Дуу хөгжим

Нисэгчийн дуу

Шүлгийг: Л.Дагвадорж     Хөгжмийг: УГЗ Т.Насанбуян

Жигүүртэн хүрээгүй уулсын
Оргил тэргүүн дээгүүр
Жилдээ хүршгүй газарт
Өдөртөө очоор ирэхээр

Мөнгөн цагаан хөлөг минь
Дүүлж явнаа хө
Мөнгөн цагаан хөлгөө бариад
Дуулж явнаа би

Нумнаас тавьсан сум шиг
Салхи исгэрүүлэн цойлуулаад
Цэнхэр тэнгэрийн уужимдаа
Цэнгүүн явах жаргалтай

Мөнгөн цагаан хөлөг минь
Дүүлж явнаа хө
Мөнгөн цагаан хөлгөө бариад
Дуулж явнаа би

Буудалд угтах учралын
Сайханд яаран тэмүүлсэн
Санаа цайлган хүмүүсийг
Саадгүй түргэн хүргэхээр

Суман цагаан хөлөг минь
Дүүлж явнаа хө
Суман цагаан хөлгөө бариад
Дуулж явнаа би

1970 он

Эх сурвалж:

  • Дагвадорж Л. Хайр дааж амьдарна, 2019

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *