлгүүд нь сэдэв, санаа, хэмжээ, бичлэгийн байдлын хувьд тухайн үед дэлгэрч байсан “Таван минутын шүлгийн” уралдааны хэв маягийг агуулсан байв.

Энэхүү нээлтээрээ Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчийн зохиол, бүтээлийн өвийг нээх, судлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Энэхүү жишээ нь “номын санч, номзүйчид гэгч зөвхөн ном олгогч биш, түгээгч биш” болохыг баталсан явдал юм.

Ном зүйч В.Т

2017

ЭШ ТАТАХ:

[citationic styles=”apa,mla,harvard,vancouver,chicago,ieee”]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *