Номын сангийн менежмент, маркетингОновчтой уншлага

Арван таван жилийн судалгааны үр дүн буюу Ази гаралтай уншигчдыг ойлгож үйлчлэх нь

Америкийн номын сангууд нь өөрийн үндсэн оршин суугчдад үйлчлэхээс гадна бусад улс орнуудаас ирсэн оюутнууд, түр оршин суугчид,  цагаачдад зориулсан  үйлчилгээ, хөтөлбөрүүд олноор зохион байгуулдаг. Америкт шинээр ирж буй, оюутан, түр оршин суугчид, цагаачдад зориулсан үйлчилгээ үзүүлэхдээ бүгдийг “нэгтгээд базсан” арга тохиромжгүй. Ази тивээс ирсэн уншигчид нэг өөр, Европ тивээс ирсэн нь бас нэг өөр, Африкаас ирсэн нь бүр өөр соёл, зан заншил, мэдлэг, боловсролын ялгаатай.

Тэдгээр хүмүүст үндсэн англи хэлт уншигчийн нэгэн адил үйлчилгээ үзүүлэхийн тулд тус тусын соёл, ёс заншил, нийгмийн онцлогийг ойлгодог байвал (өөрөөр хэлбэл уншигчаа судалсан байх) үйлчилгээний чанар илүү сайн, хүртээмжтэй, оновчтой байх нь тодорхой.

Номын санч бүр өөрийн ажлын хажуугаар бусад улс орны түүх, соёл, зан зашил, хэл, улс төр, амьдралын хэв маягийг судлаад байх боломжгүй тул энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахаар АНУ-ын Калифорни мужийн Фуллертоны их сургуулийн номын сангийн судлаач Жон Хикок 15 жилийн судалгааны үр дүнгээ ном болгон хэвлүүлжээ.

Тэрээр 2005-2006 онуудад жил гаран хугацаанд Азийн 15 орны 500 гаруй номын сангаар зочилж, судалгаа хийсэн бөгөөд 2006 оны тавдугаар сард Монголд ажиллажээ.

2006 он. Улаанбаатар хотын төв номын сан
Жон Хикок эхний имэйлдээ энэ зургийг хавсаргасан байв.

Зохиогч номоо бичихдээ олон жил зарцуулсан бөгөөд 2018 онд номын хяналт, редакцын ажил хийгдэж байсан. Монголын хэсгийг уншиж, хянаж өгөөч хэмээн Ж.Бэгзсүрэнд санал тавьжээ. Тухайн үед (2018.03.10)  Ж.Бэгзсүрэн номын санд ажиллахаа больсон байсан тул зохиогчтой зөвшилцсөний үндсэн дээр Фэйсбүүк дэх “номын сангийн хөгжилд хамтдаа” группэд дараах зарыг байрлуулж, үүний дагуу Жон Хикокт имэйл бичсэнээр бид номын холбогдох хэсгийг хянаж, өөрсдийн санал, зөвлөгөөг өгч хамтран ажилласан.

2018.03.10
Холбоос: https://www.facebook.com/groups/1630731230540946/permalink/2025828181031247

Тухайн үед зохиогч өөрийн номын Монголтой холбоотой хэсгийг надад болон “Монголын номын сангуудын консорциум”-ын гүйцэтгэх захирал Ч. Мөнх-Эрдэнэд ирүүлсэн нь нийт 38 хуудас бүхий 4 хэсэг файл байсан. Үүнд:

Part 1: General country conditions in Mongolia relevant to library use (literacy, education, reading culture, etc.)

Part 2: Description of Mongolia’s Public/School/Academic library conditions

Part 3: Mongolian cultural characteristics, and library outreach resources

Part 4: Selected professional literature to better serve Mongolian student library users

Номын санчид судлаачийн түвшинд хэрхэн ажиллаж, бичдэгийг ирүүлсэн материалаас нь харж болохоор байв.

Эхний файлын эхлэл хэсэг.

Тус номын наймдугаар бүлэгт Монголын нийгэм, соёл, номын сангуудын тухай оруулахдаа сонин, сэтгүүл, номын сангийн тайлан болон бусад баримт, эх сурвалжид тулгуурлан бичсэн байна. (Судалгаанд ашигласан баримтаа ямар шалгуураар сонгосноо өөрийн номд дурджээ)

Уг ном 2019 онд хэвлэгдсэн бөгөөд Гүүгл Бүүксд байрлуулсан цахим хувилбарын талархал хэсэгт байгаа Монголоос хамтран ажилласан хүмүүс бүхий хуудсыг зураг болгон авч энд орууллаа.

Зохиогч номоо бичихдээ асар их судалгаа хийж багадаа 15 жилийн хөдөлмөр зарцуулсан бөгөөд Монголын номын сангийн нөхцөл байдал, иргэдийн бичиг үсэг тайлагдалт, амьдралын хэв маяг, номын сангийн үйлчилгээ авах соёл зэргийг “гаднын хүний нүдээр харж” бичсэн. Ном нь Ази тивээс гаралтай уншигчдын онцлог, тэдэнд үйлчилгээ үзүүлэхдээ юу анхаарах талаар бичсэн бөгөөд үүний дотор Монголчуудын тухай дэлгэрэнгүй тайлбарласан.

Манай улсад шилжилт хөдөлгөөн хангалттай их, гадаадаас ч цөөнгүй оюутан ирж суралцдаг.

Иймд энэхүү бүтээлийг номын сан судлалын чиглэлээр суралцаж байгаа оюутан, магистрантууд, судлаачид төдийгүй үйлчилгээнд ажиллаж байгаа номын санчид, номын сангийн удирдлагууд зайлшгүй унших шаардлагатай ном юм.

Номыг авахыг хүсвэл дараах хаягаар хандана уу.

Ашигласан эх сурвалж:

  1. https://www.amazon.com/Serving-Library-Users-Asia-Country-Specific-ebook/dp/B07S2FFFDN
  2. http://www.library.fullerton.edu/about/profiles/jhickok.php
  3. https://books.google.mn/books?id=d–YDwAAQBAJ&pg
  4. https://www.facebook.com/groups/1630731230540946/permalink/2025828181031247
  5. https://host-ail-beesoy.blogspot.com/p/meet-us.html

____________________

Т.Хайдав

(СУИС. Соёлын сургуулийн номын сан судлалын тэнхимийн эрхлэгч)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *