Дуу хөгжим

Зээргэнтийн шил

Зээргэнтийн минь шил нь

Зэрлэг бугын билчээр

Зэрэгцүүлж өсгөсөн хоёр

Загал минь байзаарай.

Бага загал морь минь байзаарай

Балай юундаа яарав даа.

Их загал морь минь байзаарай

Ижилдээ юундаа яарав даа.

Хүйтний нуруу нугараагүй шүү

Хөвчний цас ханзраагүй шүү,

Цагийн нуруу нугараагүй шүү,

Цармын цас ханзраагүй шүү.

Хөлстэй тохом тохоогүй шүү

Хүйтэн зуузай зуулгаагүй шүү,

Үдшийн жавраар бариагүй шүү

Үүрийн жавраар сойгоогүй шүү.

Эрэг байвал шөргөөрэй,

Элс байвал хөрвөөрэй

Сухай байвал шургаарай

Сөл байвал зулгаагаарай.

Эх сурвалж:

  1. Ардын уртын дуунууд.-УБ.,1959
  2. https://www.youtube.com/embed/YP4stTegNIs

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *