Номзүй, фонд, каталог

Ном хэвлэлийг данснаас хасах

Номын сангууд олон шалтгаанаар сан хөмрөгтөө байгаа ном хэвлэлийн тодорхой хэсгийг данснаас хасдаг (акталдаг).

Сүүлийн үед цөөнгүй номын санч “Номын сангийн үндсэн ойлголтууд” номын 51-р хуудсанд байгаа данснаас хасах (актлах) ажлын блок схемийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу энэ зөвлөмжийг оруулж байна.

Уг блок схемийн зураг нь:

Сан хөмрөгөөс хасах шаардлагатай  ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг илрүүлэх: 

Сан хөмрөгөөс хасах ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг илрүүлэх хамгийн сайн арга бол тооллого хийх гэж үзэж болно. 2015 онд батлагдсан Номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх журмын дагуу ихэнх номын сан 2 жил тутам тооллого хийж байгаа нь сан хөмрөгөөс хасалт хийх ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг ойр ойрхон илрүүлэх боломжийг нээж өгсөн.

Эрх бүхий комиссын дүгнэлтийг үндэслэн данснаас хасах ном, хэвлэлийн жагсаалт гаргаж акт тогтоох:

Номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх журмын 3.1.6 -д заасан “Элэгдэж гэмтсэн, уншигчдын хэрэгцээ хангахгүй болсон ба удаан хугацаанд эргэлтэд ороогүй баримтын жагсаалт гарган шалтгааныг илрүүлэх, хэрэгцээт байгууллагад шилжүүлэх эсвэл актлах тухай санал тавих”  гэсэн заалтын дагуу акт үйлдэнэ.

Мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах:

Номын сангийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг худалдах, солилцох, худалдан авах, данснаас хасах журамд заасны дагуу үйлдсэн актаа “мэргэжлийн байгууллагад” хянуулна.

Актлах номын жагсаалтаа дараах зурагт харуулсан хүснэгттэй адилаар үүсгэж болно.

Зарим байгууллагын хувьд актлах ном, баримт тус бүрт тохирсон тодорхойлолт гаргаж ир гэвэл хүснэгтдээ “Хасах үндэслэл” гэсэн нэг багана нэмж болно.

“Мэргэжлийн” байгууллагад ямар байгууллага хамаарахыг дараах 4 зургаас хараарай.

“Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-д ч мөн адил ном актлахдаа “холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт” бүрдүүлэх шаардлагатай гэжээ.

Жишээ: Улаанбаатар хотын номын сан 2010 онд ном актлахдаа Үндэсний номын сангаас зөвшөөрөл хүсэж байжээ.

Эрх бүхий байгууллагын данснаас хасах зөвшөөрөл:

Та дээрх үйлдлийг бүгдийг зөв хийсэн бол төрийн өмчийн хорооноос албан бичгээр зөвшөөрөл ирнэ.

Жишээ: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас МҮНС-д ном актлах зөвшөөрлийг албан бичгээр олгожээ.

Ашигласан эх сурвалж:

  1. “Номын санч” сэтгүүл, 1994 №1-2
  2. Хайдав Т. Номын сангийн үндсэн ойлголтууд, 2018
  3. Ном акталж данснаас хасах зөвшөөрөл өгөх тухай // http://pcsp.gov.mn/uploads/a11790f89ef93bea46c0134178880472.pdf
  4. Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам // http://www.pcsp.gov.mn/uploads/a6f07645a88db9c260010e11ad5b7b7b.pdf?fbclid=IwAR1WN8n3xsqizBSCwLbNmWGj2u1NM6NTugiy6kWYvsyVAefxTW9mttw6OlM
  5. Хотын нийтийн төв номын сангийн албан бичиг, имэйлүүд // http://ub-pl-documents.blogspot.com/

One thought on “Ном хэвлэлийг данснаас хасах

  • Thank you for sharing this article with me. It helped me a lot and I love it.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *