Дуу хөгжим

Арван наймтын уянгын дуу

“Амьдралын анхны хонх” теле жүжгийн дуу

Шүлгийг: Л.Дагвадорж     Хөгжмийг: УГЗ Г.Алтанхуяг

Амьдрал үйлсийн алтан босгыг алхаад ороход
Азтай хүний жаргалын дуу угтлаа
Арван жилийн алиахан төрхөөрөө чи инээж
Алаг зүрхэнд амрагийн хайр шагналаа.

Зургийн сайхан зүсээрээ ижилсэж
Зүрхний амь хайраараа ханьсаж
Хайрын бүүвэй хоёулаа дуулъя
Ханийн хорвоог уяраан жаргааяа.

Арван арван живаа үйлсийн далай цалгиж
Ачтай хүнийг цэнгэлийн наранд дууднаа
Арвин ажлын далайд нэгэн учигий нь сүвлэхээр
Ашдын сайхан руу догдлон алхаж явнаа би

Зургийн сайхан зүсээрээ ижилсэж
Зүрхний амь хайраараа ханьсаж
Хайрын бүүвэй хоёулаа дуулъя
Ханийн хорвоог уяраан жаргааяа.

Ажил гэдгийн учиг болгонд эрдмийн гэрэлтэй
Амьдрал үргэлжийн наран цацарлаа ивээнэм
Алиахан багын үерхэл зүрхэнд хайрын уянгатай
Аясын холдоо сэтгэлийн эгшиг хөглөлөө

Зургийн сайхан зүсээрээ ижилсэж
Зүрхний амь хайраараа ханьсаж
Хайрын бүүвэй хоёулаа дуулъя
Ханийн хорвоог уяраан жаргааяа.

Эх сурвалж:

  • Дагвадорж Л. Хайр дааж амьдарна, 2019
  • Зураг. https://dnn.mn/лувсангийн-цэрэндулам-дагвадорж-ах-минь-монголын-дууны-шүлгийн-цаглашгүй-хаан-найрагч/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *