Номзүй, фонд, каталог

Үндэсний ном зүй гэж юу вэ?

Тодорхойлолт:

…үндэсний ном зүй гэдэг нь тухайн улс оронд хэвлэгдсэн зүйлсийг аль болох хоцрогдол багатайгаар, иж бүрэн бүртгэсэн бүртгэл. –Номын сангийн олон улсын холбоо (IFLA)

Ач холбогдол:

…үндэсний ном зүйг бүрэн гүйцэд, цаг алдалгүй хийх нь дараахь мэдээллийн чухал эх сурвалж болдог. (Purpose and Value – The Mission of the National Bibliography, n.d.)

  • Номын сан болон ижил төстэй байгууллагуудад бүрдүүлэлт, сонголт хийх
  • Каталог зохион байгуулалт
  • Зохиогчийн эрх, ном хэвлэл хэвлэгдсэн тухай баталгаа

Үндэсний ном зүйн туршлага Монгол улсад:

Монгол улсад үндэсний ном зүйн бүртгэл хийх ажил 1957 оноос эхлэлтэй гэж үздэг(БНМАУ-д 1945-1955 онуудад Монгол хэл дээр хэвлэгдсэн номын товч бүртгэл, 1957, #). Цаг хугацааны хувьд үүний дараа 1963 онд БНМАУ-ын шинжлэх ухааны академиас эрхлэн “Монгол улсын 1913-1944 онд хэвлэсэн Монгол номын бүртгэл” хэвлүүлсэн бөгөөд тус ном зүйн бүртгэлийн өмнөх үгэнд “…Эдгээр бүртгэлд БНМА Улсын дэвсгэр нутгийн дотор дурдсан онуудад хэвлэгдсэн ном хэвлэлийг бүртгэсэн болно. Гагцхүү зарим ном олдохгүй болсон буюу зарим ном хуучирч хэрэгцээ алдсан байх тул тэр бүрийг оруулсангүй орхив…(Монгол улсын 1913-1944 онд хэвлэсэн Монгол номын бүртгэл, 1963, 4)” гэжээ. Социализмын үед үндэсний ном зүйн ажил ингэж хийгдсээр хамгийн сүүлийн бүртгэлийг 1995 онд Ш.Базар хэвлүүлсэн. Уг бүртгэл нь 1986-1990 оныг хамарсан ч зөвхөн үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ном, баримтад тулгуурлаж хийсэн. (Монгол Улсад 1985-1990 онд хэвлэгдсэн монгол номын бүртгэл, 1995, #)” 

Дээр дурдсан хоёр ном зүйн бүртгэлүүдийн өмнөх үгээс харвал тухайн үед хийгдэж байсан үндэсний ном зүйнүүд “иж бүрэн” байх шаардлага хангаагүй байна.

2 thoughts on “Үндэсний ном зүй гэж юу вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *