Номзүй, фонд, каталогНомын сангийн менежмент, маркетинг

Ажлын амжилт ба мэргэжлийн ном

Т.Хайдав (СУИС-ийн соёлын сургуулийн номын сан судлалын тэнхимийн эрхлэгч)

В.Түвшинтогтох (Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч)


Хүн мэргэжил эзэмшихдээ хэдий “онц” сурсан ч амжилттай ажиллахын тулд насан туршдаа суралцах, өмнө эзэмшсэн мэдлэг, ур чадвараа мартахгүй хөгжүүлэх хэрэгтэй.

Тэгвэл тухайн ажилтныг ажлын байранд нь хөгжүүлж, амжилттай ажиллахад нь туслах гол хэрэгсэл бол мэргэжлийн гарын авлага гэж үзэж болно.

Өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа хүмүүс бараг бүгд мэргэжлийн гарын авлагынхаа үнэнч хэрэглэгч нь байдаг. Жишээлбэл Улаанбаатар хотын номын сангаас хийдэг “Номын сангийн зочны ярилцлага” буланд уригдсан зочдын нэг нийтлэг шинж бол ихэвчлэн “МЭРГЭЖЛИЙН” номоо л уншдаг гэжээ.


Номын санчдын хувьд компьютер, интернэт, дүрэм, журам, ангиллын ном, каталог, ном зүйн бүртгэл, үйл ажиллагаанд хөтлөгддөг бүртгэлүүдийг өдөр тутмын ажилдаа ашигладаг хөдөлмөрийн багаж гэж үзвэл мэргэжлийн ном, гарын авлага нь тэдгээр багаж, хэрэгслийг ашиглах гарын авлага, удирдамж юм.
Хэрэв гарын авлага ашиглахгүй, таамаг баримжаагаар ажиллавал үндсэн ажлаа устгах эрсдэл ч гарч болно.

Хэрэв ажлыг гарын авлага ашиглалгүй “баримжаагаар” хийх үед дараах видеонд харуулсан эрсдэл үүсэх магадлал нэмэгддэг.

Номын санд “хүний нүдэнд харагдахгүй” мэргэжлийн олон ажил байдаг. “Номын сангийн мөсөн уул” зурагт харуулсан болон бусад мэргэжлийн ажлыг хийхэд шаардагдах бүх арга зүй, ур чадварыг шинэ ажилтан, эсвэл 20 жил ажилласан туршлагатай мэргэжилтэн аль нь ч зөвхөн туршлага,  баримжаа, эсвэл “сэтгэлээрээ” шууд “хамгийн сайнаар” хийх боломжгүй.

NS Moson Ereg

Бид 2019 оны 12-р сард “номын сангийн чиглэлээр” сүүлийн 5 жилийн хугацаанд хэвлэгдсэн номын бүрдүүлэлтийн судалгаа хийгээд үр дүнг инфографикаар харуулсан.

Энэхүү инфографикаас номын сангууд мэргэжлийн ном, гарын авлагаа хэр зэрэг авч ашигладаг тухай ерөнхий дүгнэлт гаргаж болохоор харагдаж байна. Дүгнэлтийг та өөрөө хийнэ бизээ.

Тиймээс шинээр ажилд орсон, эсвэл олон жил ажилласан туршлагатай номын санч хэн байлаа ч ажлаа чанартай, найдвартай хийхийн тулд мэргэжлийн ном, гарын авлагыг өдөр тутмын ажилдаа ашиглаж байх нь ажлыг үр дүнтэй, “илүү зөв” хийх боломжийг олгоно.
Ашигласан эх сурвалж: 

“https://www.youtube.com/watch?v=cx2K0VBIQE4&feature=emb_logo”

http://pl.ub.gov.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *