Дуу хөгжим

Тунамал өнгөт улаан

Монгол ардын уртын дуу

1. Тунамал өнгөт улаан

Хүлгийн шинж бүрдсэн

Тунсагийн мэлмэгэр тэр минь

Цэврийн шинж бүрдсэн

2. Таливаа цагаан царай

Танан цагаан шүдтэй

Зургийн хөөрхөн хөмсөгтэй

Цусан улаан хацартай

3. Бэхийн хар нүдтэй билгүүн харц ухаантай

Бийр мэт хуруутай, бичиг мэт саруулхан

Хувьтай төрсөн хүүгийн минь

Хүмүүн юунд шоолов

4. Алиа уран үгтэй

Амраг хөөрхөн ааштай

Хөөрхөн төрсөн хүүгий минь

Хүмүүн юунд шоолов

5. Тэнгэр өндөр боловч

Тэнгэр дээр гарч болдоггүй

Тэр сайхан гэвч

Түүнтэй ханилж болдоггүй

6. Хоёр хадны хооронд

Халгай юунд ургах вэ?

Хоёр амрагийн хооронд

Үг юунд гүтгэх вэ?

7. Хун төөрөм будантай

Хулан цангам говьдоо

Миний нэгэн амраг

Тийм л хол суудаг

8. Бодсон бодол минь болсонгүй

Болзоо тавиад салъя

Үүртэд үгүй боловч

Учрахын ерөөлийг талбия

Эх сурвалж: https://www.facebook.com/OndogNJ/posts/3783131531782724/?vh=e&extid=MSG-UNK-UNK-UNK-IOS_GK0T-GK1C